Сансраас ч харагдах хамгийн том шүрэн арлыг илрүүлэв

Сансраас ч харагдах хамгийн том шүрэн арлыг илрүүлэв

Сансраас ч харагдах хамгийн том шүрэн арлыг илрүүлэв

Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш ургасан олон өнгийн үзэсгэлэнт шүрнээс бүрдэх уг арлын тойргийн хэмжээ 183 метр. Энэхүү шүрэн арлыг шүрэн гурвалжин гэгддэг Номхон далайн баруун бүсээс Соломоны арлууд руу хийсэн экспедицийн үеэр "National Geographic Pristine Seas" багийн эрдэмтэд илрүүлжээ. Загас, хавч, сам хорхой зэрэг далайн олон төрөл зүйл уг арлыг түшиглэн амьдарч байна.

Экспедицийн багийн эрдэмтэн, далайн экологич Энрик Сала хэлэхдээ "Дэлхий гариг дээр нээх зүйл үлдээгүй гэж бодож байтал бараг нэг тэрбум жижиг шүрнээс бүрдсэн асар том шүрэн арал өнгө өнгөөр солонгорон, лугшиж буйг олдог байна шүү. Энэ бол дэлхийн хамгийн өндөр модыг олсонтой дүйцүүлэхүйц шинжлэх ухааны нээлт. Гэхдээ санаа зовоосон зүйл ч бий. Хэдийгээр алслагдмал байрлалтай ч гэлээ энэ арал дэлхийн дулаарал болон хүний үйл ажиллагаанд өртөхгүй гэх баталгаа үгүй" гэжээ.

Эрдэмтэд анх 34 метр өргөн, 32 метр урт, таван метр гаруй өндөр биетийг олж хараад сүйрсэн хөлөг онгоцны сэг гэж таамаглажээ. Улмаар тус экспедицийн зураглаач усан доор 12 метрийн гүнд шумбаснаар шүрэн арлыг олж илрүүлсэн байна. Хэдий том хэмжээтэй ч энэ арлыг өмнө нь хэн ч хэзээ ч баримтжуулаагүй. Нутгийн загасчид үүнийг чулуутай андуурдаг байсан ч байж магадгүй.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2024-11-15 73.74.143.110

Hun gej muuhai amitan zugeer bailgahgui suidleed hayna! Barag chimeegui baisan ni deer dee!

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.178.196

арал гэдэг чинь уснаас ил гарч харагддаггүй билүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж