Төрийн банк эхэлж НОГООРНО

Төрийн банк эхэлж НОГООРНО

Төрийн банк эхэлж НОГООРНО

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк орон даяарх 4000 ажилтнуудынхаа дунд “Ногоон оффис-Зохистой дадал” аяныг өрнүүлж эхэллээ. Сүүлийн жилүүдэд компаниуд оффисын орчинд ажилтнуудынхаа эрүүл мэнд, сэтгэл зүйд эергээр нөлөөлөх, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байдлыг эрхэмлэхэд анхаарлаа хандуулдаг болоод байгаа билээ. Энэ нь Тогтвортой  хөгжлийн хэд хэдэн зорилтыг хангах, ажилтан бүр эрүүл амьдралын хэвшилтэй болж, эрүүл мэндээ дэмжих хамгийн том алхам болох юм.

Тэгвэл ногоон хөгжилд түүчээлэх зорилт тавин ажиллаж буй Төрийн банкны хамт олон банк, санхүүгийн салбартаа манлайлан нийт ажилтнуудынхаа дунд тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн дараах цогц ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

  1. Автомашингүй баасан гараг

Түгжрэлийг шийдвэрлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэн олон нийтийг уриалах зорилгоор долоо хоног тутмын баасан гарагийг хувийн автомашингүй өдөр болгон зарлаад байна. Ингэснээр банкны ажилтнууд баасан гарагт хувийн автомашингүйгэээр буюу нийтийн тээврээр эсвэл унадаг дугуй, скүүтэр, алхах гэх мэт байгальд ээлтэй шийдлүүдийг ашиглан ажилдаа ирж, очих дадалтай болж байгаа аж.

  1. Хог хаягдлыг бууруулах

Ажилтнууд өдрийн идэвхтэй цагийнхаа дийлэнхийг оффис орчинд өнгөрүүлдэг тул  өдрийн турш гарч буй хог хаягдлыг ухаалгаар шийдвэрлэх нь нэн чухал билээ. Ялангуяа цаасны хэрэглээг багасгах, аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу устгахаар шинэ санал санаачилгуудыг хэрэгжүүлэн баттерей цуглуулах цэг, цаасыг дахин боловсруулж ашиглах зэрэг ажлуудыг хэрэгжүүлжээ.

  1. Эрчим хүчээ хэмнэе!

Цахилгаан шат ашиглахаас зайлсхийх, компьютер, хэвлэгч машин зэрэг төхөөрөмжийг ашиглаагүй үедээ унтрааж хэвших нь оффис орчинд цахилгааны хэмнэлт хийх хамгийн тохиромжтой шийдэл бөгөөд нийт ажилтнуудын дунд эрчим хүчээ хэмнэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж банкны хэмжээн дэх цахилгааны хэрэглээгээ бууруулаад байна.

  1. Модыг мод(а) болгоё

Төрийн банк  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн,  “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 онд эхлүүлснээс хойш жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү зорилтот аяныхаа цар хүрээг энэ жилээс өргөжүүлэн банкны төвийн газар, хэлтэс бүр өөрийн нэр дээрх бяцхан төгөлүүдийг бий болгож, цаашдын усалгаа, арчилгааг хариуцан хийдэг боллоо.

  1. Эрүүл зохистой хооллолт

Зохистой хооллолтыг дэмжих нь нэг удаагийн хуванцар болон цаасан хаягдлыг эрс бууруулах, ажилтны эрүүл мэндийг дэмжихэд хамгийн үр дүнтэй арга бөгөөд ажилтнууд гэрээсээ бэлтгэн ирсэн, эрүүл, зохистой хооллолтыг дадал болгож эхлээд байна.

Ажилтан бүр Тогтвортой хөгжлийн ойлголттой болж түүнийгээ өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь ногоон ирээдүйг цогцлоох зорилготой юм. Монгол Улсын Засгийн газраас Төрийн банкийг ногоон банк болгон зарласан билээ.

Итгэл төгс ногоон ирээдүй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bvvvfxvnfd 2024-11-14 202.9.40.59

Хөрсий үржил шимийг ховх сордог хогийн зэрлэг ургамл шиг эргэн тойрныг доройтуулдг өлөн хулгайч цөлмөгч адгийн түрүүний бөөс манж хужаагуудыг нам төр-с яаартй далл оруулж цэврлээ. өчнөөн жил Хулгайлж цөлмөөд ч өлөн арилхглй бузар хог шаарууд.

Avatar

Зочин 2024-11-14 103.111.68.3

Монгол ногоороод дууссан дөө

Avatar

Nfbjfvhyf 2024-11-14 202.9.40.59

Улсын төсвийг соль 3.5 сая хүн бүрт хоёр хоёр саяыг олгоо ард түмэн өөрсдийн юмаа аваг 34 жил манж х***а хог шааруудыг цутглаа. Хулгайг тасд. Яаарлтй ард түмний юмыг өөрсдөд нь олгоо саад хийгчдыг барь хорь ард түмний эсрэг хорлогсдыг дуусгаа.

Avatar

зочин 2024-11-14 103.57.93.143

баасангаас өөр өдрийг автомашингүй өдрөөр сонгож болоогүй юм байх даа. өөр юмыг дэмжээд байгаа ч юм шиг нэг л сэжигтэй санагдчихлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж