ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны
сургуулийн үйлдвэрлэлийн дизайны салбарт “Интерьер
макет загварчлал” төслийн, “Пластик модель”
керамикийн, БНСУ-ын “KOICA” байгууллагын тусламжаар байгуулагдсан
“Интерьер дизайны” урлангуудтай болжээ. Энэхүү урлангуудын
нээлтийн ажиллагаа өчигдөр болсон ба
ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг,
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор Б.Даваасүрэн болон тус тэнхимийн багш оюутнууд оролцсон байна. Шинэ урлангуудад интерьерийн төсөл I, II, III, интерьер – экстерьерийн төсөл, орон зайн пластик структур, байгууламжийн системийн дизайн, төслийн график макет загварчлал, керамик эдлэлийн дизайн зэрэг
хичээл орох аж.
П.Дэлгэр