Пуужингийн довтолгооноос хамгаалах НАТО-ийн шинэ баазыг нээлээ

Пуужингийн довтолгооноос хамгаалах НАТО-ийн шинэ баазыг нээлээ

Пуужингийн довтолгооноос хамгаалах НАТО-ийн шинэ баазыг нээлээ

АНУ болон Польшийн албаны хүмүүс НАТО-гийн пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ баазыг Лхагва гаригт нээлээ. Польшийн хойд хэсэгт байрлах тус бааз нь НАТО-ийн холбоотон улсын аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой алхам болж буйг энэ үеэр онцлов.

АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн үед Европыг Ираны баллистик пуужингийн аюулаас хамгаалахын тулд уг баазыг анх төлөвлөж байжээ. Польшийн хувьд энэхүү баазыг ОХУ түрэмгийлсэн тохиолдолд хамгаалах арга гэж үзсээр ирсэн.

Украины дайны улмаас бүс нутаг даяар тодорхойгүй байдал үүсээд буй энэ үед шинэ бааз нээгдсэн нь Европын аюулгүй байдлын төлөөх АНУ-ын амлалтын нотолгоо гэж үзэж байна. Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон тул АНУ цаашид Европын аюулгүй байдлын төлөө санаа тавьсан хэвээр байх эсэх нь эргэлзээтэй байгаа билээ.

Польшийн Батлан ​​хамгаалахын сайд Владислав Косиниак-Камыс болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хэдэн зуун албан хаагч баазын нээлтэд оролцов. Энэ үйл явдлыг "Польш, АНУ, НАТО-гийн аюулгүй байдлын түүхэн дэх онцгой үйл явдал" гэж нэрлэжээ. "Украин болон Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн нь агаарын довтолгооноос хамгаалах системийн ач холбогдлыг харуулж байна. Редзиково дахь бааз нь Польшийн нутаг дэвсгэрт АНУ болон холбоотны цэргүүд мөнхөд оршин тогтнож байна гэсэн үг юм. Цаашилбал, Польшийн хувьд 1989 оноос хойших хамгийн чухал түүхэн үйл явдал боллоо" гэж Батлан ​​хамгаалахын сайд Владислав Косиниак-Камыс хэлжээ.

Уг байгууламж нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний орчин үеийн "Aegis Ashore" системээр тоноглогджээ. Энэ нь баллистик пуужинг нислэгийн эхний үе шатанд илрүүлж, мөрдөж, устгаж чаддаг систем юм. Тус системийг Европт Румын улсад анх 2016 онд суурилуулжээ.

ОХУ энэ баазын төлөвлөгөөг эхнээс нь эсэргүүцсэн юм. Лхагва гаригт Кремлиэс мэдэгдэл хийхдээ уг баазын өөрийн цэргийн чадавхид сорилт үүсгэж байна гэжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Америкчууд энэ бүх төлөвлөгөөгөө Ираны аюул заналхийллийн эсрэг арга хэмжээ гэж байгаа нь худал. Энэ төлөвлөгөөг анхнаасаа бидний нөөц бололцоог хязгаарлахын тулд боловсруулсан. Энэ бол Европын нутаг дэвсгэрт байрлах Америкийн цэргийн дэд бүтцийг манай хил рүү чиглүүлж байгаа явдал юм. Бидний нөөц бололцоог дарах гэсэн оролдлогоос өөр зүйл биш. Мэдээжийн хэрэг энэ нь тэгш байдлыг хангахад чиглэсэн зохих арга хэмжээг авахад хүргэж байна" гэв.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-14 109.70.100.69

НАТО бүүр 2000-д оноос хойш зүүн Европд AEGIS байрлуулах төлөвлөгөөгөө Ираны пуужингаас хамгаалах зориулалттай гэсэн тэнэг тайлбар ярьдаг байсан, одоо нацист Укрыг золиосолж байгаад жинхэнэ зорилгоо хэлж байна. НАТО бол дайны зориулалттай фашист байгууллага гэдэг нь ингээд тодорхой болж байна!

Avatar

dalaihuu 2024-11-14 66.181.164.23

хаяяаа мнай дундаа улсын Хоньчи Бодон Гаваал Жили тун чэг сиан мишаан шээ бас манаа бух тэрэг бас сиан шээ

Avatar

Нэргүй 2024-11-14 59.153.86.156

Эргүү Иван сөнөж дээ хаха

Avatar

мно 2024-11-14 202.21.117.34

Эргүү Европууд Эргүү Европууд өөрсдөө булшныхаа нүхийг малтах юм даа. Суман мөндөр гэдэг шиг пуужингийн мөндөр буулгахад алийг нь устгаж алийг нэвтрүүлэхээ мэдэхгүй алцагнана шүү дээ ямар Агаарын дотволгооноос хамгаалах хэрэгсэл. Тэгээд ч Оросын сүүлийн үеийн ганц пуужин байсан ч хурдыг ньгүйцэж устгаж дийлэхгүй

Avatar

Путин. 2024-11-14 66.181.161.246

Орос ялнаа

Avatar

Нэргүй 2024-11-14 202.126.90.155

Ацаараа,,,,

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.161.84

Пуужингаараа …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж