Лигийн тоглолтын үеэр фанатуудын хооронд мөргөлдөөн гарчээ

Лигийн тоглолтын үеэр фанатуудын хооронд мөргөлдөөн гарчээ

Лигийн тоглолтын үеэр фанатуудын хооронд мөргөлдөөн гарчээ

Израиль болон Францын эрэгтэй хөлбөмбөгийн багийнхан Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд өрсөлдөж байхад фанатуудын хооронд мөргөлдөөн гарчээ. Тодруулбал, Израилийн багийг дэмжихээр ирсэн тус улсын иргэд рүү францууд сөрөг хандлага гаргаж, цэнгэлдэх хүрээлэнгээс явахыг шаарджээ. Мөн Израилийн төрийн дууллын үеэр эсрэг багийн фанатууд эсэргүүцлээ илэрхийлж, ёс бус үгээр хараан, зүхсэн байна. Үүний дараа Израилийн фанатууд дургүйцлээ илэрхийлэн маргалдаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн хүн нудрага зөрүүлээд амжжээ.

Дашрамд дурдахад, Амстердам хотод болсон лигийн тоглолтын үеэр израильчуудын эсрэг антисемит үзэл гаргасан хэрэг бишгүй бүртгэгдсэн. Үүнтэй адил хэрэг гаргахгүйн тулд Францын эрх баригчид цэнгэлдэх хүрээлэнгийн ажилчид, хамгаалалтын тоог нэмэгдүүлсэн байдаг. Ерөнхийлөгч Эммануэль Макрон Израиль, Францын тоглолтыг мөн үзэх байсан тул иргэддээ ёс бус үйлдэл гаргахгүй байхыг уриалж байсан юм.

Стад де Франс цэнгэлдэхэд болсон Үндэстнүүдийн лигийн тоглолтыг 20 мянга хүрэхгүй хүн үзсэн байна.

Франц, Израиль иргэдийн хооронд мөргөлдөөн гарч эхэлж байсан тул хамгаалалтын баг түргэн ажиллаж, зогсоож чаджээ. Гэсэн хэдий ч цэнгэлдэх хүрээлэнгийн гадна Израилийн эсрэг жагсаал болж, лигийн тоглолт тэнцүү тооны харьцаатай өндөрлөсөн. Тоглолт эхлэхээс өмнө Израилийн фанатууд цэнгэлдэх хүрээлэн рүү явахаасаа айж байв. Тиймээс тус улсын эрх баригчид Францын албаны хүмүүстэй хамтран фанатуудад тусгай автобус гаргаж өгсөн.

Тоглолтын дараа мөн адил тухайн дэмжигчдийг тосч авч, буудаллаж буй байршилд нь хүргэсэн байна.

Жагсагчид эрх баригчдад дургүйцлээ илэрхийлж, Газын зурваст болж буй геноцидийг дэмжиж байна гэж буруутгаж байв. Хэдийгээр 4000 цагдаагийн албан хаагч цэнгэлдэхийн гадаах жагсаалыг тараах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Тоглолтыг үзэхээр ирсэн Израилийн нэгэн фанат сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид бурхнаас өөр хэнээс ч айхгүй. Спорт, улс төрийг ялгах хэрэгтэй. Бид зөвхөн багаа дэмжих гэж ирсэн" гэсэн юм.

Харин жагсагчид болон Сен-Сен-Денисийн парламентын гишүүн Эрик Кокерел нар өөр үзэл бодолтой байна. Эрик Кокерел тоглолтын дууссаны дараа сэтгүүлчдэд "Бид шизофрени шиг цаг үед амьдарч байна. Нэг талаас Газад геноцид болж байгааг олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн. Нөгөөтэйгүүр, бид гал зогсоохыг дурамжхан хүлээн авдаг засгийн газартай. Хоёрдугаар зэрэглэлд тооцогддог энэ тоглолтод ерөнхийлөгч Макрон, ерөнхий сайд Николя Саркози, Франсуа Олланд нар оролцож байна. Хэрэв Франц эсрэг зүг рүү явж байгаа юм бол Беньямин Нетаньяху хэрхэн дайныг зогсоох ёстойг ухаарах юм бэ? Энэ бол цэвэр шоу.

Франц-Оросын тоглолтыг төсөөлөөд үз дээ. Эммануэль Макрон үзэхээр ирэх байсан болов уу? Үгүй гэдэг нь ойлгомжтой" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүлд 2024-11-15 122.201.31.198

Алан хядагч арабчуудыг хэзээч өршөөж болохгүй,тэд үргэлж дайн хийсээр бх болно,одоол зогсоох цаг нь ирсэн

Avatar

Нэргүй 2024-11-15 178.174.229.45

PALESTIN BOLOOD ARABUUDIIG BUGDIIG USTGAH HTEI 1 SHIRHEG HUN ULDEEHGUIGEER USTGAH HTEI

Avatar

Нэргүй 2024-11-15 202.55.188.83

европ даяараа Израйльчуудыг үзэн ядаж байна даа.

Avatar

Нэргүй 2024-11-15 202.55.188.98

mal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж