Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 8-13-ны өдөр 3659 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон бөгөөд хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрсэн байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Тухайн дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хариуцлага тооцдог.
Энэ хүрээнд улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 10 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 мянган төгрөгөөр торгоно.
Улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, улсын бүртгэлийн дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 25 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ төрлийн зөрчлөөр энэ оны эхний арван сарын байдлаар 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан байна. Эдгээрээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь заалт буюу хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил зонхилж байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн зөрчил гаргасан 496 жолоочид хариуцлага тооцсон. Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сараар жолоодох эрхийг хасах, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгодог” гэв.
Тээврийн цагдаагийн албаны хяналт, шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгохдоо 253 жолоочийг нийт 2.530.000 төгрөг, 219 жолоочийг нийт 2.190.000 төгрөг, 496 жолоочийг нийт 4.960.000 төгрөг, 350 жолоочийг нийт 7 сая төгрөгөөр тус тус торгожээ. Мөн хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүдийг цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадна камерын хяналт, дэвшилтэт техник технологи болон иргэдийн E-Police аппликейшнээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас онцоллоо.
Иймд, иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо улсын бүртгэлийн дугаарыг нуун далдлах, хуурамчаар үйлдэхгүй байхыг анхаарууллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
зочин 2024-11-14 192.82.65.120
Арай арай хуурамч дугаар хийсэн хүнийг 10000₮ төгрөгөөр торгоно гэдэг бол үнэхээр ТЭНЭГЛЭЛ. Нөгөө хариуцлага, сахилга бат хаана бна . Хэлэх муу үг олдохгүй бна.
зочин 2024-11-14 202.55.191.194
Хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлийг хурааж улсын орлого болгож жолоодсон хүнийг дахин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг насаар нь хасах хэрэгтэй.
Зочин 2024-11-14 66.181.177.164
хуурамч дугаарын ард цагдаа нар өөрсдөө байж л бгаашд
Нэргүй 2024-11-14 66.181.189.185
Бүр сайн чангалах хэрэгтэй
Приус 20 2024-11-14 59.153.113.65
Приустэй оркуудыг ингэх хэрэгтэй. Халтайсан юм унчихсан. Үнэр танар авах юм байхгүй.
Зочин 2024-11-14 103.212.116.49
эргүү тэнэг хууль их гаргах тусам тэрийг нь давсан хэрэг зөрчил илүү их гарах болно .МАН устаж байж энэ улс орон хэвийн болно. МАН ыг сонгодог майжгий авгай нар үхэж байж л улс төр цэвэршинэ. МАН сонгуульд хэдхэн хоног ажилласан хүмүүсдээ сарын тэтгэврээс нь илүү мөнгө өгдөг, аялуулж архидуулдаг болохоор нөгөөдүүл нь уятай нохой мэт байж л баыдаг юм билээ.
Нэргүй 2024-11-14 45.117.35.29
Асар өндөр дүнтэй торгууль ногдуулах хэрэгтэй
Имих 2024-11-14 202.9.40.59
Үмхий манж хужаагууд нам төрд шургалж бгад хогийн манж хужаагууда оруулж улс орныг эзэлчдын ийм бузр дтор муу сан2 гаргн гэж яааж санах дэ өлөн хулгайчуудыг далд оруул. Яаасн айхтар хог шаарууд вэ!!! Нам төр-г эзлээд хог шааруудруга улс орны бүх баялаг мнгө цаасыг цутгаад бдгийн хув2н хэвшил гэж шааж хог шааруудру цутгах гэж зүтгэдгийн бүх ард түмний юм хувь гэж нэрээр халхлж завшсан шаарууд өөрийн хүч хөдөлмөрөөр бүтээсн юмыг хувийн гэдг болохоос хулгай зэлгээр завшсныг хувийн гэдгүйн. Гажигууд
Нэргүй 2024-11-14 58.185.57.58
Erguu mal
Нэргүй 2024-11-14 103.212.117.224
Хууль нарийсвал хулгай нарийснаа гэж үг бий Бүүр ярвигтай асуудал их гарна