Device завсарлага авч, голсон br0 эргэн голд оров

Device завсарлага авч, голсон br0 эргэн голд оров

Device завсарлага авч, голсон br0 эргэн голд оров

Astralis багийн од Николай Ридтц буюу "device" эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ онд дахин тоглохгүй гэнэ. Түүнийг орлож сэлгээнээс Александр Бро буюу "br0" удахгүй эхлэх Европын RMR тэмцээнд оролцож, Мэйжорт шалгарвал үргэлжлүүлэн тоглох аж.

"Device"-ийн хувьд өөрийн "Х" дээрээ стресттэй холбоотой эрүүл мэндийн асуудлуудын улмаас амралт хэрэгтэй болсон гэв. Тэрбээр "Эхэндээ би унтаж чаддаггүй байлаа. Шөнө бүр хангалттай нойр авдаггүй байсан. Хоног хугацаа өнгөрөх тусам байдал улам дордож, нойр хулжих, булчин шөрмөс зангирах, зүрхний хэм алдагдах, хэт их ядаргаанд орж ирсэн. Гэртээ харимагц энэ бүх шинж тэмдэг алга болно гэж итгэсэн. Гэвч бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй болжээ. Би яг өрсөлдөх хэмжээний биш байна" гэжээ.

br0 болон device

Ийнхүү "device" түр завсарлага авсан учир Каспер Моллер буюу "cadiaN"-ий хувьд "IGL"-ийн үүргийг "AWP"-ийн үүрэгтэй давхар гүйцэтгэхээр болж байна.

Cadian

"Device" анх удаагаа эрүүл мэндийн шалтгаанаар завсарлага авч байгаа нь энэ биш. Тэрбээр өмнө нь 2017 онд мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас гурван тэмцээн дараалан амарсан билээ. Мөн 2021 оны сүүлд "NIP"-ийн бүрэлдэхүүнд байхдаа ч сэтгэл зүйн асуудлын улмаас амралт авсан түүхтэй.

"Astralis" баг "RMR"-ийн эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 21-ний өдөр "9 Pandas" багийн эсрэг хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж