МАН-ын гишүүд Н.Номтойбаярын намд “элсэх” үү?

МАН-ын гишүүд Н.Номтойбаярын намд “элсэх” үү?

МАН-ын гишүүд Н.Номтойбаярын намд “элсэх” үү?

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын гишүүд анхны төсөв дээрээ толхилцож, үл ойлголцож, нам дотроо түнжин муу болсон гишүүд эхнээсээ том дуугарч эхэлсэн. 2025 оны төсөв батлагдах үеэр олонхыг бүрдүүлж буй МАН-ын гишүүд Засгийн газрынхаа оруулж ирсэн төсвийг эсэргүүцэж, түүнийгээ ч ил цагаан хэлж эхэлсэн. Гэвч олонх дотроо цөөнх болсон олон гишүүд 2025 оны төсөв дээр ямар нэг нөлөөлөл үзүүлж чадаагүй учраас эцсийн найдвар Монгол Улсын Ерөнхийлөгчийг гэж үзэж, хориг тавих санаачлагыг гаргаж эхэлсэн. Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь одоогоор шийдэгдээгүй байгаа. Гэвч УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг 2025 оны төсөвт хориг тавих хүсэлтээ илэрхийлсээр байна.

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавих эсэхээс үл хамаарч хамтарсан Засгийн газрын өргөн барьсан төсөвт МАН, АН-ынхан гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаа ч УИХ-ын гишүүд нь хамтарсан Засгийн газрын бодлогоо эсэргүүцэж, дэмжихгүй байна гэсэн үг.

Энэ бүхнийг улс төрийн хүрээнд МАН, АН дотор сөрөг хүчин бий болсон хэмээн сэм ярих болов. Олон доторх “сөрөг хүчин” үүссэн жинхэнэ шалтгаан нь намын удирдлагаа эсэргүүцэхээс гадна, намдаа “жийгдсэн” хүмүүс байгаа бөгөөд энэ ч цаанаа улс төр явж буй гэж ч хөшигний ард жиг жуг гэлцэх болж.

Бүр зарим “сөрөг хүчин” нь өөр намд, тэр дундаа Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвсэлд элсэх “тохироо” хийгдсэн гэх бор шувуу ч Төрийн ордонд жиргэж эхэлжээ. Албан бус эх сурвалжаар МАН доторх “сөрөг хүчин” болоод буй Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүдийг  намаа солих талаар сэм уулзалтууд хийгдсэн гэх яриа ч улс төрийн хүрээнд гарч эхэлсэн. Харин Ардчилсан нам доторх “сөрөг хүчин” нь намынхаа удирдлагыг авах, намын дарга Л.Гантөмөрийг огцруулах улс төрийн “акц”-ын эхлэл гэж улс төрийн хүрээнд ярьж буй.

Ийнхүү нам  нам дотор байгуулагдсан “сөрөг хүчин”-ийхэн эхний бойкотоо 2025 оны төсөв дээр эхлүүлсэн ч амжилт олж чадаагүй. Гэхдээ цаашид “сөрөг хүчин” хэрхэн улс төрийн тоглолтоо үргэлжлүүлэх эсвэл нам доторх цөөнхөөрөө үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.189.69

тэмүүлэн тэнэг Сайд болоогүйдээ хорсоод биз. эцэг нь шаржигнасан байсан. Энхтүвшин эргүү бацаан бол яахав пампарс дагана.

Avatar

Зочин 2024-11-14 66.181.183.245

Монголд коммунист байгаагүй. Соц-ууд байсан. ер нь байсан ч яадаг юм. Коммунтст намтай олон орон сайн хөгжиж байна. Харин манайд Ардчилал үгийг ашигласан шинэ фашист маягийн нам байгаа нь нууц биш

Avatar

Нэргүй 2024-11-14 185.220.101.110

Коммунистууд эргээд өөрсдийгөө устгадаг гэж Номт орой ойлгож байна.

Avatar

иргэн 2024-11-14 103.57.92.62

Явах нь явна л биз. Цэвэрших хэрэгтэй. Олон удаа нэг тойргоос оногдсон гишүүдч бас өөрсдөө дүгнэлт хийж залуучуудад зайгаа тавих рэгтэй. Олон жил уралдасан морь шиг сонгууль дөхөхөөр л уяандаа эргэлдээд байж болохгүй . Ямар сайндаа бүх суманд бяслагны үйлдвэрийг улсын төсвөөр барина гэж солиорох вээ.Бүгдийг цэвэрэл. Саяын сонгуульд Оюун эрдэнэ маш зөв стратик баримталсан. Одоо наад том тушаалд хорогдсон нүүрсний хулгайчуудаасаа зоригтой сал.

Avatar

Иргэн 2024-11-14 59.153.115.50

УИХ тарсан нь дээр дээ. Жагсаалтын нөхдүүдийг 2-3 сарын өмнө намууд зарлачихсан бол Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг нь хэлээд өгөх байсан байх. тангарагаа өргөчихөөд эргээд МУРИХ нөхдүүд бүүр л олшрох шинжтэй

Avatar

Нэргүй 2024-11-14 43.242.242.59

Н.Энхбаяр хүн таньдаггүйн гайгаар муу хүмүүсийг авч өөрийгөө алсан. Оюун-Эрдэнэ бас хүн таньдаггүй бололтой. Ийм хүмүүсийг намын жагсаалтаар УИХ-д оруулж ирж байдаг. МАНамын дарга энэ үйлдэл дээрээ хариуцлага хүлээх ёстой. АН-ын гишүүд ч бас тэгэж үзэж байгаа. Тос дотроосоо өтвөл аюултай. Намын эсрэг явсан хүмүүсээс эртхэн салахгүй бол бусаддаа нөлөөлөөд 2012 онд МАН хоёр хэсэг хуваагддаг шиг юм болно шүү. Оюун-Эрдэнэ хэт уянгын халилд орж намаа зангидаж чадахаа болж эхлэв. муугийн цондон доо

Avatar

Нэргүй 2024-11-14 103.212.119.110

Намын даргаасаа илүү эрүүл сэтгэж байгаа хүмүүс хуучин коммунист зангаар дуугүй гөлийгөөд суух юм уу??!!

Avatar

Нэргүй 2024-11-14 139.5.217.50

Намд нөлөөтэй хүмүүс бүгд өөр өөрсдийн хүнийг шургуулсан байх. Оюун-Эрдэнэ ганцаараа бүгдийг сонгоно гэж байхгүй ээ. Нөгөө мөнгөтэй том гарууд улс төрд далдаас нөлөөлсөн хэвээрээ гэсэн үг. Тэгээд л ингэж бужигнаад байгаа биз.

Avatar

dalaihuu 2024-11-14 66.181.164.23

хаяяаа мнай дундаа улсын Хоньчи Бодон Гаваал Жили тун чэг сиан мишаан шээ бас манаа бух тэрэг бас сиан шээ

Avatar

ллл 2024-11-14 139.5.219.138

ШИНЭ намд элсээ.Үзэл санаа сайн нам даа.

Avatar

лутаа 2024-11-14 66.181.164.23

Улаа шагайсан хэдэн хүүхэд
Улс болж тоглож байна.
Хараад, нүд минь өвдөх шиг
Харамсаад элэг зүрх минь өвдөх ч шиг…

Avatar

Нэргүй 2024-11-14 103.71.100.164

МАНАН- д задрал явагдаж байьал сайн ш дээ. Энэ задрал бол эрүүл үзэгдэл.

Avatar

Даваа 2024-11-14 66.181.183.203

Номтойбаяр хэн билээ, түүнийг дагаж явна гэхээр одоо юу гэх вэ дээ

Avatar

Нэргүй 2024-11-14 103.212.119.110

Цэнддоогийн "Улсаасаа баян хүн" нийтлэлийг унш!! Өөрөөсөө илүү яваа нэгнийг "Муусайн баячууд" хэмээн үзэн яддаг люмпэн пролетари араншингаа мэдэж ав!!!

Avatar

Зочин 2024-11-14 66.181.168.8

Угаасаа Миеэгийнхэн нэг талдаа гарч. Гайхах юм алга..

Avatar

Нэргүй 2024-11-14 202.9.41.42

бзд 42 хороо мөнхцэцэг гэрэлтбаатар, батөлзий нэрээр мөнгөн гүүрт үзлэг хийлгэсэн ялтан чимэнгийн хамаатан мөнхцэцэг…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж