"Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2024.11.15/ Улсын дээд шүүхийн байранд боллоо. Уг хэлэлцүүлэг дээр хэлэлцэж буй тулгамдсан асуудлаар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.
УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа:
-Энэ онд Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Улсын дээд шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, тэр дундаа нийтийн эрх зүйн хүрээнд төрийн байгууллага болон албан тушаалтнуудын гаргадаг шийдвэр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны хэргийн шүүхээр маргааныг авч шийддэг. Энэ маргааныг шийдвэрлэх явцад үүсч бий болдог бэрхшээлүүд, Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгохтой холбоотой олон асуудлыг хөндөн ярилцаж байна.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гол биелүүлэх этгээдүүд нь албан тушаалтнууд, захиргааны эрх мэдэл бүхий байгууллагууд байдаг.
Эдгээр төрийн өндөр албан тушаалтнууд шүүхийн шийдвэрийг сайн дураараа тэр даруйд нь бодитоор биелүүлэх ёстой. Гэтэл Монголд Эрүүгийн шүүхийн шийдвэр болон Иргэний шүүхийн шийдвэр, Захиргааны шүүхийн шийдвэрийг авч үзэхэд Захиргааны шүүхийн шийдвэр хамгийн муу үзүүлэлттэй байна. Энэ нь төрийн үйл ажиллагаа үр нөлөөтэй байх, гаргасан шийдвэр нь биелэгддэг байх, иргэдийн зөрчигдсөн эрх бодитоор сэргэдэг байх зарчмуудад тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь магадгүй хууль тогтоомж нь боловсронгуй бус байна уу, шүүхийн шийдвэр тодорхойгүй байна уу, биелүүлдэг механизм нь дутуу байна уу. Судалгаагаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй этгээдүүд бүх шатны Засаг дарга нар, яам агентлагууд, ТНБД байна.
"ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙГ ШҮҮХ БИШ ЗАСАГ ДАРГА НАР ХЯНАДАГ БОЛСОН"
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч Н.Хулан:
-Шүүх болон шийдвэр гүйцэтгэх байгууллагыг холбож байдаг чухал үндсэн зүйл нь гүйцэтгэх хуудас байдаг. Иргэн өөрт нь ашигтай шийдвэр гарсан, шийдвэр гүйцэтгүүлэх шаардлагатай болсон тохиолдолд тухайн хариуцагч нь өөрөө сайн дураараа шүүхээс гүйцэтгэх хуудас гаргуулж аваад, шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очоод шийдвэрээ албадан журмаар гүйцэтгүүлдэг. Тэр гүйцэтгэх хуудас маш товч байгаад байна. Шийдвэр гүйцэтгэгч тухайн шийдвэрийг яаж биелүүлэх нь тодорхойгүй байна.
Жишээлбэл, шийдвэр дээр Захиргааны актыг хүчингүй болгох гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэгч аль нэг аймгийн Засаг даргын шийдвэрийг яаж хүчингүй болгуулах нь тодорхойгүй үлдчихдэг.
Тийм хуулийн зохицуулалт байхгүй байгаа. Энэ мэтчилэн хуулийн зохицуулалтын хийдлээс шалтгаалан шийдвэр гүйцэтгэгчдийн шийдвэрийн биелэлтийн хувь хэмжээ буурч байгаа нөхцөл байдал харагдсан. Мөн 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэрийн биелэлтийг шүүх хянана гэсэн агуулгатай зохицуулалт байсан бол 2017 оны хуулиар шинэчилж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг Засаг дарга хянахаар зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор Засаг дарга орон нутгийн шүүхийн шийдвэрийг хэрхэн хянаж, хурдасгах зохицуулалт байхгүй байна.
"ГАЗАР, АШИГТ МАЛТМАЛ, ТӨРИЙН АЛБАНЫ МАРГААН ШИЙДВЭРЛЭЛТ УДААШИРЧ БАЙНА"
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий:
-Судалгаа хийж үзэхэд Захиргааны хэргийн гурван төрлийн маргааны шийдвэрлэлт удаашралтай байна. Тодруулбал, газрын маргаан, ашигт малтмалын, төрийн албаны маргаан. Шүүхээс гарч буй шийдвэрүүд нь газар олгохыг даалгуулах, газрын хэмжээг нь тодорхойл гэдэг байдлаар янз бүр гарч байгаа. Тэр шийдвэрүүдтэй уялдуулан захиргааны байгууллагаас хуульд нийцүүлж, ажиллагаа хийнэ гэдэг агуулгаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширдаг байж магадгүй гэдэг дүгнэлт гарсан.
Төрийн албаны маргаан дээр ажилгүй байсан хугацааны цалинг шүүхээс нөхөн тогтоож, хохиролгүй болгон, эрүүл мэндийн даатгалд бичилт хийхийг даалгадаг. Гэхдээ энэ ажиллагааны цалин хөлсийг олгох асуудал дээр дараа жилийн улсын төсөв дээр тусгах шаардлагатай болдог. Ажлаас халагдсан бол мөнгийг нь урьдчилсан байдлаар төсөвт суулгах хуулийн зохицуулалт байдаггүй. Энэ агуулгаараа шүүхийн шийдвэр удаашрах тал байгаа. Харин ашигт малтмалын маргааны хувьд хугацаа сунгах өргөдөл, тусгай зөвшөөрөл олгох асуудалтай холбоотойгоор удааширдаг. Үүнтэй холбоотой зохих хуулийн заасан ажиллагааг хийж байгаа учраас тэр ажиллагааг хүлээх шаардлагатай болдог.
Нэргүй 2024-11-15 66.181.180.93
Зөвхөн МАН-ын Засаг дарга, сайд нар гэж тодорхой бич
ХУУЛЬЧ 2024-11-15 202.9.46.81
ЗАХИРГААНЫ ШҮҮХ ХЭЗЭЭ ХУВИЙН ӨМЧ ,ХУВИЙН ЭРХ ЗҮЙГ ОЙЛГОЖ БАЙСАН ЮМ,,,,,ТЭД ҮНЭНЭЭ ХЭН ХААНААС ЭХЛЭЭДАЖ ЭРХ ОЛГОСОНОО ОЙЛГОДГҮЙ ШҮҮ ДЭЭ.,,,
эрдэнэсувд 2024-11-15 59.153.115.244
Одонтуяа сайд ямар мөнгөөрөө хуулийн цирм хөлёөлж ажиллуулаад байгааг АТГ шалгаач
Нэргүй 2024-11-15 192.82.65.88
Албаар ийм хөгийн бүрхэг байдал үүсгэж ард нь дандаа иргэд хохирч, албан тушаалнууд хожиж баяжиж эрээ цээрээгээ алдаж байна. Ийм байхад улс яаж дэг журамтай байх юм, ямар шударга ёс ярих юм бэ?
Нэргүй 2024-11-15 66.181.184.95
төрийн нарийн бичгийн дарга гэсэн утгагүй шагналын орон тоогоо устгаачээ төсвийн хөрөнгө урсаад л бна
Нэргүй 2024-11-15 203.91.115.48
Шүүх Цагдаа АТГ боловсролын яамны төрийн н.б.дарга том авилгач том цүнх баригч тэндэрмйн Ханджавын Батжаргал гэх авилгачийг шалгаач. хэдхэн жилийн дотор Ривэр Гардэнд авилгал тэнгэрийн мөнгөөр байр авч, Жаргалантын аманд Байгаль орчны яаманд байхдаа нүүрсний олон 10 тэрбум төгрөгөөр одон 10 хаус нууц эзэндээ бариулж өгснийг шалгуулаарай. шоронд байх авилгач төрийн албанд байлгахыг хэргийн тодруулж шүүхээр оруулж хөрөнгийн хурааж шударгаар шүүх.
зочин 2024-11-15 202.55.191.194
Шүүхийн шийдвэр биелүүлдэггүй засаг дарга төрийн нарийн бичгийн дарга нарыг ажиллаас чөлөөлж дахин төрийн албанд ажиллах эрхийг хасдаг байх хэрэгтэй.