Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн. Энэ нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд хэлдэг. Үүнээс хойш эдийн засаг эргэж хэвэндээ орсон ч үүнийг дагаад байрны үнэ буусангүй эсрэгээрээ сар бүр нэмэгдсээр байгаа юм. Мөн материалын үнээс гадна өнгөрсөн тавдугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмсэн нь байрны үнэ өсөхөд нөлөөлж байгаа ажээ. Орон сууцны үнийн өсөлтийн мэдээллээс харвал, энэ сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар өссөн байгаа юм. Харин өмнөх сараас 1.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ. Үүнийг насжилтаар нь авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн байна.
Хуучин орон сууцны үнэ ч мөн ялгаагүй өссөн. Өөрөөр хэлбэл, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өсчээ.
Байрны үнийг төрөөс барих боломжгүй бизнесийн зарчмаар явна гэдгийг албаныхан онцолдог. Өнөөдрийн байдлаар шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 4.6 сая төгрөгийн үнэтэй байна. Байрны үнэ байршлаасаа хамаарч өөр өөр үнэтэй байдаг. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5-6 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага үнэтэй буюу гурван сая орчим төгрөгийн үнэтэй байна. Бусад дүүргүүдэд 4.2-4.8 сая хүртэлх үнэтэй байгаа ажээ.
Иргэн 9 минутын өмнө 59.153.115.238
Барилгын гадны ба дотоодын компаниудын хөөсөрсөн үнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар хянаж зогсоохгүй бол орон сууцны талбайн үнэ өдөр тутам нэмэгдэж орон сууцтай болох гэсэн хүмүүс эдийн засгийн улам хүнд байдалд орсоор байна.Луйварын үнийг таслан зогсоох ёстой.
Нэргүй 26 минутын өмнө 66.181.183.39
Ипотекоо зөв, оновчтой нөхцлөөр олгохгүй бол байрны үнийг өсгөж байна ш дээ. Тэгж чадахгүй бол зогсоох хэрэгтэй.
1 28 минутын өмнө 202.21.115.165
Энэ зууч нэртэй нөхдүүдл үнийг нь хөөрөгдөөд байгаан дээр нь авилгагч гөлөгнүүд мөнгөө угаах хэрэгсэл болчоод бна лдаа, АТГ байр машины борлуулалт дээр хяналт тавихад дунд зэргийн авилгагч нарыг олноор нь шоронд хийнэ дээ.