Энэ жил өмнөх оноос 5.9 хувиар бага хадлан бэлтгэжээ

Энэ жил өмнөх оноос 5.9 хувиар бага хадлан бэлтгэжээ

Энэ жил өмнөх оноос 5.9 хувиар бага хадлан бэлтгэжээ

Ургац хураалтын явцын мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тодруулбал, улсын хэмжээнд 2024 оны аравдугаар сарын байдлаар:

  • 431.3 мянган тонн үр тариа,
  • 244.5 мянган тонн төмс,
  • 229.5 мянган тонн хүнсний ногоо,
  • 243.3 мянган тонн таримал тэжээл,
  • 55.1 мянган тонн техникийн ургамал хурааж,
  • 1039.0 мянган тонн хадлан,
  • 25.1 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Харин өмнөх оны мөн үеэс,

  • Хураасан төмс 68.6 мянган тонноор /39.0%/,
  • хүнсний ногоо 52.7 мянган тонноор /29.8%/,
  • техникийн ургамал 7.2 мянган тонноор /15.0%/,
  • таримал тэжээл 2.4 мянган тонноор /1.0%/ тус тус өссөн аж.

Харин бэлтгэсэн хадлан 64.7 мянган тонноор /5.9%/, гар тэжээл 5.8 мянган тонноор /18.9%/ , хураасан үр тариа 12.1 мянган тонноор /2.7%/ буурсан үзүүлэлттэй гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-15 103.212.119.110

Энэ зун 102 сумын 100 жилийн ой болсон юм чинь аргагүй шдээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж