Орос, Украин урьд өмнө байгаагүй олон тооны дрон хөөргөжээ

Орос, Украин урьд өмнө байгаагүй олон тооны дрон хөөргөжээ

Орос, Украин урьд өмнө байгаагүй олон тооны дрон хөөргөжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос, Украины агаарын хүчин нэг нэгэн рүүгээ нисгэгчгүй онгоцоор довтолж, дээд амжилтаа эвдэв. Тодруулбал, Оросын тал Бямба гаригт /2024.11.09/ нийт 145 нисгэгчгүй онгоц хөөргөсөн. Энэ нь дайн эхэлснээс хойш нэг шөнийн дотор хамгийн олон нисгэгчгүй онгоц хөөргөсөн тохиолдол юм. Украины хувьд Бямба гаригаас Ням гаригт шилжих шөнө Оросын нийслэл рүү урьд өмнө байгаагүй тооны нисгэгчгүй онгоцоор халджээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Ням гаригт "Өнгөрсөн шөнө Оросын тал 145 шахед дрон илгээсэн" гэж мэдэгдсэн. Шахед дрон буюу нисгэгчгүй онгоц нь хамгийн хямд төсвөөр бүтдэг бөгөөд хөөргөхөөс өмнө онилох байг нь програмчлан таниулдаг. Ингэснээр оператор тал онилох бай хүртэлх замыг нь зааж, жолоодох шаардлагагүй гэсэн үг юм.
Зеленский үргэлжлүүлэн, өнгөрсөн долоо хоногт Оросын тал нийт 800 удирдлагатай агаарын бөмбөг, 600 орчим нисгэгчгүй онгоц, 20 орчим пуужин харвасан гэж мэдэгдсэн байна.
Харин тус улсын Агаарын цэргийн хүчний командлал Ням гаригийн өглөөний 09:30 цагт Оросын 62 нисгэгчгүй онгоцыг устгаж чадсан гэж мэдүүлжээ. Үлдсэн нисгэгчгүй онгоцнуудын 67 нь Украины агаарын орон зайд эвдэрч, өөр өөр байршилд унасан бол 10 нь Молдав, Беларусь, Оросын чиглэл рүү ниссэн байна.
Украины тал олон тооны нисгэгчгүй онгоцыг Москвагийн чиглэлд мөн адил илгээж, хоёр нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг тасалдуулж чаджээ. Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Ням гаригийн 07:00 цагаас 10:00 цагийн хооронд Украины хөөргөсөн 34 нисгэгчгүй онгоцыг бүгдийн устгаж чадсан гэв. Тухайлбал, Москва мужийн Раменское, Коломна, Домодедово хотын дээгүүр нисч байсан нисгэгчгүй онгоцнуудыг буудаж, устгасан гэж мужийн захирагч Андрей Воробьев тайлбарлалаа.
Гэхдээ эдгээр нисгэгчгүй онгоцны хэлтэрхий Раменское хотын хоёр байшин дээр унаж гал гарсан байна. Улмаар 52 настай нэг эмэгтэйн нүүр, хүзүү, гар түлэгдэж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
Ням гаригт болсон халдлагыг улмаас Домодедово, Жуковский хотын онгоцны буудлуудын үйл ажиллагааг өглөөний 08:00 цагаас 10:00 цагийн хооронд түр зогсоосон гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон агаарын тулааны өмнөх хамгийн том халдлага есдүгээр сард гарч байжээ. Тухайн үед Украин нэг шөнийн дотор 20-иос доошгүй удаа нисгэгчгүй онгоц хөөргөсөн гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байв. Мөн нэг хүн нас Москвагийн ойролцоо амиа алдсан бөгөөд мужийн дөрвөн нисэх онгоцны буудлын гурав нь зургаан цаг гаруй хугацаанд түр хаагдаж, 50 орчим нислэг чиглэлээ өөрчлөхөөс аргагүй болж байсан аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-14 109.70.100.67

НАТО фашистуудын нацист Бандер нохдууд алиагаа алдаж байна, ккк

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.178.91

Мэдээгээ хоцроогоод бн анхаар.

Avatar

Нэргүй 2024-11-14 37.165.73.232

Орос алиа алдаж бна даа.Буруу газраар оролдож өөрсдийгөө хэт дөвийлгөсөн гай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж