Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн. Энэ нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд хэлдэг. Үүнээс хойш эдийн засаг эргэж хэвэндээ орсон ч үүнийг дагаад байрны үнэ буусангүй эсрэгээрээ сар бүр нэмэгдсээр байгаа юм. Мөн материалын үнээс гадна өнгөрсөн тавдугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмсэн нь байрны үнэ өсөхөд нөлөөлж байгаа ажээ. Орон сууцны үнийн өсөлтийн мэдээллээс харвал, энэ сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар өссөн байгаа юм. Харин өмнөх сараас 1.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ. Үүнийг насжилтаар нь авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн байна.
Хуучин орон сууцны үнэ ч мөн ялгаагүй өссөн. Өөрөөр хэлбэл, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өсчээ.
Байрны үнийг төрөөс барих боломжгүй бизнесийн зарчмаар явна гэдгийг албаныхан онцолдог. Өнөөдрийн байдлаар шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 4.6 сая төгрөгийн үнэтэй байна. Байрны үнэ байршлаасаа хамаарч өөр өөр үнэтэй байдаг. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5-6 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага үнэтэй буюу гурван сая орчим төгрөгийн үнэтэй байна. Бусад дүүргүүдэд 4.2-4.8 сая хүртэлх үнэтэй байгаа ажээ.
3,548.92





















































Холбоотой мэдээ