Манчестер Ситигийн анхаарах, засах ёстой 6 зүйл

Манчестер Ситигийн анхаарах, засах ёстой 6 зүйл

Манчестер Ситигийн анхаарах, засах ёстой 6 зүйл

Манчестер Ситигийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола "Шигшээ багуудын цугларалтын хоёр долоо хоног надад таалагдаж байна. Би амарч, эрч хүчээ эргүүлэн авмаар байна" гэв. Арга ч үгүй. Сүүлийн сарын хугацаанд Пепээс өөр тархины эсээ үхүүлж, ачаалал, ядаргаа дунд хэцүүдэж яваа дасгалжуулагч алга. Түүний дийлдэшгүй мэт байсан баг ганцхан сарын хугацаанд танигдахааргүй өөрчлөгдөж, нөхцөл байдал орвонгоороо эргэв.

Манчестер Сити бүх тэмцээний хүрээнд дөрөв дараалан ялагджээ. Тэд Тоттенхм, Борнмут, Спортинг, Брайтон багуудад хожигдож, нийт арван гоол алдав.

Тэгвэл тус багт засч, залруулах ёстой зургаан зүйл байна.

ДУНД ШУГАМЫГ ЭРГҮҮЛЭН ГАРТАА АВАХ

Алтан бөмбөгийн эзэн Родри гэмтсэнээр Ситигийн дундын шугам хөл, толгойгоо алдсан. Өнгөрсөн улирлаас хойш Родритой Сити нийт тоглолтынхоо 73.6 хувьд нь ялжээ. Харин түүнгүй хийсэн тоглолтынхоо 58.3 хувьд нь ялсан үзүүлэлттэй. Саяхан Жэми Реднап "Хэрэв Родри байсан бол Сити энэ дөрвөн тоглолтод хожигдох боломж байхгүй" гэжээ.

Родригүй Сити бөмбөг эзэмшилтээрээ өрсөлдөгч багуудаа бүрэн илүүрхэж байгаа хэвээрээ ч үр дүн алга. Гоолын боломж үүсгэх нь багасч, гоол алдах нь олшров. Бусад хагас хамгаалагчдын ойлголцол, бөмбөгтэй тоглолт зэрэг санасанд хүрэхгүй л байна.

ХОЛАНДЫН АЧААГ ХӨНГӨЛ

Эрлин Холанд урьдын адил супер тоглолтоо үзүүлсээр байна. Тэрбээр Премьер лигийн түүхэнд хамгийн хурдан 75 гоол оруулсан довтлогч болжээ. Түүний хувьд энэ улирал 11 тоглолтод 12 гоол оруулаад буй. Нэг талаараа Холанд супер байгаа ч нөгөө талаараа түүнд тус болох довтолгооны тамирчин алга. Йошко Гвардиол, Матео Ковачич нар тус бүр гурван гоолтойгоор түүний араас бичигдэж байна. Асуудал нь тэдний аль нь ч довтолгооны тамирчид биш. Ингээд харахаар Ситид "гоолын тэнгэр"-тэй хүн ядмаг байх аж.

ЦООРХОЙ ХАМГААЛАЛТ

Манчестер Юнайтедын хамгаалалт цоорхой мэт харагдаж байгаа ч тэд Манчестер Ситигээс бага гоол алдсан гэвэл итгэх үү? Юнайтед 11 тоглолтын дараа 12 гоол алдсан бол Сити 13 гоол алджээ. Пеп ч залуучууддаа боломж олгож байна. Дөнгөж 19 настай Жамай Симпсон-Паси гэх нэгдүгээр багийн туршлагагүй залуу гараанд гарч байх жишээтэй. Сүүлд Брайтоны эсрэг тоглолтод Стөүнс, Рубен Диаш нар тоглоогүй бол Натан Аке, Мануэль Аканжи нар сэлгээнд байсан юм. Пепийн хэлснээр тэд тоглолтод бэлэн биш гэнэ. Бэртэл, гэмтэл Ситигийн хамгаалагчдын гол дайсан болжээ.

ХЭМНЭЛЭЭ ХАДГАЛАХ

Сити сүүлийн хоёр тоглолтоо сайн эхлүүлсэн ч хэмнэлээ хадгалж чадаагүй. Олдсон боломжуудаа бүрэн ашигласан бол тэд маргаангүй хожих байв. Ер нь боломжуудаа их алдаж байгаа. Энэ боломжуудыг л гоол болгож чадвал Сити эргэн илүү тоглолтоо үзүүлэх болно.

БӨМБӨГ БҮРИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

Ситигийн тамирчид цэмцгэр хөлбөмбөг тоглож байна гэх шүүмжлэгчид олон. Тэд бөмбөг бүрийн төлөө тэмцэлдэж, хатуу яхир хөлбөмбөг тоглохгүй байгаа харагдсан. Дундын бөмбөгний төлөөх тэмцэл болон алдсан бөмбөгөө эргүүлэн авах тал дээр дутагдалтай байгаа.

АЛЬВАРЕЗИЙГ ОРЛОХ НЭГЭН

Ситигийн сэлгээний довтлогч Хулиан Альварез өнгөрсөн зун Атлетико Мадрид руу 106 сая ам.доллараар зарагдсан. Сити ашигтай наймаа хийсэн харагдаж байгаа ч бодит байдал өөр байна. Альварез дан ганц Холандын сэлгээ байгаагүй. Тэрбээр бас Кевин де Брюйний үүргийг давхар гүйцэтгэж, гоолын дамжуулалтаар бусдыгаа хангаж байлаа. Мэдээж Альварезыг зарсан нь буруу биш боловч түүнийг орлох хүнийг олоогүй нь алдаа байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнгөө 2024-11-14 202.55.188.97

танай сайт яагаад мөрийтэй тоглоомын сайт сурталчлаад бгаа юм бэ. танай эзнийх үү

Avatar

ХаХа 2024-11-14 66.181.183.141

Мөнгөнтамир аа Манчестер Ситид зовж, зөвлөх биш Монголын хөлбөмбөгөө хэрхэн сэргээх тухай бод толгой чинь хүрдэг юм бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж