Үндэстнүүдийн лиг: Бельги 52 жилийн дараа дахин Италийг хожиж чадах уу?

Үндэстнүүдийн лиг: Бельги 52 жилийн дараа дахин Италийг хожиж чадах уу?

Үндэстнүүдийн лиг: Бельги 52 жилийн дараа дахин Италийг хожиж чадах уу?

УЕФА Үндэстнүүдийн лигийн тавдугаар тойргийн тун сонирхолтой тоглолт Брюссель хотноо болох гэж байна.


СҮҮЛИЙН БОЛОМЖ

Бельгийн шигшээ багийн тухайд хэсэгтээ таван оноотой байгаа бөгөөд тэдний дээр зургаан оноотой Франц болон Италийн шигшээ бичигдэж байна. Тэд дахин оноо алдах эрхгүй үлдсэн. Харамсалтай нь ирэх чухал тоглолтуудад багийн гол тамирчид болох Кевин де Брюйне болон Юри Тилеманс нар оролцох боломжгүй. Мэдээж тэглээ гээд бууж өгөхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Хүчирхэг өрсөлдөгчдөө хожиж, хасагдах шатанд шалгарах боломжоо эрэлхийлнэ.

Бельгийн шигшээ багийн довтлогч Ромелу Лукаку багтаа тус болохоор эргэн ирсэн. Түүний хувьд шигшээ багийн цугларалтыг өнжиж, клубын хөлбөмбөгтөө анхаарах хүсэлтэй байсан ч бодлоо өөрчилжээ. Тэрбээр Франц, Италийн эсрэг гурван тоглолтод нэг гоол оруулсан үзүүлэлттэй.

ЭРСДЛЭЭС ЗУГТАХ УУ, ЭСВЭЛ ХОЖЛЫН ТӨЛӨӨ ТОГЛОХ УУ?

Еврод тааруу амжилтыг үзүүлсэн Италийн шигшээ баг одоо зөвхөн Үндэстнүүдийн лигтээ анхаарлаа хандуулж байна. Тэд эхний дөрвөн тойргоос ердөө хоёр оноо алдсан гэх. Сквадра Аззуригийн хувьд бүх тоглолтоосоо бүтэн оноо авах боломж байсан ч нутагтаа Бельгийн эсрэг тун харамсалтай байдлаар оноо алдсан. Лоренцо Пеллигрини улаан хуудас хүртсэний улмаас италичууд хоёр гоолын тэргүүллээ алдсан гашуун түүхтэй.

Лучиано Спаллетти Брюсселльд хэрхэн тоглох талаараа нухацтай бодох хэрэгтэй. Тэд тэнцэхэд л хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авна. Гэхдээ хожиж байж, Францыг ардаа хийн хэсгээ тэргүүлэх болно. Италийн шигшээ баг Бельгийг хожиж байж л хасагдах шатанд зөөлөн учраатай таарна.

Италичуудын довтолгоог магтах хэрэгтэй. Гайхалтай довтолгооны хөлбөмбөг толилуулж буй тэд одоогоор 11 гоол оруулаад байна. Матео Ретегуй, Мойс Кин зэрэг довтлогчид нь үүргээ сайн биелүүлж, багтаа тус хүргэж байгаа. Мөн хамгаалагчид болох Федерико Димарко, Живонни Ди Лоренцо, Андреа Камбиасо, Дестини Удоги нар нийлээд дөрвөн гоол, дөрвөн гоолын дамжуулалт өгчээ. Тэднээс гадна хагас хамгаалагч Давиде Фраттеси гурван гоол оруулсан үзүүлэлттэй.

Никола Барелла Үндэстнүүдийн лигт тоглож, шигшээ багтаа тус болох боломжтой. Тэрбээр одоогоор Италийн шигшээ багийн мэргэн буучаар 10 гоолтой нэрлэгдэж байна.

ХООРОНДЫН ХАРЬЦАА

Бельгийн шигшээ баг 1972 оноос хойш Италийг хожиж байгаагүй үзүүлэлттэй. Нийт зургаан удаа тоглохдоо хоёр тэнцэж, дөрөв хожигджээ.

Ромелу Лукаку шигшээ багтаа эргэн ирж, тус болохыг хичээнэ. Эсрэгээрээ тэнцэхэд л Италийн шигшээ хасагдах шатанд шалгарах боловч Спаллеттигийн баг заавал хожиж, хэсгээ тэргүүлэхийг хүсч байгаа нь лавтай. Бельгийн шигшээ баг 1972 оноос хойш анх удаагаа Сквадра Аззуриг хожих болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Илма 2024-11-14 203.91.115.51

Би зөвхөн ТОП бооцооны газар ийм тоглолтонд бооцоо тавьдаг, 1xbet бол миний нэг удаа мөрий тавьсан ТОП.

Avatar

Улагчи 2024-11-14 103.212.163.2

1xbet-ийн надад таалагддаг зүйл бол тэдний төлбөрийн чадвар, төлбөрийн тогтвортой байдал, цэвэр сэтгэл хөдлөл юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж