Хижабын хууль зөрчсөн эмэгтэйчүүдийг эмнэлэгт хэвтүүлнэ

Хижабын хууль зөрчсөн эмэгтэйчүүдийг эмнэлэгт хэвтүүлнэ

Хижабын хууль зөрчсөн эмэгтэйчүүдийг эмнэлэгт хэвтүүлнэ

Иран улс хижабын хуулийг зөрчиж буй эмэгтэйчүүдэд зориулсан эмнэлэг нээхээр төлөвлөж байна. Ийм эмнэлэг нээгдсэн тухай Тегеран дахь Буяныг дэмжиж, муу муухайгаас урьдчилан сэргийлэх төв штабын Эмэгтэйчүүд, гэр бүлийн хэлтсийн дарга Мехри Талеби Дарестани мэдэгдлээ. Хижаб зүүгээгүй эмэгтэйчүүдэд шинжлэх ухаанч сэтгэл зүйн эмчилгээ хийх аж.

Ираны эмэгтэйчүүд болон хүний ​​эрхийн байгууллагууд үүнд дургүйцлээ илэрхийлж байна.

Их Британид амьдардаг Ираны сэтгүүлч Сима Сабет энэ үйлдлийг ичмээр гэж нэрлэжээ. Түүнчлэн Ираны хүний ​​эрхийн хуульч Хоссейн Раеси хэлэхдээ, “Хижабын хуулийг дагаж мөрддөггүй эмэгтэйчүүдийг эмчлэх эмнэлэг байгуулах санаа нь исламын шашин болоод Ираны хуультай нийцэхгүй. Энэ мэдэгдлийг дээд удирдагч Али Хаменеигийн шууд эрх мэдэлд багтдаг Буяныг дэмжиж, муу муухайгаас урьдчилан сэргийлэх төв штабын Эмэгтэйчүүд, гэр бүлийн хэлтсээс хийсэн нь түгшүүртэй байна” гэв.

“Энэ нь эмнэлэг биш шорон байх болно” гэж зарим хүн үзэж байна.

Хижабын хуулийг эсэргүүцэж нэгэн иран эмэгтэй гудманд хувцсаа тайлсан явдал саяхан гарсан. Түүнийг сэтгэцийн хувьд тогтворгүй гэж үзэн, төрийн мэдлийн сэтгэцийн эмнэлэгт шилжүүлсэн билээ. Тус улсад сүүлийн үед хижабын хууль зөрчсөн гэх үндэслэлээр эмэгтэйчүүдийг баривчлах, албадан алга болгох, бизнесийг нь хаах явдал улам ихсээд байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж