"Тэд эхнэр биш охид" хууль дэмжигджээ

"Тэд эхнэр биш охид" хууль дэмжигджээ

"Тэд эхнэр биш охид" хууль дэмжигджээ
Насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн зөвшөөрлөөр гэрлэх хуулийг Колумбын конгресс өөрчлөх санал хүргүүлсэн. Тодруулбал, гэрлэх насны доод хязгаарыг 18 болгосноор үүнээс доош насны охид, хөвгүүдэд сурч боловсрох боломжийг олгоно гэж эрх баригчид үзэж байна. Уг шинэчилсэн хуулийг албан ёсны болгохын тулд ерөнхийлөгч Густаво Петро гарын үсэг зурах шаардлагатай.
Одоогийн байдлаар тус улсын иргэний хуульд 14 нас хүрсэн хүн эцэг эхийн зөвшөөрлөөр гэрлэхийг зөвшөөрдөг.
Өнгөрсөн жил Колумбын конгресс "Тэд эхнэр биш охид" гэх уриа дор гэрлэлтийн насыг өөрчлөх санал гаргасан. Учир нь залуу охидыг эцэг эх нь хүчээр гэрлүүлж, янз бүрийн хүчирхийлэлд өртөн, сурч боловсрох эрх нь алдагдаж байгаа нь тогтоогдсон байна. Конгрессын гишүүн Клара Лопез Обрегон гэрлэх насыг өөрчлөх санал дэмжигдсэний дараа мэдэгдэл гаргаж, "Хүүхдүүд бэлгийн объект биш. Тэд зүгээр л тоглож байх ёстой хүүхдүүд" гэсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн төлөөх агентлаг "UNICEF"-ийн мэдээлснээр, жил бүр 12 сая охин насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийн хохирогч болдог.

Гэхдээ сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийн тоо буурсан байна. "UNICEF"-ийн статистик үзүүлэлтийг харвал 10 жилийн өмнө 20-24 насны дөрвөн охины нэг нь насанд хүрээгүй байхдаа гэрлэж, хүүхэдтэй болсон байжээ. Харин одоогийн байдлаар таван охины нэг нь гэх судалгаа гарсан. Латин Америк орнуудын хувьд насанд хүрээгүй хүүхдийг гэрлэхэд хүргэдэг гол хүчин зүйл нь ядуурал гэж тус агентлаг мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-15 202.131.234.123

монгол ч аль эрт 1000 жилийн өмнө дэлхийгээс түрүүлж явж байжээ. гэтэл манж хан улс зэрэг нь доош малтуулж хагаруулж буурай болгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж