Улс төр дэх Элон Маскийн нүүдэл шийдэл

Улс төр дэх Элон Маскийн нүүдэл шийдэл

Улс төр дэх Элон Маскийн нүүдэл шийдэл

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп дэлхийн хамгийн баян хүнийг улсынхаа зардал бууруулах нарийн бичгийн даргын албанд томилж, холбооны засгийн газрын "хүнд сурталтай" гэх ажилчдын зардлыг хоёр тэрбум ам.доллараар багасгах төлөвлөгөөтэй байна. Энэ нь засгийн газрын нийт ажилчдын гуравны нэг нь халагдах магадлалтайг илтгэж буй. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Элон Маскийн санаачилсан Засгийн газрын үр ашгийн хэлтсийг байгуулах тухай удаа дараа мэдэгдэж, дэмжиж байсан. Түүнчлэн уг хэлтсийн үйл ажиллагааны талаар сурталчилж, холбооны засгийн газрын санхүүгийн болон гүйцэтгэлийг шалгах боломж бүрдэнэ хэмээн сайрхаж байв. Мөн хэрэггүй зардлыг хянаж, эрс шинэчлэл хийснээр АНУ дахин агуу замналдаа орно гэж олон нийтэд мэдэгдэж байлаа.

Сонгуулийн дүн гарснаас хоёр хоногийн дараа Трамп "Миний 2020 оны гүйцэтгэх зарлигийг нэн даруй сэргээж, луйварчдыг огцруулах ерөнхийлөгчийн бүрэн эрхийг минь сэргээ" гэж хэлж буй бичлэг "Х" хуудаснаа нийтлэгджээ. Уг платформын хэрэглэгчид Трампийн бичлэгийг үзээд "The Apprentice" нэвтрүүлэг дээрх түүний уриа үгээ хэлж буй мөч санаанд нь буусан гэж хэлж байлаа. Олон улсын ажиглагчид Трампийн шаардлага нь түүний хэлдэг "Чи халагдсан" гэх уриатай ижил утгатай гэж дүгнэж, ирэх дөрвөн жилд "Төсөл 2025" бүрэн утгаараа хэрэгжинэ гэж эмээж байна.

Харин Элон Маскийн хувьд санал болгосон цомхотгол нь хэрэгжсэний дараа юу болох талаар бодолцож үзээгүй байгаа бололтой.

Тэрбээр корпорацийн зардлыг бууруулах арвин туршлагатайг АНУ даяар мэднэ. Хэрэв Засгийн газрын үр ашгийн хэлтэс үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл холбооны бүх ажилчны цалинг хасна гэж Маск амласан. 2022 онд "Twitter"-ийг худалдаж авсныхаа дараа Маск нийт ажилчны 80 хувийг халж, компанийн нэрийг "Х" болгон өөрчлөв. Энэ үйлдэл нь гурван тэрбум ам.долларын алдагдлаас сэргийлж чадна гэж тооцоолж байсан ч төдийлөн үр дүнтэй байгаагүй. Учир нь компанийн орлого огцом буурч, сурталчилгаа явуулах сонирхолтой газрууд зугтах болсноор алдангид орох эрсдэл үүссэн.  Эсрэгээрээ, "SpaceX" компанийн захирлын хувьд өрсөлдөгч компаниудаасаа хямд үнээр пуужин хөөргөж, нийлүүлэгчидтэйгээ тохиролцож чадсан. Улмаар тус компаниа тогтвортой болгож, өргөжүүлсэн юм.

Гэвч дэлхийн хамгийн нөлөө бүхий орны улс төр гэдэг өөр зүйл. Тэрбумтан Маск өөрийн санал болгосон цомхотголын дараа эдийн засагт яг ямар нөхцөл байдал үүсэхийг 100 хувь хэлж мэдэхгүй байгаа бололтой.

Тэрбээр олон нийтэд хандахдаа "Цомхотгол явуулж, зардлаа бууруулах нь мэдээж хэрэг тодорхой хугацаанд хүндрэл учруулж магадгүй" гэж хэлсэн юм.

Америкчууд өөрсдийн мөнгөө бага зарцуулахыг хүсдэг. Энэ хүмүүс холбооны засгийн газраас хэмнэлт хүсч байна уу? Эсвэл дэлхийн хамгийн баян хүн холбооны засгийн газарт зардлаа танахыг сануулаасай хүсч байна уу?  "The New York Times"-ийн мэдээлснээр, Маск "SpaceX" компанийн ажилчдыг засгийн газрын өндөр албан тушаалд томилохыг Трампаас хүссэн байна. Гэхдээ Трампийн хувьд холбооны ажилчдыг өөрсдийнхөө эзэмшдэг компанид давхар ажилдаг байхыг хориглоно гэж мэдэгдсэн тул Маскийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Энэ хоёр нөлөө бүхий хүн хэзээ ч үзэл бодлоосоо зайлсхийж байгаагүй бөгөөд ашиг сонирхлын зөрчилдөөн гаргана гэж ажиглагчид үзэхгүй байна.

Тиймээс Маскийн хүсэлтийг Трамп няцаасан ч Засгийн газрын үр ашгийн хэлтэс түүнд компаниудаа хянах боломжтой байхаар бүтэцтэй байна гэж "Financial Times" мэдээлжээ.

Анхны бүрэн эрхийн хугацаандаа Трамп болон түүний баг холбооны засгийн газрыг удирдахад шаардлагатай олон мянган албан тушаалыг нөхөхийн төлөө тэмцсэн. Нью Жерси мужийн амбан захирагч асан Крис Кристи "Эдгээр томилогдох хүмүүсийг олж чадаагүйн улмаас засаг захиргаа хэзээ ч бүрэн сэргэж чадаагүй" гэж мэдэгдсэн байдаг. Тиймээс Маскийг холбооны засгийн газарт томилж буй нь дээрх асуудлыг давтахаас сэргийлж буй шийдвэр байж магадгүй.

Хэрэв шаардлагатай албан тушаалтнуудыг олж чадахгүй бол Трамп, Маск нар тухайн албан тушаалыг бүрэн хасна гэж ажиглагчид тооцоолж байна.

Жон Кеннеди Түүлийн 1980 онд Пулитцерийн шагнал хүртсэн "A Confederacy of Dunces" романд шинэхэн ажилд ороод, овоорсон их бичиг баримтыг цуглуулж, эмхлэх үүрэг хүлээсэн Игнатиус гэгч нь зохион байгуулж, цэгцлэх тал дээр тийм ч их мэдлэггүй гэдгийг дүрсэлж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч үүргээ биелүүлж, ажлынхаа бүх бичиг баримтыг хаячихдаг. Трамп, Маск хоёр үүнтэй адил шийдвэрүүд гаргаж магадгүй.

Маскийн замд саад болох зүйл бол хөдөлмөрийн хууль юм. "Tesla" бол үйлдвэрчний эвлэлд нэгдсэн ажиллах хүч авдаггүй АНУ-ын цорын ганц томоохон машин үйлдвэрлэгч компани. Маск ч тэр хэвээр нь хадгалахыг хүсч байгаа. Харин холбооны засгийн газрын албан хаагчид хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан байдаг бөгөөд энэ нь Маскийн зардлаа бууруулах арга барилд саад болж магадгүй. Маск хэдийгээр олон тооны компанийг удирддаг ч төрийн албан хаагчдыг удирдаж үзээгүй. Гэхдээ төрийн албан хаагчид Маскийн хүчээр "номхруулдаг" ажилчдыг бодвол чих зөөлөн байж магадгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oyun 2024-11-15 202.126.91.162

Монголд яаг түүн шиг загвар гаргаад энэ 10 хүний нэг нь дарга төрийн ажилд байдагийг болиулж 25000 болгох хэрэгтэй хот хөдөө бас өөр шүү гол хот газрын энэ их төрийн албыг арилга гүйцээ

Avatar

зочин 2024-11-15 192.82.64.167

Энэ их сэтгэгч хүн улс төр лүү орж хадуурч эхлэв шив дээ

Avatar

Нэргүй 2024-11-15 210.148.94.144

Google translate ashiglaj orchuulsan yum uu haashaa yum

Avatar

зочин 2024-11-15 66.181.160.12

Агуу хүний шийдвэр нэг бол агуу тэнэглэл болно нэг бол агуу сэргэн мандалт болно .. Харин аль нь вэ гэдгийг урьдчилж хэнч хэлж мэдэхгүй ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж