Хятадын өмнөд хэсгийн Жухай хотын стадион руу автомашинтай этгээд дайран орсноос болж спортоор хичээллэж байсан 35 хүн амиа алдсан хэрэг Даваа гаригт гарсан. Ийм олон хүний амь нэг дор хохирсон хэрэг сүүлийн жилүүдэд гараагүй.
Иргэд нас барагсдын араас гашуудаж, Жухай хотын дурсгалын хөшөөнд цэцэг сэлтийг өргөсөн боловч эрх баригчид үүнийг зөвшөөрсөнгүй. Цэцэг болон бусад зүйлийг байрлуулсан даруйд нь авч хаяснаас гадна цахим платформуудыг ч цензурдаж эхэлжээ. Олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэхтэй зэрэгцээд цахим сүлжээнд янз бүрийн хэлэлцүүлэг өрнөж буй ч үүнийг тухай бүрд нь таслан зогсоож, янз бүрийн бичлэг, нийтлэлүүдийг ч устгаж байна.
Эрх баригчид хэрэг гарснаас бараг 24 цагийн дараа амиа алдагсад болон шархадсан хүмүүсийн тоог мэдээлсэн. Мөн Ши Жиньпин дарга шархадсан хүмүүсийг эмчлэхийн тулд бүх хүчин чармайлтаа дайчилж, гэмт этгээдийг хуулийн дагуу шийтгэхийг тушаасан байна.
Халдлага үйлдэгч этгээд нь 62 настай Фань гэх этгээд бөгөөд хэргийн газраас зугтах гэж оролдоод бүтэлгүйтэн баривчлагджээ. Тэрбээр гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа оногдсон эд хөрөнгийнхөө хэмжээнд сэтгэл дундуур байсан гэх мэдээлэл байна.
Хятад улс Мягмар гаригт хоёр жил тутамд зохион байгуулдаг томоохон агаарын шоугаа үзүүлсэн бөгөөд энэ үеэр шинэ үл үзэгдэх сөнөөгч онгоцоо танилцуулсан. 2.5 сая хүн амтай Жухай хотод болсон халдлага энэ үйл явдалтай холбоотой эсэх нь тодорхойгүй. Гэхдээ халдлагын нарийн цаг хугацаа болон хохирогчдын тоог мэдээлэхдээ алгуурласан зэрэг нь хардлага төрүүлж байгааг хятад судлаач профессор Фан Кеченг хэлжээ. Орон нутгийн албаныхан Бээжингээс зааварчилгаа ирэхийг хүлээсэн байж магадгүй гэж таамаглаж байна.
Төрөө 2024-11-14 49.0.158.30
Харин хүмүүс Хятадыг ардчилсан улс гэж боддог хаха
Монгол 2024-11-14 202.126.91.155
ганц нэг нь хасагдаж байгаа болохоор тоохгүй дээ хятадууд.
zochin 2024-11-14 103.57.94.97
buunuuruu gashuuldal zarlaj . Bolson gazart tsuglarch tsetseg zul urguj baihad ahiad h****** bolhiig uguisgehgui daamjraad uls turiin jagsaal tusgluun gargah magdlaltai tul…
Нэргүй 2024-11-14 185.220.101.110
ороz мөн яг адил Навалнийг нас барсны дараа шарилийг нь өгөхгүй байсан.
Нэргүй 2024-11-14 66.181.178.218
Иймэрхүү үед олон хүн цуглрах нь өөрөө цаашлаад эсэргүүцийн жагсаал цуглаан болох магдлалтай гэжуугаамаа
Зочин 2024-11-14 82.144.201.2
хүний эрх зөрчигдөж бндаа, юу гэсэн үг вэ, гашуудаж болохгүй гэдэг чинь…
ЗОЧИН 2024-11-14 66.181.179.246
ИЙМЭРХҮҮ ХЭРГИЙН ДАРАА ДАВТАГДАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙДАГ. ОЛОН ХҮН БӨӨГНӨРСӨН ҮЕД ХЭРЭГТЭНГҮҮД БАЙГАА БОЛГОДОГ.