Автомашины дугаар олгох ЗХУТ нүүжээ

Автомашины дугаар олгох ЗХУТ нүүжээ

Автомашины дугаар олгох ЗХУТ нүүжээ

Импортоор орж ирж буй автомашинд улсын дугаар шинээр олгох ажлыг  Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/хариуцахаар болсон. Тус төв Улаанбаатар хотын банкны байрнаасаа нүүж, нийслэлийн тавдугаар байр буюу Улаанбаатар чуулгын байранд төвхнөжээ. Учир нь Улаанбаатар хотын банкны байрыг бүрэн засварлаж байгаа юм.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор энэхүү зохицуулалтыг хийж эхлээд буй юм. Мөн нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх;
  3. Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх;
  4. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
  5. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  6. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх.  /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/
  7. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
  8. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс/

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.

  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;
  • Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.
  • Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах аргачлалаар олгоно.4.1. Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.4.2. Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-14 103.212.117.62

Улсын дугаарууд нь аль хэдийн дамлагдаад эхэлцэн.
Зүгээр 20000 төлөөд авдаг байсан дугаарууд нь 2,5-3 сая хүрсэн байна.
Банкнууд, банк бусын эзэд хүчтэй юмаа бүхэл бүтэн улсын шийдвэрийг өөрсдийн талд гаргуулж чаддаг.
Ард түмэн дээр тоглрлт хийж нийлж идэу уух хүсэл нь нэг болхоор ард түмний эсрэг шийдвжрийг худлаа үнэн ярьж бгаад л гарагчих юмаа

Avatar

Нэргүй 2024-11-14 103.212.117.62

Юмыг яагаад ингэж улам төвөгтэй болгодог байна
Авилгал гэдэг зүйлийг дэвэргэж бүүр самарч байгаан байна даа
Яаж ийж бгаад дугаар авчих гэсэн хүмүүс ийн хүсэл дээр дөрөөлж хэдэн хүн баяжмх болдоо

Avatar

үнэн 2024-11-14 66.181.161.241

МОНГОЛ УЛСЫН ТӨРД ХЯТАДЫН ДАНЖААДЫН ҮРС ЛУУХААНЫ УДАМ УГСАА ГАРАЛ ҮҮСЭЛ ТЭЙ НӨХДҮҮД БАЙДАГ ДАВХАР УХААН ШҮҮ МУУСАЙН МОНГОЛЧУУДЫГ ЯНЗ БҮРИЙН САНАА ГАРГАДАГ МОНГОЛЫГ МОНГОЛ ООР НЬ УСТГАХЫГ ХЭЛНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2024-11-14 66.181.186.182

машин авчаад дугаараа захиалаад хүлээгээд байж байх юм уу.Шөнө оройн цагаар хотын төвөөр дүүрэн дугааргүй,аль эсвэл хуурамч дугаартай машин дүүрэх юм байна даа.

Avatar

Нэргүй 2024-11-14 103.57.92.240

бас нэг авлигын уурхай сүлжээ нээгдлээ. ард түмэнд тус би ус болж бна монгол төр. энэ хятадууд монгол төрд бна гэдэг нь үнэн юм бна

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.189.185

Банк бус байгууллагууд орон нутагт зээлээ олгоо. Ингэхгүй бол зөвхөн нэг санхүүгийн байгууллагын мөнгө угаах хэлбэр болчихлоо. Монголбанк Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудалд давхар анхаараад иргэддээ чирэгпэл үүсгэхгүй болох хэрэгтэй

Avatar

Иргэн 2024-11-14 103.57.93.16

Ганцхан төв дээр номер олгодоггүй байхаа!!! Захууд дээр олгохгүй болчихсон юм уу???

Avatar

Ссс 2024-11-14 139.5.216.80

Түгжирэл бууруулна гэчээд хотын төвдөө ачаалалтай төвүүдээ байлгаад байхаар чинь яаж буурдаг юм. Хотын 4 захад наад төвөө байршуулаач дураакуудаа

Avatar

Нэргүй 2024-11-14 103.168.34.55

Chenj nar import companiud odoo hutsana shu llaru amand ni salaavch ogooroi

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.188.22

22 товчоо руу нүүлгэ, хотын төвд бөглөрөө л үүсгэнэ, эсхүл баянхошуу ч юм уу

Avatar

Нэргүй 2024-11-14 139.5.216.80

Хоын 2 талд гээч

Avatar

Иргэн 2024-11-14 202.55.188.41

зөв сайн бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж