Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарын цахимжилтын асуудлаар өчигдөр /2024.11.13/ мэдээлэл өгсөн. Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудлыг танилцууллаа. Өнгөрсөн онд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль батлагдаж, аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ард иргэдэд хүндрэл, чирэгдэл учирч байгаа талаар гомдол, мэдээлэл 11-11 төв дээр ирж байна. Үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Юуны өмнө жортой, жоргүй эмийн жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Жортой, жоргүй эмийн мэдээллийг эмийн жор сайтаас харах боломжтой. Хэрэв жоргүй авах эмүүдээ авч чадахгүй тохиолдолд 119 дугаарт холбогдож шийдвэрлүүлэх боломжтой болсон.
Өмнө нь ЭМД-ын эмүүдийг цахим жороор олгож байсан бол одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдээд байна. Үе шаттайгаар жорыг цахимаар авах асуудал шийдэгдээд явна" гэдгийг салбарын сайд хэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар цахим жорын асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яам хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гэвч энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байгаа юм. Тодруулбал, байгуулагдсан ажлын хэсэг ойрын хугацаанд хуралдаж олон нийтэд мэдээлэл өгнө гэдгийг эх сурвалж хэллээ.
Сануулахад, ижил найрлага бүтэцтэй эмүүдийн зарим нь жортой олгогдож байсан асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, 172 төрлийн эмийг Хүний эмийн зөвлөлөөр орж, хэлэлцүүлж бүгдийг нь жоргүй олгохоор болжээ. ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” програмд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээний үр дүнд дээрх шийдвэрийг гаргажээ.
Монгол Улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг аж. Харин 1154 эмийг иргэд жоргүйгээр шаардлагатай тохиолдолд эмийн сангаас авах боломжтой байна. Жоргүй олгох эмийн жагсаалтыг ЭНД дарж харах боломжтой. Түүнчлэн үйлдвэрлэгч улс, эмийн хэрэглэх заавар, тун хэмжээ, хэлбэр, бүртгэлээс хасагдсан болон бүртгэлийн хугацаа дууссан гэх мэт мэдээллүүдийг шүүн харж болно.
Түүнчлэн эмийн сангаас нэг ширхэг тариурыг хүртэл жороор олгож байна хэмээн иргэд шүүмжилж байгаа. Тэгвэл Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд зааснаар эмнэлгийн хэрэгсэл болох тариурыг эмийн сангаас жоргүй олгоно гэж заажээ.
Рөрөоо 2024-11-14 202.9.40.59
Нам төрд шурглсан өлөн адгийн хулгайч манж х***а зулбасгуудыг далдарр2л. Хулгайг нь ялал эрүүд
Зочин 2024-11-14 66.181.177.164
битүүмж шиг бантан болноо эмч нар компьютертайгаа зууралдаад юун эмчийн үзлэг зөвлөгөө
Нэргүй 2024-11-14 202.179.11.230
Zuvhun joroor olgodog bolson ni buun bolj baina. Shunu dund uvdvul yah bolj baina aa? Yostoi erguu erguu gehed iim erguu baij boloh uu?