Шинэхэн озэки Оносато анхны ялагдлаа амсав

Шинэхэн озэки Оносато анхны ялагдлаа амсав

Шинэхэн озэки Оносато анхны ялагдлаа амсав

Мэргэжлийн сүмогийн Кюүшү башё Фүкүока хотноо эхэлсэн. Башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2024.11.13/ болов. Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барилдах боломжгүй болсон учир озэки Котозакүра зүүнийг манлайлж, озэки Хошорюү С.Бямбасүрэн барууныг тэргүүлсэн аж.

Энэ удаагийн Кюүшү башёд шинэхэн озэки Оносатог түрүүлнэ гэж олон хүн ярьж буй. Хэрэв тэрбээр энэ башёд түрүүлвэл маргаангүй дараагийн ёкозүна болно гэх хүлээлт бий. Тэрбээр ч башёг өнгөтэй эхлүүлсэн. Харамсалтай нь өчигдөр Абид өвдөг шорооджээ.

Харин озэки Хошорюү С.Бямбасүрэн башёг тун сайн эхлүүллээ. Тэрбээр өчигдөр Үраг давснаар дөрвөн даваатай, ганц ч унаагүй башёг итгэл төгсгөл тэргүүлж эхэлжээ. Түүнээс гадна Атамифүжи, Таканошо, Онокацү нар унаагүй явж байна.

Монгол бөхчүүдийн тухайд дээд зиндааны шинэхэн цэрэг Ошома П.Дэлгэрбаяр нэг даваа, гурван унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр даваа, хоёр унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан гурван даваа, нэг унаатай тус тус удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж