RMR: erkasT-ийн баг Азийг төлөөлөх сүүлийн багаар тодорлоо

RMR: erkasT-ийн баг Азийг төлөөлөх сүүлийн багаар тодорлоо

Цахим спортын "Counter Strike" төрлийн хамгийн том тэмцээн болох Мэйжорын эрх олгох Ази, Номхон далайн сорил тэмцээн өнөөдөр/2024.11.13/ өндөрлөлөө. Бүс нутгаасаа шалгарсан шилдэг найман баг Шанхай хотноо чуулж, гурав нь Мэйжорт шалгарав. Эхний баг нь мэдээж Монголын The MongolZ баг байлаа. Тэд таамаг ёсоор ганц ч хожигдолгүй, Alter Ego, DRILLAS багуудыг буулгаж, эрхээ авчээ. Тус баг нь түүхэндээ гурав дахь удаагаа Мэйжорт оролцох эрхээ авсан нь энэ.

Хоёр дахь эрхийг Хятадын Rare Atom баг авсан. 2019 оноос хойш анх удаагаа хятад баг Мэйжорт оролцоно. Энэ жилийн Мэйжор Шанхай хотод болно гэдэг утгаараа эзэн орны баг заавал байх учиртай. Rare Atom ч үүргээ биелүүлж, Оросын GR Gaming, Австралийн TALON багуудыг хожсоноор эрхээ авчээ. Мэйжорын эрх авч, стикерээ гаргах болсон тус багийнхан баярын нулимс дуслуулж байлаа.

Сүүлийн буюу гурав дахь эрх Австралийн FlyQuest багийнх болжээ. Тэд тэмцээний эхний тоглолтдоо TALON багт хожигдож, тааруу эхэлсэн ч GR Gaming, DRILLAS, Lynn Vision Gaming нарыг хожсоноор эрхээ авлаа. Тус багийн дасгалжуулагч нь erkasSt буюу Г.Эрдэнэцогт билээ. Түүний хувьд Мэйжорт оролцсон анхны монгол тамирчин гэдгээрээ алдартай. Харин одоо дасгалжуулагч болон тамирчны хувиар дахин Мэйжорыг зорьж байна.

Ямартай ч Мэйжорын гурван эрх эн тэнцүү хуваарилагдлаа. Австрали, Монгол, Хятад гэсэн энэ бүс нутгийн шилдгүүд баг эрхээ авав.

Ази тивд болох анхны "CS2"-ийн Мэйжор тэмцээн энэ арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхэлнэ. Нийт шагналын сан нь 1.25 сая ам.доллар. Удахгүй Америк болон Европын сонгон шалгаруулалт дуусч, нийт 24 багийн нэрс бүрэн тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж