АНУ-ын шинэ, хуучин ерөнхийлөгч нар Лхагва гаригт Цагаан ордны зууван танхимд уламжлалт уулзалтаа хийлээ. Уулзалтын эхэнд Байден шинэ ерөнхийлөгчид баяр хүргэн, гар барив.
"Шинэ сонгогдсон бөгөөд ерөнхийлөгч асан Трамп танд баяр хүргэе. Эрх мэдлийг эв найртайгаар шилжүүлэх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Бид танд хэрэгтэй бүхнийг бэлтгэж, бэлэн байдлыг хангах болно. Өнөөдөр бидэнд ярилцах завшаан тохиолоо. Эргэн тавтай морил" гэж Байден хэлжээ.
Харин Трамп хариуд нь "Маш их баярлалаа. Улс төр гэдэг хатуу. Ихэнх тохиолдолд энэ ертөнц тийм сайн сайхан байдаггүй. Гэхдээ өнөөдөр сайхан байна. Би маш их талархаж байна" гэжээ.
Тэдний уулзалт хоёр цаг орчим үргэлжлэв. Уулзалтын дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдэгдэл хийхдээ ерөнхийлөгч нар үндэсний аюулгүй байдал болон дотоодын улс төрийн чухал асуудлуудыг хэлэлцсэн гэлээ.
Трамп Вашингтонд хүрэлцэн ирээд Байдентай уулзсанаас гадна Бүгд найрамдах намынхантай мөн уулзав. Тэрбээр намынхандаа хандан "Ялах сайхан биш гэж үү? Ялах сайхан байна. Ялах үргэлж сайхан байдаг" гэжээ. Энэ уулзалтад Элон Маск оролцсон нь анхаарал татлаа. Тэрбээр Трампийн онгоцоор Вашингтон Д.С.-г зорьжээ.
Дашрамд дурдахад, Байден, Харрис нар ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордныг орхиж, Трамп албан ёсоор тангаргаа өргөнө.
зочин 2024-11-14 66.181.160.12
Заа ер нь ойлгомжтой ..Трампын дараа Маск ерөнхийлөгчид үзэх санаатай юм байна
Нэргүй 2024-11-14 202.126.90.155
Илон маскд эрх байхгүй,,,,
Нэргүй 2024-11-14 185.220.101.30
Байден гуай хөөрхий зайлуул "4 жил зовоосонд уучлаарай, байгалийн жамаараа зүйл дуусах боломж олгооч" гэж Трампаас гуйсан байнэ лээ
Нэргүй 2024-11-14 202.126.90.155
Тэнэгээ гайхуулаад л,,,,энд тэнд тэнэг юм бичээд, л,,деөыль ээ,,,эмээ уугаачээ,,,,,