УИХ төсвөө ёсчилж, ЕТГ-т ирснээс хойш хориг тавих эсэхээ шийднэ

УИХ төсвөө ёсчилж, ЕТГ-т ирснээс хойш хориг тавих эсэхээ шийднэ

УИХ төсвөө ёсчилж, ЕТГ-т ирснээс хойш хориг тавих эсэхээ шийднэ

Монгол Улсын 2025 оны төсөв арваннэгдүгээр сарын 8-ны өдөр буюу өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын чуулганаар батлагдсан. Гэвч хэлэлцүүлгийн шатнаасаа эхлээд шүүмжлэл дагуулж, 2025 оны төсвийн зарлагыг танах санаачлагыг УИХ-ын гишүүд гаргаж, олон гишүүд дэмжиж, гарын үсэг зурсан.  УИХ-аас 2025 оны төсвийг олонхоороо дэмжиж баталсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эрх нь нээлттэй хэвээр байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль:

8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.

Үндсэн хууль. Гучин гуравдугаар зүйл:

1.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны арваннэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд тус улсын Баку хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад айлчлалтай явж буй.

Хуулиараа УИХ-аас баталсан аливаа хууль тогтоомж эцсийн байдлаар хянагдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирсний дараа хянагдаж дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан хориг тавих хуулийн зохицуулалттай юм байна. Албан бус мэдээллээр одоогоор 2025 оны төсөв эцэслэн хянагдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирээгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсөв эцсийн байдлаар УИХ ёсчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсний дараа дахин хянагдаж, мэргэжлийн дүгнэлт хийгдсэний дараа Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ шийдвэрлэнэ гэсэн үг.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа хориг тавьж байсан бөгөөд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд 2023 оны нэгдүгээр сард тавьж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nispvcu? ## 2024-11-14 216.38.195.74

-isoz gmry ; 1kpmdy

Avatar

Зочин 2024-11-14 202.126.89.251

уих тарвал таарна

Avatar

dalaihuu 2024-11-14 66.181.164.23

хаяяаа мнай дундаа улсын Хоньчи Бодон Гаваал Жили тун чэг сиан мишаан шээ бас манаа бух тэрэг бас сиан шээ

Avatar

өөө 2024-11-14 66.181.164.23

Улаа шагайсан хэдэн хүүхэд
Улс болж тоглож байна.
Хараад, нүд минь өвдөх шиг
Харамсаад элэг зүрх минь өвдөх ч шиг…

Avatar

ааа 2024-11-14 210.148.94.144

Энэ нохойн баас нүдээ аниад л зурах биз

Avatar

Нэргүй 2024-11-14 103.168.34.55

Ene hulgaichaa hud shaaasr l baina hulgaichhhhh

Avatar

797-2 2024-11-14 103.10.22.222

Хориг тавих байх гэж найдаж байна. Арай л даварсан төсөв байна

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.190.208

Зугаалахаас өөр ид шидгүй Сэгсэлзүүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж