Италийн ерөнхийлөгч Элон Маскт сануулга өгчээ

Италийн ерөнхийлөгч Элон Маскт сануулга өгчээ

Италийн ерөнхийлөгч Элон Маскт сануулга өгчээ

"Засгийн газрын цагаачлалын эсрэг санаачилгыг хориглож буй Ромын шүүгчид ажлаа хүлээлгэн өгсөн нь дээр" гэж Элон Маск хэлж байжээ. Үүнд Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла дургүйцэж, АНУ-ын хамгийн баян тэрбумтныг "Италийн хэрэгт оролцохгүй байхыг сануулж байна" гэх мэдэгдэл гаргажээ. Тус улсын эрх баригч эвсэл болон шүүх эрх мэдлийн хооронд үүсч буй хурцадмал байдал Элон Маскийн анхаарлыг татаад удаагүй юм. Энэ үед ерөнхийлөгч Маттарелла мэдэгдэл хийж буй нь ер бусын үйл явдал болж байна гэж Италийн хэвлэлүүд онцолж буй.

Мягмар гаригт Элон Маск өөрийн "Х" хуудаснаа Албани дах орогнол хүсэгчдийг баривчлах нь хууль ёсны гэдэгт эргэлзэж буй Ромын шүүгчдийн зөвлөлийг шүүмжилсэн.

Тэрбээр цагаачдын хөдөлгөөнийг багасгах сонирхолтой хэт барууны үзэлт ерөнхий сайд Жоржия Мелонигийн найз гэдгийг тус улсын бүх эрх баригчид мэднэ. Өнгөрсөн долоо хоногт завиар Италид орж ирсэн долоон орогнол хүсэгчийн хэргийг Мелони нутагт нь шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж, Албани руу шилжүүлэх гэж байсан ч шүүгчид үүнийг таслан зогсоосон юм. Тиймээс ирэх долоо хоногт тус долоон орогнол хүсэгчдийг Италид буцаан авчирч, хэргийн шийдвэрлэх болжээ.

Жоржия Мелона Элон Маскийн хамт

Тийм учраас Элон Маск дургүйцлээ илэрхийлэн, "Италийн иргэд ардчилсан нийгэмд амьдардаг уу? Эсвэл хэн нь ч сонгоогүй автократ шийдвэрийг дагадаг юм уу?" гэж шүүгчдийг шүүмжилсэн. Түүний илт давамгай Италийн засгийн газрын эрх мэдлийг шүүмжилсэн үгс Лхагва гаригт орон нутгийн хэвлэлүүдэд нийтлэгдсэний дараа ерөнхийлөгч Маттарелла чимээгүй өнгөрч чадаагүй.

Тэрбээр "Итали бол өөрийгөө авч явах чадалтай ардчилсан орон. Тиймээс найрсаг харилцаатай, холбоотон орны засгийн газарт чухал үүрэг гүйцэтгэх гэж байгаа бол манай орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, юу хийх ёстойг заах хэрэггүй" гэж Элон Маскд хандан хэлсэн байна.

Үүний хариуд Элон Маск Италийн төлөөлөгч Андреа Строппагаар дамжуулан мэдэгдэл хийж, Маттарелла болон Италийн үндсэн хуулийг "хүндэтгэдэг" боловч "үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх" хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр ерөнхий сайд Мелонитэй утсаар ярьж, АНУ-Италийн харилцаа улам бэхжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэн, ерөнхийлөгч Маттареллатай уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-14 178.174.229.45

UMHII MUUSAIN ARAVIIN TSAGAACHID EUROPIIG BUZARLAJ DUUSLAAA

Avatar

Нэргүй 2024-11-14 185.220.101.110

Элон том амбицтай боловч буруу талаар л яваад байгаа харжил баядаа.

Avatar

Ккк 2024-11-14 103.168.34.67

чи бид хоёр энэ хүнийг шүүмжлээд…шүүгээд харж ажиглаж явах нь …юуны төлөө гэж…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж