"KFC" дөрвөн бяцхан зүрхийг хайраар дүүргэлээ

"KFC" дөрвөн бяцхан зүрхийг хайраар дүүргэлээ

"KFC" дөрвөн бяцхан зүрхийг хайраар дүүргэлээ

Дэлхийн брэнд "KFC"-ийн хамт олон “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төслийг дэмжин, дөрвөн хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж, бяцхан зүрхүүдийг хайраар дүүргэн амьдрал бэлэглэлээ.

2021 онд “Дүүргэ” кампанит ажлыг анх санаачилсан цагаас хойш жил бүр “Зүрх мартахгүй төсөл”-д хувь нэмрээ оруулан бяцхан зүрхүүдийг хайраар тэтгэх их үйлсэд 300 гаруй сая төгрөгийг зориулж, 19 хүүхдэд амьдрал бэлэглэжээ.

Хойч үеэ хайраар тэтгэж, амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төсөл урт хугацаанд амжилттай хэрэгжихэд хувь хүн болон байгууллагуудын чин сэтгэл, тусламж нэн чухал тул нийт хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудыгаа уг төсөлд нэгдэж бяцхан зүрхийг хайраар дүүргэхэд хувь нэмрээ оруулахыг "KFC" брэндийн зүгээс уриалж байна.

"Зүрхний төрөлхийн гажиг" оноштой зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө дөрөв дэх жилдээ амжилттай үргэлжилж байна. Олон улсын статистик тоо баримтаас харахад, 1000 төрөлт тутмын наймд "Зүрхний төрөлхийн гажиг" оноштой хүүхэд мэндэлдэг бол 2020 оны байдлаар Монгол улсад 100 төрөлт тутмын нэгд зүрхний дутуу хөгжилтэй хүүхэд мэндэлж буй харамсалтай тоон үзүүлэлт бүртгэгджээ. Монгол Улсад жилд дунджаар 1000 орчим зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд мэндэлдгээс 200-300 хүүхэд нь мэс засал нэн шаардлагатай оноштой юм байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuun; 2024-11-15 132.194.13.93

Vgy

Avatar

Нэргүй 2024-11-15 103.212.162.111

утаанаас болж байгаа

Avatar

g 2024-11-15 66.181.186.181

099 80

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж