Филиппиний экс ерөнхийлөгч 4 сэжигтнийг хөнөөснөө хүлээв

Филиппиний экс ерөнхийлөгч 4 сэжигтнийг хөнөөснөө хүлээв

Филиппиний экс ерөнхийлөгч 4 сэжигтнийг хөнөөснөө хүлээв

Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутерте хууль бус хар тамхины хэрэгт холбогдсон дөрвөн сэжигтнийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд "Хар тамхины эсрэг дайн" гэх кампанит ажиллагааг явуулж, хууль бусаар борлуулж буй бүлэглэлүүдтэй хатуу тэмцдэг байв.

Тус кампанит ажиллагааны үеэр 6000 гаруй хүн амиа алдсан бөгөөд тэдний төрөл төрөгсөд Родриго Дутертегийн засгийн газрыг хууль бус аллага үйлдсэн гэж буруутгадаг.

Филиппиний Конгресс амиа алдсан хүмүүсийн талаарх мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, Дутертег парламентын сонсголд дуудсан. Тэрбээр Лхагва гаригт хоёрдох удаагаа сонсголд оролцож, ерөнхийлөгч болохоосоо өмнө болон дараа үйлдсэн хэргүүдээ ярьжээ. Дутерте ерөнхийлөгч болохоосоо өмнө хар тамхины гэмт бүлэглэлийн нуувчинд нэвтэрч, дөрвөн сэжигтнийг санаатайгаар хөнөөсөн байна.

Тэрбээр уг хэргийг үйлдсэн нь шалтгаантай байсан гэж мэдэгдээд, Олон улсын эрүүгийн шүүхээс мөрдөн байцаалт явуулахыг хүсчээ.

Тус улс Дутертегийн бүрэн эрхийн үед Олон улсын эрүүгийн шүүхээс гарсан байдаг. Сонсгол дууссаны дараа тус улсын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лукас Берсамин мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр "Хэрэв Олон улсын эрүүгийн шүүх энэ асуудлыг Интерполд шилжүүлж, Дутертег эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулбал Филиппиний эрх баригчид хамтран ажиллах болно" гэжээ. Ингэснээр, Филиппиний засгийн газар анх удаа Олон улсын эрүүгийн шүүхийн мөрдөн байцаалтад хамтран ажиллаж буйгаа харуулж буй явдал юм.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж