Гүнж Микаса таалал төгсчээ

Гүнж Микаса таалал төгсчээ

Гүнж Микаса таалал төгсчээ

Японы эзэн хааны гэр бүлийн хамгийн ахмад настай Микаса гүнж өнөөдөр /2024.11.15/ өглөө 101 насандаа таалал төгссөн байна. Тэрээр талийгаач эзэн хаан Шоуагийн төрсөн дүү ханхүү Микасагийн эхнэр байсан гэж тус улсын эзэн хааны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Гүнж Микаса гуравдугаар сарын 3-нд цус харвалт, уушгины хатгалгаа гэх оношоор Гэгээн Лукийн олон улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Тэрээр анх эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч баруун гар, хөлийнх нь хөдөлгөөн мэдэгдэхүйц сайжирч, уушгины хатгалгаа нь эдгэрэх шатандаа орсон гэж эмч нар дүгнэсний үндсэн дээр хувийн өрөөнд шилжсэн байжээ.

Гэвч есдүгээр сард бие нь дахин муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн байна. Эзэн хааны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Гүнж Микасагийн дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа удаан хугацаанд бага багаар муудаж байсан. Эмч нар чадах бүх эмчилгээг хийсэн ч эрхтнүүдийн үйл ажиллагаа улам дордож, таалал төгссөн байна.  Тэрээр 2016 онд таалал төгссөн ханхүү Микасатай 76 жилийн турш ханилсан.

Гүнж Микаса 19 дүгээр зууны сүүлчээр эхэлсэн Мэйжигийн эрин үеэс хойших эзэн хааны гэр бүлийн гишүүдийн хамгийн өндөр настан байсан юм.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.183.226

Эзэн хаан Шова

Avatar

Нэргүй 2024-11-15 210.148.94.144

Танай сайт гадны мэдээ орчуулна гэж алдаг болжээ. Өмнөх хааны дүү Ханхүү, түүний эхнэр Гүнж нар адилхан Микаса нэртэй ч байх шиг

Avatar

Зочин 2024-11-15 202.21.111.58

Микаса гэдэг нь овог нь юм. Японд гэр бүл болоход нөхрийн овгоор овголдог тул эхнэр нь Микаса гэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж