Туул голд хийсэн шинжилгээний хариу, 19 компанийн ундны зориулалтаар савласан цэвэр усны найрлагад хийсэн шинжилгээний тайланг Усны газрын дарга З.Батбаяр өнөөдөр /2024.11.14/ танилцууллаа.
Тэрбээр "Хоёр жилийн өмнө Улаанбаатар хот орчим болон говийн бүсэд усны нөөцийн хомсдол байна гэж бид ярьж байсан бол мянганы сорилын ажлын үр дүнд усны нөөцийн хомсдолын аюулыг 5-10 жилээр хойшлуулж чадлаа. Хэдийгээр хомсдолын аюулыг хойшлуулж чадсан ч бохирдлын тухайд асуудалтай болж эхэлж байна. Төв цэвэрлэх байгууламжаас доош Туул гол дээр нийтдээ 380 мянга гаруй хагшаас байна гэдэг тоо бий. Үүнийг төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэлгүй гарч байгаа хүний ялгадасны үлдэгдэл гэж энгийнээр ойлгож болно. Энийг цэвэрлэх шаардлагатай байгаа. Бидний хэмжиж үзсэн машин цагт 36 метр куб хагшаасыг цэвэрлэх чадалтай. Хоногт 360 метр кубийг цэвэрлэнэ. Гэвч дээрх тоог харвал энэ машин маань бүтэн гурван жилийн турш тасралтгүй ажиллах шаардлагатай болно.
Бид Туул голын уснаас шинжилгээ авсан. Шинжилгээний хариу яг л бидний хүлээж байсан шиг гарсан. Харамсалтай нь, Туул голоос бүхэлдээ гэж болохоор цэгүүдээс гэдэсний савханцар нян илэрсэн.
Энэ оны наймдугаар сард бид олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн. Гэвч иргэд тоогоогүй. Усны газрын санал болгож байгаагаар Улаанбаатар хотод задгай усанд орох аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, Туул, Сэлбэ, Улиастай гол гээд бүх задгай уснаас гэдэсний савханцар нян илэрч байна. Тэгэхээр Туул голын эрэг дээр шорлог зараад байгаа иргэдээс битгий худалдан авалт хий. Нөгөө шорлог хийж байгаа төмрөө Туул голын усанд угааж байгаа. Гэдэсний савханцар гэдэг нь хүний өтгөнөөс илэрдэг. Гэдэсний савханцар нян гарах болсон гурван янзын эх үүсвэр байна. Нэгдүгээрт Улаанбаатар хотод байгаа 680 мянга гаруй нүхэн жорлон, хоёрдугаарт цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хог, гуравдугаарт төвийн төвлөрсөн шугамд холбогдоогүй, өөрсдөө зөөврийн аргаар бохироо зайлуулж байгаа хотхонууд. Жишээ нь, Зайсан, Нүхт орчим байгаа хотхонууд гэсэн үг.
Голын усанд машинаа угаагаад гол бохирдуулж байна гэж ярьдаг байсан бол, голын усанд машинаа угаах нь гэдэсний савханцар нян таны хүүхдийн гараар дамжаад гэдсэнд нь орох аюул бий болсон байна. Гадаргын ус нь ийм байгаа бол ундны ус нь ямар байгаа вэ гэдэг асуулт гарч ирсэн. Сүүлийн үед Зайсан орчмоос ундны уснаас гэдэсний савханцар нян илэрсэнтэй холбоотойгоор савласан усны борлуулалт нэмэгдсэн. Тиймээс савласан уснууд дээр бид шинжилгээ хийж үзсэн. Одоохондоо нэр зарламааргүй байна. Түүврийн аргаар хийсэн шинжилгээ учраас үүнд хамрагдаагүй газрууд байгаа. Лабораторийн шинжилгээ хийж үзэхэд савласан уснуудад азаар ноцтой хэмжээний аюул байхгүй байна. Гэвч эрдэслэг усны стандарт болон, байгалийн эрдэст усны стандарттай харьцуулахад шинжилгээ хийсэн 19 савласан усны 16 нь стандартын зөрүүтэй байна. Эдгээр зөрүү маш байгаа учраас эхний ээлжид тухайн компаниудад бичиг явуулсан байгаа. Түүнчлэн савлагаан дээрээ хүчингүй болсон стандартын дугаарыг тавьсан тохиолдол ч байна. Тэгэхээр стандартад хэрхэн хандаж байгаа нь харагдаж байгаа байх" гэв.
Нэргүй 2024-11-14 66.181.179.213
ene hyniig sain ajilladag gej hardag
Нэргүй 2024-11-14 66.181.191.77
УСУГ ажлаа сайн хийж чадахгүй байгаа нь уг үзүүлэлтээр нь илрэх шив.
Нэргүй 2024-11-14 66.181.189.149
Амралт сувиллын газруудын хоол идэхээр гэдэс эвгүйрч, гүйлгэдэг.
Бодит түүх 2024-11-14 59.153.86.201
Хөөеээ энэ малыг агшасс нь байгалийн эко бүтэц шүү дээ … мэдэхгүй бол түүгээр бүү мөнгө болго л дооо …
Нэргүй 2024-11-14 103.57.92.17
Туул голын гольдрол экосистeм өөрчлөгдөж байгааг ярь судал
Нэргүй 2024-11-14 66.181.161.227
айлгах санаачлах ярихгүй харин яаж Монгол улс урт хугацаанд усны аюулгүй байдлаа хадгалах тухай бодлого ярих нь зөв шүү Жишээ нь усан сан олноор байгуулах
Нэргүй 2024-11-14 202.21.111.170
Туулын эхэнд байгаа амралтын газруудаа хаагаач ээ малууд аазүгээр л жорлонгоо урсгадаг юм ш дээ
Нэргүй 2024-11-14 66.181.160.66
Чармайж ажиллаж байгаа , боловсролтой , зөв залуу шүү – даанч төр – засаг гэж …
Нэргүй 2024-11-14 66.181.177.107
Энэ нэг ярилцлага марилцлага гэсэн юмаа эрүүл хүнээс авчихаж болдоггүй юм уу дандаа шал согтуу хулгайчуудаар яриулах юм. Эсвэл энэ ийм согтуу хүн шиг ярьдаг юм уу? Яа гээд байгаан бэ? Хэрэв танай хүүхдүүд очиж туул голд сэлээд байгаа бол ваннанд ус хийгээд ус цасанд оруулаач дээ