2024-2028 оны стратегийн төлөвлөгөөг өмнөхөөс нь илүү сайжруулж чадсан уу?

Live2024-2028 оны стратегийн төлөвлөгөөг өмнөхөөс нь илүү сайжруулж чадсан уу?

2024-2028 оны стратегийн төлөвлөгөөг өмнөхөөс нь илүү сайжруулж чадсан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаан эхэллээ.


 

17 : 15
2024-11-14

2024-2028 оны стратегийн төлөвлөгөөг өмнөхөөсөө илүү сайжруулж чадсан уу?

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: 

– Өмнөх 2020-2024 он хүртэл хэрэгжсэн стратегийн төлөвлөгөө хэрхэн батлагдсан юм бэ? Хэрэгжиж чадсан уу. Эргэж буцсан олон шийдвэрүүд гарч байсан шүү дээ. Хүн төвтэй байсан гэхэд хэцүү. Парламент олон нийтэд хаалттай байдаг. Энэ удаагийн 2024-2028 оны стратегийн төлөвлөгөөг өмнөхөөсөө илүү сайжруулж чадсан уу, хэчнээн хүнээс санал асуулга авч баталж байгаа вэ? 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг Тамгын газрын, хяналт шалгалт үнэлгээний газраас 2022 онд 68,7 хувьтай гэж дүгнэсэн бол 2024 онд 92 хувийн хэрэгжилттэй байна гэж дүгнэсэн. Өнгөрсөн стратегид дотоод үйл ажиллагаа руу чиглэсэн байсан. Тухайлбал, хяналт шалгалтын тухай хуультай болъё, дижитал шилжилт, цахим систем рүү шилжсэн. Ингэснээр Хяналт шалгалтын тухай хуультай болсон, D парламенттай болсон. Гэхдээ алдаатай зүйлүүд бий. Монгол Улсад тулгамдсан олон асуудал байна. 2024-2028 оны стратегийн төлөвлөгөөг илүү гадагшаа чиглэсэн, шинэ цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байлгана. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. 

 

16 : 52
2024-11-14

"Парламент эргэх холбоотой, иргэдийн үзэл бодлыг сонсдог байна"

УИХ-ын гишүүн М.Мандхай: 

-УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд хүргэхдээ иргэдэд хандсан томъёоллыг тусгасан байгаа юу? Стратегийн төлөвлөгөөгөө одоо байгаагаас нь сайжруулж чадаж байна уу. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

– Парламентын засаглал парламентын ёсыг бэхжүүлэх, ардчиллын амин сүнс болсон олон ургалч үзлийг дэмжих тогтолцоог хамгаалахад ямар зарчим баримтлах ёстой байдаг вэ гэхээр олон нийтэд нээлттэй байх ёстой. Түүнийгээ олон нийтэд тайлагнадаг байх шаардлагатай. Ингэхдээ ШУ-нд суурилсан, цахим боломжийг өргөн хүрээнд ашигласан байх гэдэг үндэслэл дээр стратегийн төлөвлөгөө суурилж байна. Мөн УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод нээлттэй, хүртээмжтэй байх зэрэг зарчмуудыг тусгаж байгаа. Хамгийн чухал нь иргэдэд эргэх холбоотой, иргэдийн үзэл бодлыг сонсдог, хүн төвтэй байх зарчмууд стратегийн төлөвлөгөөнд багтаж байна. 

 

15 : 48
2024-11-14

УИХ-ын өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Уг асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй 21 санал  гарсан байна. Иймээс Баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар зарчмын зөрүүтэй 21 асуудлаар саналт хураалт явуулахаар болов. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 

15 : 05
2024-11-14

Төр зөвхөн лиценз олгодог

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Цөмийн энергийн тухай хууль иргэдэд санхүү, эдийн засгийн хувьд ямар өгөөжтэй вэ. Мөн байгаль орчинд хэрхэн нөлөөлөх вэ. Энэ тал дээр иргэд ямар ч ойлголтгүй байна. Орон нутгийн иргэд бол энэ маш хортой гэж ойлгоод байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Г.Намчинсүрэн:

-Гэрээг байгуулахдаа байгаль орчны тухайд онцгой анхаарал хандуулна. Уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг 5 жилийн хугацаатай тодотгоод явна.  Уг төсөл 44 жилийн хугацаанд хэрэгжинэ. Үүний 34 жилд нь ашиглаад сүүлийн арван жилд нь байгаль, орчныг унаган төрхөд оруулна. 

-УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

-Сая үүссэн Халзан бүрэгтэй төсөл шиг асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Төр олгосон лицензээ хэрхэн хамгаалах вэ. Цөмийн энергийн хууль хэрэгжихээр ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Төр үүн дээр ямар бодлого баримталж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

– "Орано"-гийн гэрээ орж ирэхээр хариулбал зүгээр байх. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

– "Халзан бүрэгтэй төсөл дээр яам болон төр оролцсон юм байхгүй. Төр зөвхөн лиценз олгодог.

13 : 38
2024-11-14

Н.Учрал: Атомын цахилгаан станц байгуулах асуудлыг судална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  Франц улстай хамтран  атомын цахилгаан станц барина гэсэн. Бид бүгд дэмжсэн. Франц улстай хамтран ажиллахыг дэмжиж байна. Франц улс өөрөө ураны нөөцгүй. Эрчим хүчнийхээ 70 хувийг реакторуудаасаа хангадаг. 2030 он гэхэд дэлхийн цөмийн реакторуудын ураны нөөц нь 28 хувиар, 2050 он гэхэд энэ нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гаргасан. Гэтэл бид яагаад атомын цахилгаан станц барих асуудлыг орхиод зөвхөн шар нунтаг үйлдвэрлэхийг дэмжээд байгаа юм. Атомын цахилгаан станц барихыг яагаад хуульчлахгүй байгаа юм.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Засгийн газрын 14 мега төслийн хүрээнд Францтай хамтарч "Орано"-гийн хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ гэдэг зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдөр хэлэлцэж байгаа Цөмийн энергийн тухай хуулийн төсөл нь нэг гэрээнд зориулж хэрэгжүүлэх гэж байгаа хууль биш. Эхлээд хууль эрх зүйн орчинг тодорхой болгох ёстой. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлснээр цаашдаа олон төслүүдийг хуулийн хүрээнд яваасай гэж байгаа юм. Атомын цахилгаан станцыг барих асуудлыг заавал хуулиар зохицуулах албагүй. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зааснаар ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ. Атомын цахилгаан станц барих асуудлыг судална.

11 : 12
2024-11-14

"Цөмийн энергийн тухай хуулийг ард түмэнд ашигтай байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ"

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, тодруулга авч байна.

-УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Засгийн газрын зүгээс Цөмийн энергийн тухай хуулийн төсөл дээр Монгол Улсын талд аль болох илүү үр өгөөжтэй байлгах тал дээр хуулиа боловсруулж байгаа нь сайн. Гэхдээ АМНАТ-ын шар нунтгийн үнээс хамаарч 9 хувь хүртэл, суурь нь 5 хувь, тусгай төлбөр нь 5 хувь гээд нэлээд өндөр тавьсан. Энэ нь бусад улсад байхгүй өндөр хувь гэж олон гишүүд хэллээ. Удахгүй хөдлөх гэж байгаа Зөөвч Овоо төслөөс энэ АМНАТ-ыг төлөх боломжтой гэж нөгөө талаас хэлсэн байж болно. Яг ийм байдлаар хуульд оруулсан тохиолдолд дараа дараагийн хөрөнгө оруулалт дээр хаалт болно гэж харж байна. Энэ удаагийн УИХ-д орж ирж буй Цөмийн энергийн тухай хууль хөрөнгө оруулалтыг татах тал дээр ямар эрх зүйн орчинг бүрдүүлсэн бэ. Цөмийн энергийн тухай хууль хэрэгжээд шар нунтгийг экспортлоод эхлэхээр ураны зах зээл дээр том өрсөлдөгч болно. 

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Цөмийн энергийн тухай хуульд 14 жил нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Энэ нь Ашигт малтмалын тухай хуультайгаа уялдаагүй байсан. Тийм ч учраас  цаашдаа Монгол-Францын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Цөмийн энергийн хуулийн хүрээнд хийе гэсэн зорилготой байгаа. Одоогоос жилийн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчлахдаа протокол дээр гарын үсэг зурсан. Ингэхдээ тодорхой асуудлуудыг шийдсэн. Өсөн нэмэгдэх АМНАТ-ыг 80-90 байвал хэдэн хувиар, 100-110 байвал хэчнээн хувиар нэмж болох уу гээд тусгасан байгаа. Мөн тусгай АМНАТ-ыг УИХ шийдэх учраас үүнийг гэрээний хүрээнд яръя. Өсөн нэмэгдэх АМНАТ тусгагдвал хөрөнгө оруулалтын гэрээнд оруулна. Хөрөнгө оруулагч тал ашигтай ажиллах ёстой. Хэт хатуурхаж болохгүй. Хуулиа баталчихвал ард түмэнд хүртээлтэй байлгана. Газрын хэвлийн баялгийг 50+1 байх зохицуулалтыг хийнэ. Өмнөх алдаагаа давтахгүй. Борлуулалтаас нь АМНАТ-аа авах эрх зүйн орчинг бүрдүүлж байна. 

10 : 28
2024-11-14

Чуулган: Олон улсын жишиг АМНАТ 5,5 хувь байдаг

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, тодруулга авч байна.

-УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-АМНАТ-ыг нэлээд боломжийн авахаар энэ төсөл дээр орж ирсэн.Олон улсын жишиг ямар байна. Хамгийн өндөр АМНАТ авч байгаа нь Узбек улс байна. Тэгвэл Монгол Улс ямар байдлаар авах гэж байна вэ?

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хамгийн их ураны нөөцтэй Казакстан улсад 6 хувь байна. Канад, Нигер, Австрали зэрэг улсад 5 хувь байдаг бол Укбекстан улсад 8 хувь бий. АМНАТ дунджаар 5,5 хувь байдаг.

 

10 : 05
2024-11-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслийг хэлэлцэнэ.


Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

  •    “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асулт асууж, хариулт авч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-14 66.181.177.144

Стратегийн телевлегее, алсын хараа энэ тэр гээд барууны томьеог мундаг хэрэглэх болж. Хэрэгжуулэхгуй бол гое нэрээр яах вэ. Бодлогоо хэрэгжуулэх гэж зорихгуй учраас сонгуулийн хоосон уриа шиг л болсоор хичнээн жил болсон бэ. Гаргасан шийдвэрийг нь нэг аймагт л хэдэн нехер морьтой ирээд устгаад байвал тийм тер байх утгагуй байна. Арчаагуйдээ тер бусдын амыг харж тал засаж явдаг, улс нь ч хегждеггуй. Ер нь соц уеийнхээс ч их уриа лоозон, хурал, шав тавьж байгаад гайхаад баршгуй…

Avatar

Нэргүй 2024-11-14 103.212.117.224

Тусгай зөвшөөрөл өгсөн юм бол түүнийх нь дагуу үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр нь хангахгүй бол лиценз нэртэй цаасыг худалдаж авах шаардлага алга
Өдий хүртэл өгч бгаа цалин тэтгэвэр халамж сум аймагт барьж бгаа соёлын төв цэцэрлэг бүгд л уурхайн өгөөж татваршд Түүнээс төрд ацных нь мөнгө бдгын 2000 он хүртэл цалингаа ч тавьж чаддаггүй бсан

Avatar

Нэргүй 2024-11-14 103.71.100.164

Бидний бодлоор Даваасүрэн гишүүн өвчтэй хүн шүү, баахан тоо худлаа шааадаг. Энэ ураны төслийг унагаж таашаал авах гэж байж мэднэ.

Avatar

БАЯЛАГЫН х****л 2024-11-14 202.179.27.114

ДАВААСҮРЭН ГИШҮҮН ЮҮҮ Ч БАЙЖ БОЛНО. ХЭН Ч БИШ БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ НЭГ ЮМ БАЙНА ШҮҮ. ТА МИНЬ_ МАШ ОЛОН ЖИЛ УЛСТӨРД ЯВСАН ХАШИР ТУРШЛАГАТАЙ ХҮН ШИГ САНАГДЛАА. ОЮУТОЛГОЙГ ИШЛЭЭД БАЙНА ЛЭЭ. 500 ТЭРБУМ ДОЛЛОРЫН АШИГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГУАЙ АВААД АРИЛНА. МОНГОЛД 10 ТЭРБУМ ОНОГДОНО ГЭЭД БАЙСАН ДАА… ИЙМ ЖИШГЭЭР УРАНАА АШИГЛУУЛБАЛ БОЛЬСОН НЬ ДЭЭРЭЭ.. УЧРАЛ ГИШҮҮН БАС Л ЦАГ ХУГАЦААНЫ ХАЙЧИНД ОРООД БАЙГАА ЮМ ЯРЬСАН. ЯАРАЛТАЙ ШИЙДЬЕ. ГЭЭД… ФРАНЦУУД ШАХСАН Ч БАЙХ. ГЭХДЭЭ ЭНЭ ОЛОН УУРХАЙ БАЯЛАГ ХӨГЖСӨН Ү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж