МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар дэд сайдгүй ажиллана хэмээн ам гарч байсан нь саяхан. Тэрбээр сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёрын дунд ажил хийх, шийдвэр гаргах эрхгүй, санхүүгийн ч мэдэлгүй албан тушаал учраас Дэд сайдгүй ажиллах нь зөв гэсэн байр суурийг Ерөнхий сайд илэрхийлж байв. Тиймээс ч хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаараа өмнөх Засгийн газарт ажиллаж байсан 16 дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар нэг ч дэд сайдгүй ажиллаж байгаа гэсэн үг.
Гэвч МАН, АН, ХҮН-ий хамтралд дэд сайдын хэрэгцээ, шахалт, шаардлага бий болж, зарим намд нь 200 гаруй дэд сайдын хүсэлт, анкет ирж, аргагүйдэж дэд сайдуудаа буцаан томилохоор болжээ. МАН, АН-д аль алинд нь дэд сайдад горилж байгаа хүмүүсийн тоо 100 хол гарсан учраас ийнхүү дэд сайдын суудлыг бий болгож, дахин томилох сургаар намын дарга нартаа анкетаа өгөхөөр горилогчдын тоо эрс өссөн гэнэ.
Хамтарсан Засгийн газар Ерөнхий сайд болон 21 сайдтай. Үүнээс гурван Шадар сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Хяналт үнэлгээний үндэсний хороо, 20 минутын хот төслийн үндэсний хороод яамгүй бөгөөд дэд сайд томилох боломжгүй юм.
Хамтарсан Засгийн газарт байгаа МАН, АН, ХҮН намаас дэд сайд томилохоос гадна УИХ-д цөөнх болсон ИЗНН-д ганц, хоёр дэд сайдын суудал өгөхөөр тохирсон гэх мэдээлэл бий. Түүнээс гадна УИХ-аас хэд хэдэн гишүүнд яамгүй үндэсний хорооны сайдын суудал өгч, Засгийн газрынхаа сайдын тоог нэмнэ гэсэн албан бус мэдээлэл ч бий.
ДЭД САЙДАД ГОРИЛОГЧИД
МАН: Парламентад олонх болсон МАН хамтарсан Засгийн газарт 12 сайдын суудалтай болсон. Тиймээс хамгийн олон дэд сайдыг тус намаас сонгох болов уу. УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон, сонгогдож чадаагүй хүмүүсийн нэрс дэд сайдад горилогчдын дунд явж буй. Гэхдээ МАН-ын дарга эхний ээлжинд намын жагсаалтад бичигдсэн ч сонгогдож чадаагүй хүмүүсийг дэд сайдад дэвшүүлэх сурагтай. МАН дотор дэд сайдад горилж буй 100 гаруй хүн байгаа бөгөөд эхнээсээ нэрс нь ч ил, далд яригдаж эхлэв.
Тухайлбал, Сангийн дэд сайд Н.Мөнгөнчимэг, С.Далхаасүрэн, У.Болортуяа, Г.Баярхүү, Б.Дөлгөөн, Т.Сайнжаргал, А.Адилбиш нарын жагсаалтад бичигдээд сонгогдож чадаагүй хүмүүсийг дэд сайдад дэвшүүлэх сурагтай. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн экс хүргэн МАН-ын намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Ж.Тана нарын нэрс яригдаж байна.
АН: Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт найман сайдын суудал авсан. Харин дэд сайдуудынхаа тоог үүнээс бууруулахгүй байх гэсэн таамаглал бий. Удаан хугацаанд парламентад олонх болж чадаагүй Ардчилсан намд албан тушаалд горилогчдын тоо хамгийн их байгаа сурагтай. Тиймээс ч дэд сайдуудтай болох шахалт АН-аас илүү их ирсэн гэж улс төрийн хүрээнд ярих болсон.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хувьд жагсаалтад бичигдсэн хүмүүсээс дэд сайдад томилохоос гадна улс төрийн фракциудын төлөөллийг багтаахаар зэхэж байгаа гэх. Тухайлбал, АН-ын гишүүн Х.Номингэрэл, Б.Баттулга, Э.Галбадрал, Д.Батсайхан, К.Жандос, П.Нүрзэд, Р.Булгамаа, Э.Энхпүрэв, М.Чимэддорж, О.Чулуунбилэг, Б.Ган-Очир, Б.Баттөмөр нарын нэрс яригдаж байна.
ХҮН: Хамтарсан Засгийн газарт Шадар сайд, Боловсролын сайдын суудал авсан ХҮН нам ч мөн дэд сайдуудын томилгоонд оролцож, дэд сайд томилно. Ингэхдээ нэг эсвэл хоёр л дэд сайдын суудал өгнө гэсэн таамаг байгаа бөгөөд УИХ-ын сонгуулиар намын жагсаалтад бичигдсэн, намдаа олон жил зүтгэсэн Д.Үүрцайх, Ц.Алтансор, Л.Одсүрэн нарын нэрс яригдаж байна.
ИЗНН: УИХ-ын сонгуульд тойргоос нэг ч суудал авч чадаагүй ч намд өгсөн саналаараа дөрвөн ч суудалтай болсон ИЗНН ч энэ удаагийн дэд сайдын томилгооноос хоцрохгүй нь бололтой. Тус намын дарга Б.Батбаатар 2025 оны төсөв дэмжих болон Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж ажилласныхаа хариуд ганц дэд сайдын суудал горилж буй гэх мэдээлэл бий. НИТХ-ын сонгуульд өөрийн төрсөн дүүгээ Чингэлтэй дүүрэгт нэр дэвшүүлж, сонгогдох тохироо хийсэн ч МАН түүнийг “мурьсан” байдаг. Тиймээс дэд сайдын томилгоонд ч түүнийг “мурих” магадлал өндөр гэсэн бор шувуу жиргэх болсон. Учир нь АН, МАН-д дэд сайдад горилогчид олон учраас цөөн суудалтай Б.Батбаатарын намд дэд сайдын суудал өгнө гэдэг юу л бол хэмээн дүгнэх хүмүүс ч олон байна.
Ш.ЧИМЭГ
Зочин 2024-11-15 66.181.161.230
Зуун ямаанд 60 ухна гэгчээр юун дэд сайд вэ .. Эд нарыг эрхлүүлэх гэж УИХ гишүүд болгосон юм уу .. Болимоор юм оо ..
Буд 2024-11-15 64.119.29.46
За эд нар одоо болье дэд сайд ямарч хэрэггүы шүү дээ бас л бөөн зардал шүү
Нэргүй 2024-11-15 118.211.73.245
Bulgamaa umguulugch bol ded said baitugai said boloh medlegtei bolpvsroltoo hun de. Ene hunig bol estoi demjij bnaa
irgen 2024-11-15 202.126.89.134
Myanguujin amjolt oloxgui bol 28ond gazardana.
Иргэг 2024-11-15 103.212.117.21
Юун дэд сайд .Тэрбайтгуай Төрийн албыг 50-с доошгүй % цомотгох шаардлагатай.Мөн төсөвт үйлдвэрийн газруудыг Төрийн өмчит комданиуд гээд Татвао төлөгчдийн Мөнгөөр тансаглагчдыг одоо цомотгох хэрэгтэй
Нэргүй 2024-11-15 139.5.216.68
Ард түмэн тэсрэх болоогүй ээ. Үхтэл нь чангалах тусам нам засагтаа улам хайртай болно. Хувийн хэвшилд ажиллах хувийн бизнес хийх бол сайн дурын боолчлол болсон. Одоо яахав зүтгээд бай ард түмээн кк
Болдоо 2024-11-15 103.212.118.178
Дэд сайд нар огтоос хэрэггүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс иймэрхүү зардлыг гаргаж болохгүй шүү
Ард түмэн тэсрэхэд бэлэн байгааг эрх биш ойлгож байгаа биз
Нэргүй 2024-11-15 66.181.186.112
анкетаа өгөөд захиалдаг юм бол мань нь юүны ч яахав э дэд сайд болоё о
зочин 2024-11-15 124.158.104.33
сайхан царайтай дэд сайдуудтай болох нь хэ хэ
Уншигч 2024-11-15 103.212.118.55
Бас юун дэд сайд вэ, зардлаа хэмнэе гэчихээд хэнд ч хэрэггүй хог шааруудад зориулж албан тушаал бэлдэх гэж. Болиорой
иргэн 2024-11-15 202.21.126.195
Энэ сайд болох гэж байгаа хүмүүсэд ичих нүүр байхгүй юм байх даа.ЗГ ингэж хамаагүй орон тоогоо нэмж байгаад бүр дэд сайд битгий хэл өөрсөддөө унавдаа.Их артай юм байлгүйдээ энэ 3.
Зочин 2024-11-15 103.212.117.197
Дэдийн дэд гэж албан тушаал бий болгоё
Нэргүй 2024-11-15 202.9.40.90
Энэ залуучууд гэж…. ёстой нэг ичих нүүрэндээ илэг наасан хогноод юмаа….
Нэргүй 2024-11-15 103.212.119.110
Илэг наагаад байх нүүр байхгүй ээ, төрлөхийн ийм юмаа, эд чинь!! Одоо цагийн улс төрчид гэж юу ч хийхээс буцахгүй шинэ үүлдэр бий болчихоод байнаа, цаана чинь!!!
Нэргүй 2024-11-15 66.181.188.118
Дарга нарын цалинг улс телж дийлэхгуй данхайгаад бн яамдаа цеелмеер бн Сумдаа цеелмеер бн уг нь хийх ажил их л бх юм дарга улс болж дампууурлаа
Нэргүй 2024-11-15 139.5.218.72
Дэд сайд ёстой хэрэггүй
Оюунэрдэнэ сонгуулийн өмнө ярьж байсан зүйлсээсээ их буцаж байна. Ард түмний итгэлийг ёстой шавартай хутгаж байна.
Нөгөө 5 ш ажиллагаа унтарсан. Нүүрсний хэрэг, Ногоон автобусны чимээгүй болсон. 2025 оны төсөвөөр татварыг нэмж Номинд 18 тэрбум өгөв. Гэтэл цахилгаан станцгүй
дашням 2024-11-15 202.55.188.88
фракцуудаасаа нэг нэг хүн авч байгаа юмуу даа
Нэргүй 2024-11-15 103.212.119.110
За, энэ хэд маань солиороод эхэллээ!! Монголын төрд "дэд сайд" гэдэг албан тушаал ерөөс байх ёсгүй!! Үндсэн хуулинд "Засгийн газар нь Ерөнхий сайд, сайд нараас бүрдэнэ" гэж заасан! Дэд сайд гэдэг зохиомол албан тушаалыг 2000 оны сонгуульд ялсан МАХН-ын дарга Н.Энхбаяр хиа нартаа шагнал тараах зорилгоор санаанаасаа зохиож бий болгосон түүхтэй!!! Аль ч яамны ажилтнуудаас асуугаад үзэхэд Дэд сайд ямар ч рольгүй, илүү орон тоо гэдгийг хэлдэг!!! Төсвийн зардлаа яая гэж байхад бас баахан орон тоо, ца
з 2024-11-15 202.126.89.225
ЗГ огцор
Нэргүй 2024-11-15 64.119.29.144
Америк засгаа хумьж мөнгөө хэмнэж, манайх тэлж жоохон мөнгөө үрж байх гэж
Нэргүй 2024-11-15 66.181.190.208
Мэдлэг чадвар боловсролтой хүнээр ерөнхий сайд тавих юмсаан. Энэ улс орныг удирдаж байгаа новшнуудыг харахаар л буудчихмаар байхын. УБ хотын дулааны асуудлыг шийдэх ямар нэгэн гарц гаргалгаа гаргах нь битгий хэл ярихаа ч болилоо. ДАНХАНОВЫГ ЗАЙЛУУЛААЧЭЭ
ЗОЧИН 2024-11-15 202.70.44.46
ЗГ-ын мөнгө гэж байхгүй, Татвар төлөгчдийн мөнгийг дэмий бүү үрж дуусгах гэж ядах юм аа, ЕС-ыг овоо хүн гэж бодсон биш ээ, Бүтээн байгуулалт хийх нь гэж бодсон худлаа байжээ
Нэргүй 2024-11-15 66.181.160.37
ЗАСГИЙН ГАЗАР 21 САЙДАА ОГЦРУУЛЬЯА. ХУУЧИН ТАНХИМ 9 САЙДТАЙ БОЛЖ БАЙСАН. ЮУН ДЭД САЙД ВЭ?
ЗОЧИН 2024-11-15 202.70.44.46
МАН-ын Б.Дөлгөөн гэж би би би, намайг АНУ-д байхад гэсэн худлаа поп н**ш байна лээ, юу ч мэдэхгүй байж орой бүр зурагтаар гарах юм, өөр хүн байхгүй юу, уул эь том нам биз дээ
Нэргүй 2024-11-15 66.181.160.66
Оюунэрдэнэ ээ – иргэдийн чамд өгсөн итгэл найдвар АЛДАГДСАА , ЭРГЭЖ ИРЭХГҮЙ … АВЛИГА , АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА чинь улс орныг минь ТУЙЛДУУЛЖ – ард иргэдийг минь СӨХРӨӨЛӨӨ …
Нэргүй 2024-11-15 202.9.41.99
Засгийн газрыг огцруулах ёстой. Одоо бүр сөрөг хүчнээ худалдаж аваад бүр заваарлаа. Бүгд байр байрандаа байх ёстой байтал Оюун-Эрдэнэ бүр замхруулж дууслаа. Уул нь Оюун-Эрдэнийг их дэмждэг байв, гэтэл Нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэргээр хэн ч шүүгдсэнгүй, бүгд зүгээр гараад явчихлаа. Шинэ Ерөнхий сайдтай болж Авилгалчдыг шоронд суулган, Төсвийг хэмнэж, Төрийг цомхон болгох шаардлагатай байна.
Clcxmxmn 2024-11-15 202.9.40.54
Зг огцоруул хог шааруудыг зайлуул гайгүй улсуудад хурган сайдын сэтэр зүүгээд амын таглаж малллан гэж хулгайчууд бодож байвал эндүүрэл. Тийм Өчүүхн юм гж бдгүймаа гажиг хогнууд шүү. Өнөөдр2н өөхнөөс маргаашын уушиг дээр гэж монгол хүн тэрийгээ ч мэдэхийн байхаа. Тэгж ч ирээдүйгээ хорлохгүйээ.
Нэргүй 2024-11-15 202.9.40.54
Зг огцоруул хог шааруудыг зайлуул гай улсуудад хурган сайдын сэтэр зүүгээд амын таглаж малллан гэж хулгайчуул бодож байвал эндүүрлээ
Зочин 2024-11-15 103.212.117.197
Жижигхээн улс, жижигхээн эдийн засаг, нэг л их сайд дарга нар . Эр эмгүй чихцэлдээд л, горилоод л, горьдоод л … Ичээчээ. Төрсөн дүү нь л гэнэ, экс хүргэн нь л гэнэ, хоцорчихсон юм хөөрхий л гэнэ…ухаанаа алдчихаад бнашдээ. Улсаа эхлээд хөгжүүл, ард түмнээ бод. Дараа нь эксүүдээ бод л доо.
Нэргүй 2024-11-15 66.181.180.85
н**ш юм аа албан тушаалгүй өлбөрч үхлээ юу
797-5 2024-11-15 202.126.91.216
АН, ХҮН үхлээ эрж олоод дууслаа даа…
Нэргүй 2024-11-15 103.212.119.31
МАН намаас С.Далхаасүрэн, У.Болортуяа, Г.Баярхүү, Б.Дөлгөөн, Т.Сайнжаргал, А.Адилбиш, АН намаас Х.Номингэрэл, Э.Галбадрал, Д.Батсайхан, К.Жандос, П.Нүрзэд, Р.Булгамаа, Э.Энхпүрэв, М.Чимэддорж, О.Чулуунбилэг, Б.Ган-Очир, Б.Баттөмөр, ХҮН Намаас Үүрцайх, Алтансор, ИЗНН нмаас молор-эрднэнэ нарыг дэмжиж байна. Дэд сайд болвол дэмжнээ.
Нэргүй 2024-11-15 66.181.186.112
чи нэгнийх нь цүнхийг найдварта барих юм бна.ийм олон хүнийг дэмжиж бгаа юм чнь
Нэргүй 2024-11-15 160.22.211.103
битгий хуцаарай гөлөг минь
Нэргүй 2024-11-15 66.181.190.121
setguulch bj surag ajig ch geh shig, ene shal hudlaa medeelel bn, huurhii buduun avgai ugj huhuj l dee
Зочин 2024-11-15 202.126.91.131
Яамдыг нэгтгэж, хэрэггуй газар, агентлаг, хурээлэнг татан буулгаж маш цомхон, хучтэй засагтай болох естой!!! Гадны зээлээр амьдрах болох нь!!!