НЭМЭЛТ:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, өнөөдөр /2024.11.14/ шийдвэрээ гаргалаа.
Тодруулбал, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Г.Н, С.Г нарын 9 хүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 3.1 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2 /Мөнгө угаах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Н-д 12 жилийн хугацаагаар хорих ял, С.Г, Р.Б, Н.У нарт 9 жилийн хугацаагаар хорих ял, Г.П-д 7 жилийн хугацаагаар хорих ял, Г.Н-д 6 жилийн хугацаагаар хорих ял, Ч.О-д 5 жилийн хугацаагаар хорих ял, Д.Ц-д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Б.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 37.919.316.046 төгрөгийг, иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөгийг хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө болох 2.182.758.377 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.
“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г, гүйцэтгэх захирал Г.Н нарын 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45.270.137.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байсан юм.
“Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудад ял онооно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 05-13-ны өдрүүдэд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г, гүйцэтгэх захирал Г.Н нарын есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45.270.137.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Г.Н, С.Г нарын есөн хүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 3.1 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2 /Мөнгө угаах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Шүүх шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг зөвлөлдөхөөр 2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 15.00 цаг хүртэл засварласан байна.
Нэргүй 2024-11-14 202.9.41.119
Заас энэ олон шуналууд өөрсдөө мөнгөө өгчөөд луйварчингуудад ялын өгч харин иргэдиин болрмж монголын хөгжлиин хулгаач авилгач б**с цүнхчин даргадаа пялдага нам дагасан өлөн лалруудад шудрага ялын өгдөг болжээж л ниигэм цэвэр шинэ гэж ждү нүүрс ногоон хуучин автобус богд уулын газрууд шудрага шүүх үетэй болох цаг монголд удахгүй байхөөө дэндүү шуналт бузрууд автобус хүртэл хуучнаар сольдог нүгэлтүүд
Чука 2024-11-14 103.212.163.241
Харин энэ шүүгч чинь зальтай хулгайчуудад овоо хэдэн жилийн ял оноожээ. ингээд ялыг нь шударгаар үүрүүлээд байвал ч юм сайжрана даа.
zochin 2024-11-14 103.215.14.2
yl onooh yahaw,gol ni hohirogchdiin hohirolig yaj baragduulah ym boldoo.hurdan ih mongotei boloh gesen shunalda hgotlogdood iim ym bollo
Нэргүй 2024-11-14 103.212.118.102
Авилгын гаруудад ялыг нь шударгаар өгвөл улс огцом хөгжинө
dalaihuu 2024-11-14 66.181.164.23
хаяяаа мнай дундаа улсын Хоньчи Бодон Гаваал Жили тун чэг сиан мишаан шээ бас манаа бух тэрэг бас сиан шээ
Нэргүй 2024-11-14 192.82.64.153
Тэнэг нэг их нэр нууцалж гэнэ