Байр суурь: Кино урлагийнхан хуультай, зөвлөлтэй болоод ч хөгжсөнгүй

Байр суурь: Кино урлагийнхан хуультай, зөвлөлтэй болоод ч хөгжсөнгүй

Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн өнөөдөр /2024.11.14/ болж байна. Уг зөвлөгөөнийг Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа бөгөөд 200 гаруй уран бүтээлч оролцож байгаа гэдгийг онцолсон юм.


"КИНО УРЛАГИЙН САЛБАР СОЦИАЛИСТ ҮЗЭЛ СУРТЛЫН ЗЭВСЭГ РҮҮГЭЭ 90 ХУВЬТАЙ ОРСОН"

“Боролдой” студийн захирал С.Мягмар:

-Би кино контент гэдгийг ямар төрөл жанр гэдгийг ойлгодоггүй. Кино урлаг, театр гэж байдаг. Кино контент нь юугаараа өөр юм бэ. Хоёр жилийн өмнө Кино урлагийн тухай хууль батлагдсан. Бид бүх асуудлаа цэгцлэх гэж тэр хуулийн бүх шатанд гар бие оролцсон. Гэтэл ганцхан журмаар батлагдсан хууль маань өөрчлөгдөхийг харлаа. Кино урлагийн зөвлөл анх байгуулагдахад нэг заалт байсан нь хуулийг дагаж гарсан журмаар хуулийнхаа мөн чанарыг нь арилгасан. Бидний хэлж, ярьж байсан журам нь өөрчлөгдсөн. Тэрийг Соёлын яамны Хуулийн  хэлтсийн дарга н.Батцэцэг гэж ганцхан хүн хийсэн. Тэр хүний үзэгний үзүүрээр хууль өөрчлөгдөж, бүх юм буруу болсон.

Уг нь Кино урлагийн зөвлөл нэгдүгээрт хараат бус бодлого гаргах ёстой. Засгийн газар, нөлөө бүхий хүнээс хараат бус, ангид шийдвэрийг гаргах ёстой.

Кино урлагийг хөгжүүлэх асуудлыг ярих ёстой. Гэтэл тэгж чадалгүй хараат зөвлөл байгуулагдсан. Монголын кино урлаг социализмын үеийнхээсээ салаагүй. Би социализмд 35 жил, капитализмд 35 жил амьдарсан хүн. Маш муу байна. Ардчилсан нийгэмд кино урлагийн салбар нь хавдраар өвдөж, сэхээнд хэвтэж байна. Энд эм буюу бодлого хэрэгтэй байна. Соёлын яам бол оюун ухааны нэгдэл бус хэдэн дарга нарын авчирч тавьсан хүмүүс. Би өөртөө харамсч байна. Амьдралынхаа гурав, дөрвөн жилийг Кино урлагийг дэмжих тухай хууль баталж, зөвлөл байгуулах гэж үрсэндээ харамсч байна.

Улсаас ямар нэгэн үзэл суртлын гэрэл гэгээ хэрэггүй шүү дээ. Залуу уран бүтээлчид киног хийж чадаж байна.

Сүүлдээ улам туршлагажиж, сайн уран бүтээл хийдэг болно. Кино урлагийн салбар төрөөд удаагүй байхад нь л нэг үзэл суртлын дууг дуулуулаад сургачихаар ямар хэрэг байх вэ. Кино урлагийн салбарт хийх ажил маш их байна. Энэ салбар социалист үзэл суртлын зэвсэг рүүгээ 90 хувьтай орсон байна. Ер нь энэ салбар харанхуй байна.

"ЯМАР Ч СУДАЛГААГҮЙ, СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР КИНО ХИЙВЭЛ КИНОГ НЬ ХҮН ҮЗЭХГҮЙ"

“Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч Г.Ундармаа: 

-Миний зүгээс харахад уран бүтээлчдийн хийсэн киног үзэгчид үзэж байж, дараа дараагийн уран бүтээлийн төсөв, гаргасан зардлаа бүрдүүлнэ. Бусад бизнесийн салбартай л адилхан. Хамгийн эхэнд, цөөн хүн амтай улсын аль ч салбарын хувьд илүү сайжруулах зүйл олон байна. Кино урлагийн салбарт маш олон мэргэжилтнүүд бий болж, нэгдэж байгаа ч нэг талаараа тэдэнд туршлага, үлгэр дууриалал болох продакшн, хувь уран бүтээлчид хэрэгтэй. Манай нэгдлийн хувьд ирэх таван жилийн уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Бидэнд төлөвлөгөө, тооцоолол, судалгаа маш их шаардлагатай болж байна. Хүний нөөцийн хувьд 10 гаруй жил кино хийсний үр дүнд сүүлийн 3-4 жилд тогтвортой болж байх жишээтэй. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Миний хувьд залуу уран бүтээлчид контент хийж болно. Тэндээс л сайн муугаараа шалгарч үлдэнэ. Хэрэглэгчид байнга муудсан хүнс идэхийг хүсэхгүй шүү дээ. Үзэгчид нэг удаа үзчихээд ер нь энэ киног хэн хийж байна вэ гэдгээ шүүдэг болсон.

Ямар ч судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр кино хийгээд байвал киног нь хүн үзэхгүй. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар шахагдана. Эсвэл өөрийгөө улам хөгжүүлж, багаа сайн бүрдүүлж, ахиж дэвшинэ. Тэгэхээр энэ асуудалд эмзэглээд, залуу уран бүтээлчид рүү дайрах хэрэггүй байх.

Хоёрт, залуус аль продакшнд ажиллах хүсэлтэй байна вэ. Тэндээ ажиллаж, туршлагатай болооч ээ. Тэгэхгүй 30 жил кино урлаг, хошин урлагт ажилласан Г.Ундармаатай өөрийгөө зүйрлэж, ашиг олох гэж битгий яараач ээ. Нөгөө талаас студи, продакшны удирдлагууд залуустайгаа хамтран ажиллаж, цалин хөлсийг нь өгч байх хэрэгтэй. Бие дааж уран бүтээл, кино, контент хийнэ гэдэг их хэцүү.

"САЛБАР ЯАМТАЙ, ХУУЛЬТАЙ, ЗӨВЛӨЛТЭЙ БОЛСНООР ТОДОРХОЙ ДЭМЖЛЭГ, АХИЦ АЖИГЛАГДААГҮЙ"

Жүжигчин, продюсер А.Мөнгөнзул:

-Кино уран бүтээлчдийн салбарын зөвлөгөөн болж байна. Энэ бол маш зөв зүйтэй алхам. Гэхдээ хурал зөвлөгөөн дээр уран бүтээлчдийн хэлж, ярьж байгаа саналыг бодлогодоо тусгаж, бодитоор хэрэгжүүлж байна уу гэдэгт эргэлзэж байна. Кино уран бүтээлчид төдийлөн нэгдэж, уулзаад байдаггүй. Тодорхой  нэг  уулзалт, хурал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж, тулгамдаж байгаа асуудлаа ярьдаг. Кино урлагийн салбар өөрийн гэсэн хуультай болоод хоёр жил өнгөрсөн хэдий ч уран бүтээлчдийн анхны саналыг тусгаагүй. Яагаад ч юм бүү мэд хууль батлагдахдаа тэс өөр болж батлагдсанд гомдолтой байдаг. Дийлэнх уран бүтээлчийн хүссэн хуулийн зохицуулалтыг тусгаж чадаагүйд харамсдаг.

Хоёрт, кино уран бүтээлчдийг дэмжсэн сонгон шалгаруулалтыг хийдэг ч шударгаар зохион байгуулдаггүй гэдгийг олон уран бүтээлч хэлдэг. Энэ бүх асуудал цаашид шийдэгдэж, зөв төслийг шалгаруулахыг хүсч байна.

Нийгмийг түүчээлж явах ёстой салбар гэдэг утгаараа Монголын үнэт зүйлс, монгол хүний онцлогийг харуулах төрөл учраас тэр сэдвийг барьсан уран бүтээлийг дэмжээсэй. Ингэснээр монгол хүний оюун санааны үнэ цэнийг харуулж чадна. Мундаг залуу уран бүтээлчдээ дэмжихгүй байгаад харамсдаг. Цаашдаа зөв голдиролд ороосой гэж хүсдэг. Уран бүтээлчид өмнө нь Соёлын яамтай байсан, байгаагүй олон улсын кино фестивалиудад амжилттай оролцдог байсан түүхтэй. Ч.Номин гэдэг хүн кино урлагийн салбарт олон улсын гарцыг нээгээгүй. Уран бүтээлчид хувь хувьдаа уран бүтээлээ хийгээд л явж байгаа. Энд нь харин тушаа тээр болохгүйгээр зөв дэмжээд яваасай. Манай продакшн, эргэн тойрны уран бүтээлчдийн хувьд салбар яамтай, хуультай, зөвлөлтэй болсноор тодорхой дэмжлэг, ахиц ажиглагдаагүй. Жишээлбэл, нэг жилийн өмнө БНСУ-ын кино өдөрлөгийг зохион байгуулсан. Гэтэл 2013 онд "ДОЗ" энтертайнмент "Дүүлэн нис" уран сайхны киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран хийж байсан ч хоёр улсын хамтарч хийсэн уран бүтээлийн жагсаалтад орохгүй, зөвхөн Ч.Ундрал даргын кино оролцсон юм бэ. Энэ бол хувь хүнд нь хандаж буй гомдол биш. Ер нь энэ салбар шударга байх ёстой гэдгийг л хэлэхийг хүссэн юм гэв.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-14 202.179.24.246

Эхлээд хувь хүмүүсийн оюунухаан болоод сэтгэл зүрхний хөгжил хэрэгтэй байна гэдэг хамгийн чухал зүйлээ.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.55.188.36

Монголын кино урлагийг хошин шогийн жүжигчид самраад дууссан . тиймээс үздэггүй сонирхдоггүй болоод удаж бна. Ip tv,д хэдэн арваараа байгаа хошин шог, мэргэжлийн жүжигчидийн ч бай, орилж хашхирч,хүн муулах хэрэлдэж дооглосон зүйлсээ кино ,контент гэж байгаа нь эмгэнэл. найруулга,жүжиглэлт авах юмгүй муу. ядаад хуулбарласан кино жүжгээ ч олигтой хийж чадахгүйн дээр их зантай гэж найгүй. урлагийнхны үнэн нүүр царай бол эрх баригчдын б**с долоосон долдойнууд.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.179.8.118

Сүүлийн 20-30 жид үзэгчдийн сэтгэлд хоногштол хийсэн ямар кино байна? Монглын киноныхны "үс нь урт ухаан богино байна", арай өргөн сэтгэмээр юм. нэг л Со киног дууриасан, жүжигчид нь нээх зохиомол жүжиглэлтэй болсон санагддаг.

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.191.77

"Кино урлагийн зөвлөлийн даргаар найруулагч П.Золжаргалыг томилох нь зүйтэй.

Avatar

Зочин 2024-11-14 76.220.74.140

Биe биенээ буруутгах яах вэ. Б одитой ажил хэрэг болгох санаачилга, сэтгэл алга байна шүү дээ. Сайн боловсон хүчнээ дэмждэггүй. Жишээ нь Золбаяр гээд хуучны уламжлал шинэ үеийг холбосон сайн найруулагч дорвитой хийсэн юмгүй зэврээд үлдэж байна. Хэн дуртай нь кино хийдэг болсноор чанаргүй олон кино л гарч байх шиг байна

Avatar

Нэргүй 2024-11-14 59.153.114.214

ene udanrmaa gej avgai dan ems huuhnuudee umurusun femnist alai salbdaa yum hiideg hsdee

Avatar

зочин 2024-11-14 103.57.92.11

Энэ коршокон малгайтай нөхөр МАН-г дэмжээд далдагнаад гүйгээд л байсан.Одоо үр дүнгээ өөрөө яриад л сууж байна ш дээ.

Avatar

Jfbgdfjht 2024-11-14 202.9.40.59

Төүг хулгай зэлгээ цэгцлээ хог шаааруудын зайл2л гсн харин болж бга зүгээр яваа ард түмэнд хямд үнээр хангаж ард түмний ачааллыг үүрч байгаа төхк завшаад авчий гэж шунал шаажийн тэгж шааж бг үнийг хөөргөж нэмэж хялбар аргаар мнгө цөлмөж нийгмийг сүйрүүлж ард түмнийг шулах санаархл гаргцан шаажийн сэжгийн шуналтууд-с улс юм аа авч яллаж юм мэдрүүл хог шаарууд 34 жил завшиж хулгай хийжээд гэмшсэн шинжгүй л******д.

Avatar

Нэргүй 2024-11-14 59.153.112.97

Кино зохиол гэж авах юмгүй зүгээр л цээжний пангаар хэдэн юм сараачина.Чанаргүй жүжигчин бэлддэг сургууль олширч толгой муутай зүгээр л маазарсан хэдэн юмнууд кино хийгээд байхаар чинь яаж хөгжих вэ дээ

Avatar

ХАЧИН ЮМ 2024-11-14 103.57.94.131

КИНО ХИЙЖ МӨНГӨ ОЛОХ НЬ ХУВЬ ХҮНИЙ БИЗНЕС ШҮҮ ДЭЭ ! ҮҮНД ЗАСАГ ОГТ ПАДЛИЙ БАЙХГҮЙ ! ХАРИН ЗАСГИЙН ЗАХИАЛГААР КИНО ХИЙХ БОЛ ЗАСАГ ДЭМЖИЖ ТУСЛАХ НЬ ЗӨВ !
БАРАГ ҮЗЭГЧГҮЙ ШАХАМ УЛСАД БАС ХАЧИН САЙН ХӨГЖСӨН ГАДААДЫН КИНОНЫ ДЭРГЭД КИНОГООР АШИГ ОЛОХ ГЭДЭГ НЬ ХАРГАНЫ НООС ТҮҮЖ ГЭДГИЙН ҮЛГЭР ДЭЭ ! ЯМАР Ч ЖҮЖИГЛЭХ АВЬЯАС ЧАДВАР ҮГҮЙ ЖҮЖИГЖИД КИНО НАЙРУУЛАГЧ НАР ХАРАГДАХ ЮМ ! ҮНЭНИЙГ Л ХЭЛЖ БНА. ХҮМҮҮСИЙН ХЭЛ УС САЙЖРААД ГАДНЫН КИНОГ ШУУД ҮЗДЭГ БОЛСООН БҮР ШИЛДГҮҮДИЙГ НЬ ! МОНГОЛ КИНОНЫ СЭДВҮҮД НЬ НЭГ Л

Avatar

Нэргүй 2024-11-14 103.168.34.84

Хүн нь хөгжихгүй болохоор юу ч хөгжихгүй.

Avatar

Нэргүй 2024-11-14 103.212.163.239

Энэ Мягмар гэдэг чинь өөрөө соц-ын жинхэнэ ориг бүтээгдхүүн биз дээ

Avatar

Нэргүй 2024-11-14 103.212.163.239

Хошин шогийнхны хийсэн халтуур кинонууд кино урлагийг мөхөөж, нэр хүндийг шавартай хутгасан тул тэдэнд кино хийх эрх боломж бүү олгоорой. Тэд тайзан дээр марзаганал байвал болоо

Avatar

чойжоо 2024-11-14 88.125.82.223

урлагийг дэмжих төрөөс бодлого барих гэх мэт балай юм ярьж бичихээ боль оо. авьяас угаасаа өөрөө тодрон гарч ирдэг учраас найруулагч жүжигчид нь өөрсдөө л унаж босоод чадвал чадаад чадахгүй бол зах дээр бараа зараад эсвэл солонгос явж ногоо хураагаад амьдрана ш дээ: аа нээрээ барилгын туслах ажилчин авна.

Avatar

Нэргүй 2024-11-14 178.174.229.45

BIDEND KOMMUNIST UZEL SURTALTAI YAM OGT HEREGGUI BUH DELHII DAYART KINONII YAM GJ BALAI OILGOLT BHGUI BUUR KOMMINIST HUJAAD CH. ENE BALAI HUND SURTALIIN UUR UURHAI TUSUV IDSEN YAMDIIN 1 BOLOH SOYOLIIN YAMIIG TATAN BUULGAH HTEI

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.189.149

Монголчууд чөлөөт цагаа зөвхөн хүн судлал хийж өнгөрүүлдэг учраас урлаг хөгжүүлэх нь Монголд ашиггүй. Тиймээс урлаг соёлын салбарт улсаас битгий хөрөнгө оруулалт хийж бай!

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.178.167

Номин ер нь зөв юм хийсэнүү

Avatar

DDD 2024-11-14 103.57.92.148

ZALUU URAN BUTEELCHID DEED UEIIHNIIGEE HARAAD AMARHAN BAYJIH HUSELTEI BOLJEEEEEE

Avatar

Зочин 2024-11-14 122.201.23.226

Энгэртээ бүгд тэмдэг зүүсэн гавьяатан ардынхан болсон шагнал аваагүйг тоолоход амархан болсон

Avatar

Нэргүй 2024-11-14 107.77.229.154

Доео гэж хуний жорлон
Ухаан муутай,царай муутай,хун муутай л***р юу нь кино вэ?Эхлээд хун болчих

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.160.4

Монголын кино урлаг солиорлын түвшинд очсондоо Мягмар аа….

Avatar

Нэргүй 2024-11-14 103.212.163.239

Яг үнэн. Энэ цилиндр малгайтан юу хийдэг хүн бэ, хоол хүртэл амталж суудаг байх аа

Avatar

Нэргүй 2024-11-14 43.242.242.59

Мягмар бусад руу буруугаа чихэхээ болио. Та хүүхдийн драмын театрыг ХААН банканд хэдэн сая төгрөгөөр зарснаа тайлагнах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.176.90

биш ээ тэр чинь Нямгаваа

Avatar

Зочин 2024-11-14 66.181.178.189

Олон улсын туршлагаас харахад, кино урлаг хувийн хэвшилд тулгуурлан хөгждөг. Соёлын яам толорхой дэмжлэг үзүүлж болох ч, төр хэзээ ч сайн менежер байсан түүхгүй тул урлагийн салбарт дэмжлэг үзүүлэх нэрээр сүйтгэчихэж ч чадна. Үүнийг л анхаар

Avatar

Зочин 2024-11-14 202.126.88.206

Кино бол дэлхийн хэмжээний түгээмэл урлаг, хүн ам цөөтэй, хөгжил дорой улсын киночид дэлхийд гарах тухай яриад нэмэргүй, олигтой юм хийж чадах ч үгүй, хийсэн ч гадны киноны томчууд дээш нь гаргахгүй ш дээ, харин баримтат кино ярьвал манайд илүү боломж бий шүү

Avatar

Хотын уугуул иргэн 2024-11-14 103.212.117.232

Соёлын яам гэж сайдаасаа эхлээд дарга, мэрэжилтэн хүртэл урлагаас маш хол, өөрсдийгээ мундаг соёл, урлаг "мэддэг" гээд ойлгочихсон хэдэн хүнд сурталтангууд сууж байгаа цагт Монголын соёл, урлаг хэзээ ч хөгжихгүй. Тэгээд бүр юу хийхээ мэдэхгүй, татвар төлөгчдийн 18 тэрбум төгрөгөөр үнгүй кино үзүүлнэ гээд сууж байдаг. Тэр киэо нь тэгээд голдуу хятад_ солонгосын тархи угаалтын кинонууд. Соёлын яамыг татан буулгая.

Avatar

Нэргүй 2024-11-14 107.77.229.154

Чи татар буулгадаг нь биш!
Соелын яам Монгол Улс байгаа цагт байх естой !

Avatar

Нэргүй 2024-11-14 202.55.188.93

boroldoi migaa minii hugshuun odoo bolioo nas bod chinii ter zurdag ue ongorson

Avatar

Нэргүй 2024-11-14 59.153.86.156

Chi bitgii h***

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж