Умайн хүзүүний хавдраар өвчлөх нь нэмэгдэж байна

Умайн хүзүүний хавдраар өвчлөх нь нэмэгдэж байна

Умайн хүзүүний хавдраар өвчлөх нь нэмэгдэж байна

Монгол Улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн. Тодруулбал, Монгол дэлхийд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын тоогоороо хорт хавдрын эхний 10-т багтаж байгаа. Энэ төрлийн хавдар 2023 оны байдлаар зонхилон тохиолдож байгаа нийт хавдрын өвчлөлийн 5,9 хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Нийт хорт хавдраар өвдсөн хүмүүсийн хоёрт умайн хүзүүний хорт хавдар ордог. Мөн хавдраар нас барж буй тохиолдлын гуравт энэхүү өвчин орж буй юм.

Өнгөрсөн 2023 онд улсын хэмжээнд 7500 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон гэж Хавдар судлалын үндэсний төвийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ хэлэв.

Умайн хүзүүний хавдар үүсгэдэг маш олон шалтгаан байдаг аж. Тухайлбал, хувь хүн өөрөөс нь шалтгаалахгүй бий болдог эрсдэл гэж байдаг байна. Энэ дотор нас, хүйс багтдаг. Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин учраас эмэгтэй хүн болж төрсөн бол энэ эрсдэл бий болно гэсэн үг. Хоёрдугаарт, хорт хавдар насжилт дагадаг өвчин гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Нас ахих тусам гаднын хүчин зүйлийн таагүй нөлөөнд өртөх, мутацид орох, хортой эс болж хувирах байгалийн эрсдэл цаанаасаа үүсдэг ажээ. Ховор тохиолдолд удамшлын нөлөө байдаг байна. Эдгээр шалтгаан нөхцөл нь нийт хорт хавдрын харьцангуй бага хувийг эзэлдэг аж.

Үүнээс гадна умайн хүзүүний хавдрыг үүсгэгч гол хүчин зүйл нь хүний папиллома вирус. Өөрөөр хэлбэл, энэ вирус ямар тохиолдолд хүний биед халддаг вэ гэхээр эр эм хүн бэлгийн харьцаанд орж эхэлсэн үеэс хүний бэлгийн амьдралыг дагаж эмэгтэйгээс эрэгтэйд, эрэгтэй хүнээс эмэгтэйд шилжиж байдаг вирус. Хүн эхээс төрсөн цагаас эхлэн биед нян вирус бий болдог үздэг байна. Хүний дархлааны тогтолцоог хэвийн түвшинд байлгах, гадаад орчны янз бүрийн эмзэг хүчин зүйлийн нөлөөнд хүний эрүүл мэнд тогтвортой байх боломжийг бүрдүүлдэг ашигтай нянгууд байдаг. Харин эсрэгээрээ дагалдаад явдаг ашиггүй нян гэж бас байдаг аж. Тэдгээр нь хүн өвдөх таатай нөхцөлийг хүлээгээд байж байдаг. Улмаар бие махбодь болон сэтгэл санаагаа эрүүл байлгаж чадах юм бол хүний биеийн өвчин үүсгэгч хоруу чанартай нян вирус идэвхгүй нуугдмал хэвээрээ байх боломжтой байдаг. Харин нян идэвхжих таатай нөхцөл бүрдүүт өвчин болж хүний биед мэдрэгддэг вирусын нэг нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирус ажээ.

Уг вирусын эсрэг вакциныг 2012 онд Монголд нэвтрүүлэх гэж байсан ч иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас болж уг ажил зогсож байжээ. Тухайн үед уг папиллома вирусийн эсрэг вакцин нь охидыг үргүй болгодог гэх ташаа мэдээлэл олон нийтийн дунд хүчтэй тархсанаас нэвтрүүлэлгүй өнөөдрийг хүрчээ. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвөөс 2012 онд уг вакциныг хийлгэсэн 1000 орчим охиныг вакцин хийлгээгүй мөн тооны охидтой харьцуулсан судалгааг хийжээ.

Ингэхэд папиллома вирусийн эсрэг вакцины үр дүнг судлахад охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогджээ.

Улмаар хүний папиллома вирусын эсрэг вакциныг энэ сарын 25-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийхээр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
9
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ganaa 2024-11-14 66.181.187.164

За сайн байн уу. Энэ вакцины талаар мэдээлэл авах гэсэн юмаа. Энэ вакциныг заавал хийлгэх ёстой гээд хүчээр хийх гээд байгаа юм биш үү!!! Манай улсын хуулианд заавал вакцин хийх ёстой гэсэн хууль байдаг юм байхдаа. Би уг вакциныг өөрийн муулах гэсэн юм бишээ. Хаанахын , ямар пүүс компани гэдэгийн танай news. mn олж чадах болов уу? Эсвэл энэ томчуудын бас нэг мөнгө угаалт уу!

Avatar

Нэргүй 2024-11-14 202.9.46.249

Яг аль улсын, хэдэн жил ашиглаж байгаа вакцин бэ гэдэг мэдээлэл нь ингээд байхгүй байгаа юм. Үүнийг л хамгийн түрүүнд бичих хэрэгтэй ш дээ. Нууц юмуу эсвэл энэ мэдээний сайтуудын чадваргүй нь юмуу??????

Avatar

zochin 2024-11-14 202.55.188.34

eej maani 10 garui jiliin umnu ene ubchnii 3 ue shatand bhdaa onshlogdoj azaar solongosd bj taaraad tendee hagalgaand orj himi emchilgee hiilgeed edgesen. medeej zardal mash undur. ter ued ene ubchnii vaktsin bdg eregtei hun teegch hamgiin gol ni belgiin haritsaand oroogui 9 nasnaas deesh er, em huuhduuded hiigddeg gesen medeeleltei bolj bsn. avsralid nasand hursen hun sain duraar hiigddeg bol hiuuhduud ni mun adil ene vaktsin hiigddeg yum bn lee. minii ohin 12 toi. turuu jil hiilgesen bga.

Avatar

Tselmeg 2024-11-14 202.55.188.34

ene haanahiin baktsinnbe

Avatar

Zochin 2024-11-14 103.57.92.174

odoo 25 nastai baga bhad hiih gej bhd boliulsan vaccine ym bnlee, odoo HPV virustei bolchison mash aij bn hort havdar uwduh ersdek undur bolsn. Ter uyd nadd hiichihsen bol ene virusiig awahgui bh bsn daa gej zunduu gomddog doo. Ene sn ugaa ntr gd bgaa teneg hmus jhn ym unshij sudlaad yriachee arai2.

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.189.185

Эрчүүд нь юмаа угааж бай л даа

Avatar

Zochin 2024-11-14 202.126.90.222

Эрүүл мэндийн салбарыг Монголчилж биш, дэлхийн шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлж авч явна.

Avatar

Нэргүй 2024-11-14 103.212.119.110

Эрэгтэйчүүд нь ариун цэвэр сахидаггүй, бохир заваан улсад л ийм өвчин түгээмэл байдаг гэж тогтоосон байна!!!

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.189.185

Бөгсөө угаахгүй хурьцлаа хийгээд байна

Avatar

XODOODRUU XITtsoxilt shyyd ugdug dotorlyy + UBDULTUURGONER- shinj temdegUBDULT gepteen 2024-11-14 216.38.195.74

vaktsin tariylbal virus, Amni Belguin zamuin,AMISGALIN ymar ch baliar sanaatai yum bilee?
XYNUU XOOL UND, OPKUUD IDDEGGYI UYM BILEE. OPCNK+OPCNK+ AIMSHIGTAI. XYNII BUERUU TARIJ<SHAXAJ,SHYRSHIJ UYCH XIIXEESF. + SPID.
batalgaagyi yntaxgyi baix, xychin:? 9no.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.131.227.42

Havdriin gol shaltgaan ni 99% HPV virus, sergiileh gants arga ni vaktsin. Delhii dayaaraa heden 10n jil vaktsin hiilgeed eruul saruul, ur huuhed gargaad yawj baigaa. Manai zarim shizotnuud vaktsin eserguutssen gsn. Hairtai hunee aldsan humuus, ovdoj zovson l yag tag oilgoj baih shig bn. Gadaad naiz nar ali bagadaa hiilgesen iim ovchin tusah magadlal barag baihgui, tanaih yamar sonin ym be l gdeg dee

Avatar

Нэргүй 2024-11-14 139.5.216.222

Tuhain vaktsiniig hiilgeeguin ulmaas unuudur olon ger buld ter tusmaa nuhun urjihuin id nasandaa baga nasni ur huuhed, hani n unchrun olon emegteichuud maani ami nasaa aldan chimeeguihen ungursuur bgaa n emgenel yum. Hun amiin dund urgun tarhalttai bdg virusiin haldvariin ulmaas tuhain hunii darhlaanaas hamaaran uusdeg havdar uvchin yum. Ihenh tohioldold havdar turgen yavtstai bdg tul emegteichuud maani ert tsag ued n onoshluulj chadahgui tsag alddag.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.21.117.194

Охидуудда тариулж болохгүй шүү

Avatar

Нэргүй 2024-11-14 202.131.227.42

tenegteerei! cham shig bolovsrolgui buduuleg orkuudaas bolj undestneeree suirch bainadaa

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.160.27

худлаа шүү вакцин тариулж болхгүй

Avatar

Нэргүй 2024-11-14 202.131.227.42

Yaasan ih haranhui buduuleg ve!

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.161.53

Чи болчихооч Юм сайн унш за

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж