Төрийн зарим чиг үүргийг ТББ-ууд гүйцэтгэнэ

Төрийн зарим чиг үүргийг ТББ-ууд гүйцэтгэнэ

Төрийн зарим чиг үүргийг ТББ-ууд гүйцэтгэнэ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах, сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх чиг үүргийг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах шалгаруулалтыг өнгөрсөн есдүгээр сард зарласан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай 60 дугаар тогтоол, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын дагуу салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж буй нь энэ юм.

Дээрх шалгаруулалтад оролцож хамгийн өндөр үнэлгээ авсан сургалт зохион байгуулагч байгууллагуудтай тус газраас гэрээ байгуулжээ. Үүнд:

  • Газар зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг Монголын газар зохион байгуулалтын холбоо ТББ,
  • Газар зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ,
  • Геодези, зураг зүйн мэргэжлийн чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг Монголын Геодези, Фотограмметр, зураг зүйн холбоо ТББ,
  • Кадастрын чиглэлийн мэргэжлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг Монголын Кадастрын холбоо ТББ-аар тус тус гүйцэтгүүлэхээр болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-14 202.179.11.230

Ee medehgui zuv uu?

Avatar

зочин 2024-11-14 103.11.193.47

Аливаа ажил болгон өөрийн гэсэн өртөг зардалтай. ТББ дээр төрийн ажил очихоор сайжрана гээд логик ямар үндэслэл тооцооллоор бий болсон юм болоо. Түүний оронд олон нийтийн хяналт гээд өөрийнх нь хуулиар тогтоосон орон зай тэдэнд байгаа. Төрөөс иргэний нийгэм буюу олон нийтийн оролцоо хөгжлийг хангахад чиглэгдсэн дэмжлэг үзүүлэх үүрэг нь байгаа. Эсвэл хэрэглэж буй нэр томьёо буруу байна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж