"Орос III сургуулийн Удирдах зөвлөлийг шинэчилнэ"

"Орос III сургуулийн Удирдах зөвлөлийг шинэчилнэ"

"Орос III сургуулийн Удирдах зөвлөлийг шинэчилнэ"

Боловсролын сайд П.Наранбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Орос III сургуулийн захирал Ж.Соронзонг анхан шатны шүүхээс ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Гэсэн ч түүнийг дахин Орос III сургуулийн захирлаар томилно гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Энэ мэдээллийг би өөрөө ч сонсоогүй юм байна. Орос III сургууль бол Боловсролын яамны харьяа, хоёр улсын Засгийн газар хоорондын сургууль. Удирдах зөвлөлийг нь шинэчлэх ажил явж байгаа. Үүн дээр Орос улсын төлөөллийн саналыг авахаар хүргүүлсэн.

-ОХУ-ын талаас Ж.Соронзонг дахин захирлаар нь ажиллуулах үүрэг өгч, шахалт үзүүлсэн гэх мэдээлэл байгаа? 

-Тийм зүйл албан ёсоор огт ирээгүй байгаа.

-2025 оны төсөв батлагдсан, ирэх жил боловсролын салбарт хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Ирэх жил хэчнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох вэ?

-Шинээр гэдэг ойлголтыг шинээр газрын зураг дээр байршуулж байна гэж ойлговол шинэ сургууль, цэцэрлэг байхгүй. Он дамнаж, хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ буюу сургууль, цэцэрлэгийн барилгуудыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнд нийт 152 орчим байгууламжууд бий.

-Багшийн орон тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Монгол Улсын Засгийн газраас зургаан багц арга хэмжээг баталсан байгаа. Энэ хүрээнд ажлаа хийгээд явна. Ер нь багшлах боловсон хүчнийг хөгжүүлэх, тасралтгүй хөгжлийг нь хангах, багшийн ажил дээр илүү чадварлаг хүмүүсийг урьж ажиллуулах тогтолцоон дээр бид илүү анхаарч байна.

-Төсвийн урсгал зардал өссөн шалтгааныг төрийн албаны ажилчдын цалин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа. Цаашид боловсролын салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломж хэр байгаа вэ?

-Цалин, мөнгө нэмэгдүүлэх асуудлын тухайд яривал боловсролын салбар 100 мянга орчим ажилтантай. Энэ бүгдийн цалинг нэг дор нэмнэ гэвэл хүндрэл үүснэ. Тэгэхдээ аль болох нэмэх тал дээр ажиллаж байна. Түүний зэрэгцээ нэмэгдлийг ямар байдлаар олгохыг салбарынхаа дундын хувьсах зардлынхаа хүрээнд шийдэх ямар боломж байна гээд тооцоог хийж байгаа. Хувьсах зардал нэмэгдээд, урсгал зардал 88 хувьтай байгаа. Үүнд хүүхдийн дотуур байрны хоолны мөнгө бас багтана. Мөн сургууль, цэцэрлэгт жил тутамд 17 мянга орчим хүүхэд нэмэгддэг.

-Багш бэлтгэх 45 хоногийн сургалт шүүмжлэл нэлээн дагуулсан. Энэ ажил юу болж байна вэ? 

-Багшлах хүмүүс нь Монголын болоод гадаадын сайн сургуулийг 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүс байх ёстой. Хүмүүс буруу ойлгоод нийгэмд нэлээдгүй шүүмжлэл өрнөсөн. Угтаа бол математикийн чиглэлээр их сургууль төгссөн математикч, физикч, химич нарыг багшлах арга барилын сургалтад богино хугацаанд сургаад гэрээгээр багшаар ажиллах л систем шүү дээ. Тэрнээс үндсэн багш биш. Тэдгээр хүмүүс ч гэсэн өөрсдийн үндсэн ажилтай хүмүүс. Хамгийн гол нь багшлах дур сонирхолтой байх ёстой. Ийм л хүмүүсийн асуудлыг ярьж байгаа. Үнэндээ тийм ч олон хүн биш дээр дурдсан зургаан багц арга хэмжээний нэг гэж ойлгож болно.

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Одоохондоо бэлтгэл ажлууд хангагдаад явж байна. Энэ бол нарийн сургалт.

-Монгол Улсад боловсролын систем учир дутагдалтай, үзэж байгаа хичээл нь олон, чанаргүй байна гэх асуудал хөндөгддөг. Тэгэхээр хичээлийн тоог цөөлөх, чанаржуулах чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Олон улстай харьцуулахад дундаж түвшинд л байгаа. Та бүхэн харьцуулаад харах хэрэгтэй. Харин бага сургууль дээр хичээлийн хөтөлбөрийг цөөлөх ёстой. Бид бүхэн хөтөлбөрөө шинэчилж байна. Сурах бичгээ шинэчилж байна. Бага сургууль дээр ойролцоогоор 7-9 хичээл үзэж байгаа.

-Боловсролын салбар хамгийн олон сайд солигдсон салбар. Сайд нь солигдохоор дагаад боловсролын систем нь солигддог асуудал байдаг. Тэгэхээр одоо хэрэгжүүлж эхэлж байгаа ажлуудыг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

-Төрийн залгамж чанар гэж байх ёстой. Боловролын багц хууль өнгөрсөн 2023 онд л шинэчлэгдэж батлагдсан.  Энэ багц хуулийн хүрээнд бид тухайн ажлыг үргэлжлүүлэн, хэрэгжүүлж байна. Хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл сайд солигдохтой ямар ч хамаагүй. Боловсролын ерөнхий хууль дотроо 10 жил тутам шинэчлэнэ гэдэг заалттай болсон. Яг арав дэх жил нь тохиож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дорж 2024-11-14 202.131.251.130

Наранбаяр гэдэг энэ сайд нэг муу дунд сургуулийн захирал, удирдах зөвлөлийн асуудлыг ямар том болгож ярих юм вэ? Дэндүү ядарсан, арчаагүй , аймхай, удаан, нөхөр юм даа.Боловсролын салбар ийм сайдаас үтэр түргэн салбал их аз завшаан болно шүү.Дуншиж дуншиж их сургуулиудийн удирдах зөвлөлийг өөрчилж байгаа сурагтай. энэ хооронд нь Энхамгалангийн томилсон хэдэн хулгайч. худалч захирлууд цаг хожоод маасайгаад явж байгааг олон хүн харж бна.ХҮН намыг нэр төрийг энэ сайд ч жинхэнээсээ ч уландаа гишгэв.

Avatar

Irgen 2024-11-14 66.181.180.232

Орос 3 төрийн харяалалд буюу боловсролын яамны харьяалалд байдаг юм бол яагаад төлбөртэй сургалт явуулдаг юм бол бодвол байрны түрээсийн мөнгийг эцэг эхийн карманаас гаргаж байгаа нь тэр юм байх даа.

Avatar

И 2024-11-14 122.201.31.73

Орос 3 ын хөлбөмбөг, ёиеийн тамрын талбай дээр Номун хотхон гэж 2 өндөр байр барьсан. 1 байрных нь 2 р давхарыг 3р сургуульдаа түрээслэдэг г.м. шалгах юм бдагшүү !!

Avatar

Иргэн 2024-11-14 103.57.92.96

орос 3-ын бага ангийн тооны хичээл монгол сургуультай харьцуулахад маш хоцрогдолтой,1–р анги өнөөдрийн байдлаар дөнгөж 20-н дотор нэмэх,хасах үйлдэл хийж байгаа.Бусад талаар хэвийн л байгаа шүү дээ.Захиралыг нь оролдох шаардлага байхгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.179.25.35

Эдний сургуулийн сургалт муу болсон багш нар хариуцлагагүй болсон. Жишээлбэл монгол бичгиын багш даалгавар шалгадаггүй. Хүүхдийнхээ монгол бичгийн даалгаврыг арайхийж хийлгээд уншиж чадаагүй үгийг багшаасаа асуугаарай гэтэл багш нь тэрийг хуул гэсэн хичээл орсон харин гэрийн даалгаврыг хурааж аваад 7 хоногийн дараа юу ч заасаагүй дэвтрийг нь зүэээр л буцааж өгсөн бна. Унш гээд хүүхэддээ хэлтэл чадахгүй гэж бн бид яах вэ. Орой 6-8 цагт гэртээ ирж бгаа хүүхэдтэй хэдий заваараа хичээлийг давтуулах

Avatar

Нэргүй 2024-11-14 202.9.41.119

Ннэ нэг хужаагииин өлөн авилгач хулгаач хурлиизүүд нам дагаж хурган дарганцар болхон хаасайгүй ихч болсон юм шиг

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.183.99

хоол маш муу . бүр шувууны хоол гэж бод .холын их мөнгө авдаг. . бүх орос багшнаыг нь явүүл .Сороннгйн өүэгодоо үзэж гаргаж л бна . ялангуяа ажил хаялт гм зхионбайгууж бсан оросуудыг хөө . оросын өмч бхгүй бхад орүүлах мөнгөгүй аталаа хувь нэмэх буруу .багшаархангах программ хангамж нь чухал .багшийг орост зарлахад л очсоноо

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.183.99

захиралын хариуцлагатай хүнээр мод .сангийн сайд бсан нөхөр сургуулийг бзрхаясан .ямарч хариуцагаүгй богсноос оросын бураүүд бүр галзуурч бгаа . Буриад багш нар оросоор аялгатай яраг . орост тэтгэвэргхрсан туршлагаай ажилгүй оросужд маш эобэг шалгаад ааххэрэгэй . одоо бгаа багш нарыгбүгдийг со. Одоо ч гэсэн соронзонгйг бүлэг будиантай бна

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.183.99

сургуулийн газар зарсан асуудлыг шалгах ёстой

Avatar

Нэргүй 2024-11-14 202.126.90.155

Со захирлын үед Орос 3-ын хажуугийн газар дээр орон сууц баригдаж, тэр орон сууцнаас өдөр өнжүүлэхийн танхимуудаа сургууль нь түрээсэлж орон сууц барьсан эздэд нь орлого оруулж ирсэн байдаг.

Avatar

Нэргүй 2024-11-14 158.59.146.30

bikini tamiriin zaalgui ter huviin dund surguugliudaa tsegtsleech ee, jishee ni SANT gej neg muuhai surguuli baina, haa hol huuhduud avaachaad uur gazriin zaaland hicheel orson bolchihood etseg ehchuudiig tendees ochij huuhdee av, tend ochij school police hii ch geh shig, santiin uvgun dald orooroi chi, seeenge s****m Chinin busdiin huuhed zovooson nugliig chin huuhduud chin uurnee,

Avatar

Нэргүй 2024-11-14 158.59.146.30

baidag l neg surguuli shd, tegeed bvr UDIRDAH ZUVLULtei yum uu, mongoliin uur yamar turin umchiin surguuli udirdah zuvlultei baina ve? yagaad busad surguulitai adil udirdah zuvlultei baij boldoggui yum be, turin umchiin dund surguuli udirdah zuvluluur yag yah geed bdg yum be

Avatar

Зочин 2024-11-14 66.181.180.63

Боловсролын сайдууд Орос 3-тай зууралдаад байдаг нь ямар учиртай юм болоо. Өөрсдийн хүнээ шургуулах гээд байдаг юм болов уу. Овоо чимээгүй байсан дахиад энэ сургуулиар оролдоод эхлэх нь үү.

Avatar

Нэргүй 2024-11-14 103.57.92.124

Харахаар л кинонд гардаг гамин шиг санагдах юм! Гамин гэдэг хоч өглөө!

Avatar

Зочин 2024-11-14 66.181.190.114

Тэтгэвэрт гарах болоогүй юм уу?

Avatar

Сайд 2024-11-14 66.181.165.234

энэ саадыг анх гайгүй бодов уу гэж бодож байлаа гэтэл царай шигээ л юм байна дөө

Avatar

Нэргүй 2024-11-14 103.57.94.133

Овоо гайгүй болж байхад дахин самрах нь дээ

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.189.149

Намайг орос гуравт сурч байхад хэдэн жил тоо ба физикийн хичээлүүд ороогүй, багш олдоогүй гэсэн.

Avatar

Cmcmcmxndv 2024-11-14 202.9.40.59

Агуу орос орны удирдлагаар Монголын боловсрол сайн бсан шүү манж хужаагууд доройтуулж сүйрүүлсн.

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.186.12

Орон нутагт хувийн сургуулиуд үнэ маш өндөр чанаргүй болоод бна шалгаачээ зарим сургууль нь хүүхдэд ээлгүй биеийн тамирийн заалгүй зэрэгцээ нэг хаалгатай хоёр анги бх жишээтэй хорлны чанар яриад ч хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж