"Бид хэрэлдсээр суутал дэлхийн хөгжил дараагийн шатанд гарчихлаа"

"Бид хэрэлдсээр суутал дэлхийн хөгжил дараагийн шатанд гарчихлаа"

"Бид хэрэлдсээр суутал дэлхийн хөгжил дараагийн шатанд гарчихлаа"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцлаа.


 -УИХ-аар ирэх 2025 оны төсвийг баталлаа. Ирэх онд танай салбар яам хэдэн төгрөг юу юунд зарцуулахаар тусгав?

-Ямартай ч ирэх оны төсвийг УИХ-аар баталлаа. Гэхдээ удахгүй дахин тодотгол орж ирнэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны тухайд хамгийн бага төсөвтэй яамдуудын нэг. Ирэх онд нийт 70 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс 40 тэрбум төгрөгийг агаарын геофизикийн төлбөрт өгнө. Үлдсэн 30 тэрбум төгрөг нь ерөнхийдөө манай яамны зарцуулах мөнгө гэж ойлгож болно. Ямар нэгэн төсөл хөтөлбөрт тусгагдсан мөнгө байхгүй. Урсгал зардалдаа зарцуулагдах мөнгө. Нэг зүйл хэлэхэд, улсын төсвийн бүрдүүлэлтийн 30 хувь, дотоод нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ өндөр, мөн экспортын орлогын 94 хувийг бүрдүүлж байгаа мөртлөө яагаад ийм бага төсөвтэй байгаа талаар олон хүн гайхаж асуудаг. Өнөөдөр бодит байдал ийм л байна.

-Монгол Улс аж үйлдвэржсэн улс болох талаар олон жил ярьж байгаа боловч ийм бага төсөвтэй байхаар ам ажил зөрж байгаа харагдаж байна. Агаарын геофизикийн судалгаа 40 тэрбум төгрөгөөр хийлгэх хэрэгцээ шаардлага юу байв?

-Монгол Улс 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын 126 гишүүнтэй болж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Тиймээс энэ удаа шинээр бүрэлдсэн УИХ, Засгийн газрын гишүүд олон жил ярьсан, гацсан төсөл хөтөлбөрүүд тэр дундаа үйлдвэржилт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг урагшлуулахыг зорьж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болгож өөрчилсөн. Аж үйлдвэрийн бодлого гэдэг хамгийн их ажлын байр, нэмүү өртөг шингээдэг салбар учраас энэ чиглэлд ахиц дэвшил гаргахыг зорьж байна. Хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлүүдээс бусад төрлийн бодлогууд дээрээ түлхүү анхаарч байна. Тэр дундаа Монгол Улс уул уурхайн орон учраас энэ чиглэлийн үйлдвэрүүдээ хөгжүүлнэ.

Ирэх оны төсөв дээр агаарын геофизикийн судалгаанд 40 тэрбум төгрөг тавьсан. Монгол Улс нийт газар нутгийнхаа 3.2 хувьд нь хайгуул, судалгаа шинжилгээ хийсэн байна. Үүнийг олон улсын жишиг тэр дундаа Австрали улстай харьцуулахад 10 дахин бага газар нутагтаа  хайгуулын зөвшөөрөл олгоод байна.

Ер нь уул уурхайн тэргүүлэгч гүрнүүд тухайлбал, Канад улсын хувьд  уул уурхайн хайгуулаа 100 хувь хийж дуусгасан байна. Тийм учраас Монгол Улс энэ чиглэлд дэлхийн улс орнуудаас дэндүү хоцорч явна. Үе үе төрөөс хайгуулыг зогсоочихдог, одоо ч зогсоочихсон байгаа энэ үед бид алдсан цаг хугацаагаа нөхөн зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс орчин үед дэлхийд түгээмэл хэрэглэж байгаа орчин үеийн арга бол агаарын геофизик буюу тухайн газар нутаг дээгүүр 2 километрийн зайнаас соронзон тусгай тоноглолоор тоноглогдсон онгоц нисгэж нийт дөрвөн төрлийн судалгаа хийх аргачлал юм. Уг аргачлалыг нэвтрүүлэхээр тендер зарлаж, шалгарсан компанид нь төлбөрийг нь төлөөд явж байна.

-Уул уурхайн салбараас экспортынхоо орлогын 94 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч өнөөдөр уул уурхайн хайгуул, олборлолтын талаар иргэд төдийлөн эерэг ойлголттой биш байна. Уул уурхайн салбар өндөр эрсдэлтэй байгаа ийм үед гадаад хөрөнгө оруулалт Монголд орж ирэх үүд хаалга, орчин нөхцөл нээлттэй бус харагдаж байна л даа?

-Байгалийн баялгийг ашиглах асуудлыг хот айлтай жишээд үзье л дээ. Хот айлаараа ярилцаад хэсэг бүлэг иргэдийг байгалийн хишиг хүртээхээр анд явуулж л дээ. Явсан хүмүүс ямар нэг байдлаар олз, хишиг хүртээгүй ирвэл иргэд сэтгэл дундуур үлдэнэ.

Харин олз омогтой ирвэл байгаль дэлхий хишиг хүртээлээ гэж баярладаг шиг нэг гараараа уул уурхайн салбараа урагшлуулж төсвийн орлогоо нэмэгдүүл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүл, цалин, тэтгэвэрийн хэмжээг өсгө, эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдэх үүрэг даалгавар өгчихөөд, нөгөө гараараа энэ бүхнийг бий болгох уул уурхайн салбараа урагшлуулах гэхээр түүнийг жадлан эсэргүүцдэг байж хэрхэвч болохгүй.

Хариуцлагатай уул уурхайн ач холбогдол, үр өгөөжийн талаар иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээ, мэдээлэл өгч, харилцан хамтарч ажиллах нь чухал. Сайны хажуугаар саар гэгчээр уул уурхайн талаар буруу суртал ухуулга гадна дотноос санаатай болон санамсаргүй байдлаар явсаар ирсэн. Уул уурхайгаа ашиглах нь хор хөнөөл ихтэй гэх суртал ухуулга хийдэг хүмүүс байна. Тиймээс бид уул уурхайн салбарын талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна. Эдийн засгийн үзүүлэлтээрээ Монгол Улстай зэрэгцээд юм уу, Монгол Улсаас  хойно байсан улс орнууд хөгжлөөрөө биднээс хол тасарчихсан байна. Гэтэл бид түгжрэл, утаатайгаа, ядуу хэвээрээ, нэг хүнд ногдох ДНБ 5000 гаруйхан ам доллартой л тэнцэж байна. Тиймээс ойрын хугацаанд байгалийн баялаг ард түмний өмч мөн л юм бол түүнийгээ ашиглаад эхний ээлжид нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг 10 мянган ам долларт хүргэх, түүнээс давуулах, улсынхаа ДНБ-ний хэмжээг өндөрт хүргэмээр байна. Ингэсний дараа дараагийн асуудлыг ярихгүй бол биднийг хэрэлдээд суутал дэлхийн хөгжил дараагийн шатанд аль хэдийнэ хүрчихлээ. Нэг ийм үг байдаг даа. "Сайхан амьдармаар байна. Нэг л юм дутаад байна. Тэр нь мөнгө" гэдэг шиг бид эхлээд эдийн засгаа тэлэх хэрэгтэй байна. ДНБ-ийн хэмжээгээ нэмэгдүүлсэн цагт дараа дараагийн асуудлаа ярих боломжтой.

Одоо бол эдийн засгийн багтаамжийн хувьд асар бага байна. Бид ядуу байгаагийн шалтгаан ердөө энэ.

-Уул уурхай хөгжсөн аймаг, сум, орон нутгийн иргэдэд хүртэх өгөөж бага байгаа нь иргэдийн дунд уул уурхайн талаарх буруу ойлголт, сөрөг хандлагыг бий болгож байгаа талаар тайлбарлаж байна. Уг өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Энэ бол зөвхөн Монгол Улсын өмнө тулгамдаад байгаа асуудал биш. Энэ бол дэлхий нийтийн асуудал болсон. Дэлхий дээр уул уурхайн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа уул уурхайн 10 төсөл байлаа гэхэд 9 нь орон нутгийн иргэд болоод удирдлагатай хэрхэн ойлголцож, зохицож, тэдний дэмжлэгийг авч харилцан ашигтай байх вэ гэдэг судалгаа шинжилгээнүүд явж байна.  Алтыг нь аваад авдарыг нь хаях биш алтыг нь авсан бол авдар дотор нь зохих хэмжээний баялгийг нь үлдээх гэсэн энгийн ойлголт юм. Энэ ойлголтын дагуу явах нь зүйтэй. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хууль дээр ажиллаж байна. Энэ асуудлыг нэлээд нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж шийдвэрлэнэ. Тухайн ашигт малтмалыг ашиглахад АМНАТ авахаас гадна Аж ахуйн нэгжийн албан татвар аваад түүнийгээ эргүүлж хуваарилахдаа орон нутагт хэдэн хувийг нь хуваарилах вэ.

Тэр дундаа сум, аймаг, ард иргэдэд нь хэдэн хувийг нь өгөх вэ гэдгээ тодорхой болгочихвол энэ хэрүүл маргаан, үл ойлголцол тодорхой хэмжээнд багасна.

Тиймээс шинээр орж ирэх хууль дээр эдгээр зохицуулалт орж ирнэ. Салбар яамны бодлого бол АМНАТ болон татварын менежментийг уул уурхай ашиглаж байгаа тухайн орон нутагт дийлэнх хувь нь үлддэг байх логикоор асуудалд хандаж байна.

-Ирэх онд өндөр тэлэлттэй төсөв батлагдсан учраас танай салбарын хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж байна. Тухайлбал, ирэх онд 83 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой гэж та мэдэгдсэн. Ямар нэгэн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээ болон үнэ буурвал эрсдлээ хэрхэн тооцов. Сүүлийн үед зэсийн үнэ буурч байгаа талаар мэдээлэл байна шүү дээ?

-Төсвийн орлогыг тооцохдоо уул уурхайн бүтээгдэхүүний хувь хэмжээ болон үнийг өндрөөр төсөөлсөн гэж зарим хүмүүс шүүмжилж байна. Энэ оны төсвийн орлогоос ирэх онд давуулан тооцсон. Гэхдээ 2024 онд 80 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бол ирэх онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьсан. Энэ хэмжээндээ хүрнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Мөн нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тогтвортой байна. Саяхан  БНХАУ болон Австрали улсад албан томилолт, уулзалт хийж байх үед нүүрс худалдан авах эрэлт өндөр хэвээр байна.

Хоёрдугаарт, зэс бол Монгол Улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүн. Зэсийн үнэ сүүлийн үед тогтвортой буюу өндөр хэмжээнд байна. Ойролцоогоор 9500 орчим ам. долларын үнэлгээтэй байна. Улсын төсөв дээр тооцсон түүхий эдийн үнийг сүүлийн 10 жилийн үнийг жигнэсэн байдлаар дунджилж авдаг учраас хэт өөдрөгөөр төсөөлдөггүй.

Төсвийн орлого тасалдах тал дээр одоохондоо ямар  нэгэн эрсдэл харагдахгүй байна. Бид экспортын орлогынхоо 94 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлж байж уул уурхайн орон биш гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүн үнэтэй байгаа энэ үед богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, эдийн засгаа тэлэх асуудлаа эхний ээлжийн зорилго бий. Эдийн засаг томорчихсон цагт эдийн засгаа солонгоруулж, бусад салбаруудаа тэлэх асуудал яригдана.Уул уурхайн бүтээгдэхүүн одоогийнх шиг тогтмол өндөр үнэтэй байхгүй шүү дээ.

-Төсөв томрохын хэрээр төр данхайж байна гэдгийг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд хэлж байна.Та үүнтэй санал нийлэх үү?

-"Төр бизнес хийж байна. Данхар төр бий боллоо" гэх олон нийтийн шүүмжлэлтэй санал нэг байна. Төсөв тэлж байгаа асуудал дээр хэлэхэд Монгол Улсын хүн ам өдрөөс өдөрт өсч байна. Тийм учраас хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хүн амынхаа өсөлтийг дагаад хурдацтай нэмэгдэхгүй байна. Тиймээс аль болох боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд барилга байшин барих, тоног төхөөрөмж авах, боловсон хүчнээр хангах гэх мэтээр жил бүр урсгал зардал өснө. Тухайлбал, жил бүр хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүүхдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс төсвийн зарлага жил бүр хүссэн ч эс хүссэн ч нэмэгдэнэ. Энэ бол жам ёсны тэлэлт гэж бодож байна.

-УИХ-аар 2025 оны төсвийг батлахдаа араас нь тодотгох асуудал яригдлаа. Та хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улстөрчийн хувьд энэ процессыг юу гэж харж байна?

-УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа төсвөө тодотгосон. Харин ирэх оны төсвийг батлаад хууль нь хэрэгжиж эхлээгүй байхад тодотгох тухай ярьж байгаа асуудлыг ний нуугүй хэлэхэд сайн ойлгохгүй байна. Дээр нь төсвийн зардлыг бууруулахтай холбоотой зарим гишүүдийн санал хуулийн дагуу төсвийн хуулийг хэлэлцээд явсаны дараа гарч ирж шахалт үзүүлсэн. Ямартай ч харж л байя. Би бол сайн ойлгохгүй л байна.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалыг нэмэгдүүлж, эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулахад гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татаж чадах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гэхдээ яаралтай горимоор оруулж ирж хэлэлцэхдээ өмнө нь гаргасан алдаагаа давтах вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Яаралтай горимоор хэлэлцүүлж байгаа нь яаралтай явуулъя л гэж байгаа юм. Бид нэг ажил хийх гэж улстөржиж ггацаасаар байтал цаг хугацаа их алдаж байна. Монгол Улс ураны төсөл хэрэгжүүлэх талаар ярьж эхэлснээс хойш 20 жил болж байна. Монгол Улсад ажил явдаггүй, гацдаг. Монгол Улстай хамтарч ажиллах асуудлууд эхэлсэн ч урагшилдаггүй гэдэг асуудал нэгэнт даамжирсан байна. Тиймээс нэг ч гэсэн асуудлыг урагшлуулъя гэдэг байдлаар ажиллаж байна. Франц болон Монгол Улсын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ одоогоор 60 гаруй хувьтай явж байна. Тиймээс Цөмийн энергийн тухай хуулиа шинэчлэн сайжруулж, хоёр талаасаа тохиролцоод УИХ-аар оруулж байж батлагдана. Тухайн үед УИХ дээр хангалттай мэдээлэл өгнө. Энэ асуудал дээр нууж хаагаад байх зүйл байхгүй. Цаг хугацаа хэмнэх, төслөө урагшлуулахын тулд л энэ ажил  явж байна.

Нөгөө талдаа Франц улсын "Орана" компанитай хийх төсөл бол Монгол Улсын хувьд гуравдагч хөрштэйгөө хийж байгаа гадны хөрөнгө оруулалтын хоёр дахь том гэрээ.

Тийм учраас эхний том гэрээ болох Оюутолгойн гэрээтэй бүх зүйлийг харьцуулж хийж байна. Бид бүгдээрээ адилхан Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө ажиллахаа тангаргаласан учраас өмнөх алдаа дутагдлыг давтахгүй, түүнээс дордуулахгүй байхын төлөө ажиллаж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-14 66.181.183.245

Мэргэжлийн. луйварчид буюу ардчилал үгээр тоглодог АНархиуд санал тоолох машигаас өмнө. сонгуулийг хүртэл луйварддаг байвдаа. Иймд хар машиныг хараах нь аргагүй ээ!!. Намуудын төлөөлөл харж байгаад 100 хувь гар тоолдог нь буруу юу

Avatar

ЗОЧИН 2024-11-14 122.201.31.216

ХАРЬ ГАРИГИЙН ХҮЧИРХЭГ БИЕТҮҮД ТА НАРЫГ ЗАЛГИЖ ЭНЭ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛУУЛАХ БОЛНО!!! ТЭД ЗӨВ ШУДРАГЫГ НЬ ҮЛДЭЭЖ БУРУУТУУДЫГ ГИШГЭХ ГЭЖ БАЙНА!!! БОЛГООМЖТОЙ Л БАЙГААРАЙ ДАА!!! БУЗАР МУУ АРГААР ГАРЧ ИРЭЭД САМАРДАГ БУЗАР МУУ АРГАДАА СУРЧИХСАН ХУДАЛЧ ХАР МАШИНЫ ЛУЙВАРЧИДАА!!! МОНГОЛ УЛСААР ТОГЛОЖ, МОНГОЛЧУУДЫГ ДАРЛАЖ ДАРАМТАЛЖ БАХ ТАВАА ХАНГАДАЖ ТААШААЛ АВДАГ ХЭСЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДЭЭ!!! БУЗАР МУУ ХУЖААНУУДАА! ЭХ ОРНЫГ МИНЬ ЮУЧ ҮГҮЙ ЗАРЖ ИДСЭН ХӨГИЙН МУУ БУЗАР АМЬСГААНУУДАА!!! ТА НАР АРД ТҮМНИЙГ АМНЫХАА

Avatar

Нэргүй 2024-11-14 202.9.40.196

БУРУУ ЦАГ ҮЕД БУРУУ ЗҮЙЛЭЭРЭЭ Л ОРОЛДОЖ БАЙНА ДАА, ТӨРД ШУРГАЛСАН БӨӨН ХУЛГАЙЧИД БҮЛЭГЛЭЛ, ХҮНИЙ МӨС ДОРДСОН СҮНСЭЭ ХУДАЛДАХАД Ч БЭЛЭН ХҮМҮҮС ТӨРД БӨӨН БӨӨНӨӨРӨӨ ОРСОН ЭНЭ ЦАГ ҮЕД БАРУУНЫ ТҮРЭМГИЙЛЭГЧ АФРИКИЙГ ЮУЧГҮЙ ТОНОСОН КОЛОНЧЛОГЧИДТОЙ ШУДАРГА, УЛС ОРОНДОО ЭЭЛТЭЙ ГЭРЭЭ ХИЙНЭ ГЭДЭГ БОЛ ҮЛГЭР ШҮҮ !!!
УЛААНБААТАРЫН УТАА, НҮХЭН ЖОРЛОНГОО Ч ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ХЭВТЭЖ БАЙГАА УЛС ТӨРЧИД УРАНААР ОРОЛДООД ДИЙЛНЭ ГЭВЭЛ ҮЛГЭР ШҮҮ !!!

Avatar

Монгол инженер 2024-11-14 202.131.230.162

Хэрэглэгч ард түмэн мөнхийн ядуу, үйдвэрлэгч ард түмэн мөнхийн баян гэдэг юутай үнэн. Монгол айл өрх уламжлалаараа үйлдвэрлэгч. ГХЭ бол энэ зуун дараагийн зууны технологийн дэвшил гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Ашигт малтмал том агуулгаараа технолгийн дэвшил л байдаг. Эрин зуунтай нийлж байгаа баялагаа ашиглахгүй бол Монгол орон дэлхийгээс улам л алсарсаар байх болно.

Avatar

Зочин 2024-11-14 66.181.177.144

Хажууханд байгаа Казахстан уул уурхай хегжуулээд иргэд нь евчин тусч бурхан болоод уруудсан гэж дуулаагуй, харин хегжеед манайд туслах гээд байх юм. Хачин аа….

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.179.168

Монголчууд казакстан шиг өндөр ашигтай үр дүнтэй уул уурхай хийж чадна гэсэн баталгаа байхгүй.
Харин ашиггүй гэрээг хэдэн зуугаар нь үзэгдэж чадна гэдгийг хэн ч баталгаатай хэлж чадна.

Avatar

Зочин 2024-11-14 66.181.183.245

ЯРИЛЦЛАГААС НЬ ГАРЧИГЛАСАН ҮГ МОНГОЛД ХЭВШЭЭД БАЙГАА ТУЙЛШИРСАН УЛСТӨРЖИЛТИЙГ ЯГ ХЭЛЖЭЭ. ЕР НЬ ТӨРИЙН ХАР ХҮН ГЭЖ Ц.ТУВААН ШИГ ЭРИЙГ ХЭЛДЭГ ЮМ

Avatar

Зочин 2024-11-14 139.5.218.140

Зөв л байна Салбараа дэмждэг сайд байгаа нь яамай даа.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.126.89.226

Мянгадын морин цэрэг ч гэнүү хэсэг тэнэгдүү юмнууд Хятадын түлхээс хатгаасаар л бужигнуулаад байнаа !!!
Мянгадууд "газар шороогоо хамгаалах" явцад хятадууд , газрын ховор элементээ чөлөөтэй өрсөлдөгчгүй зарж борлуулан, эдийн засгийн том ашиг хонжоо хийж бнаа !!!

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.187.17

за зайлаа энэ мэт өлөн хулгайчдаас болж гаднынхан Азийн Африк гэх нэр устай болтлоо улс орон доройтлоо

Avatar

ахмад уурхайчин 2024-11-14 103.57.92.62

Маш сайхан ярилцлага байна. Аргагүй л төрийн хар хүний чин сэтгэлэсээ улс орныхоо хөгжил, хүн ардынхаа ирээдүйн сайн сайхныг бодож улсын гадаад худалдааны 94 хувийг хангаж гадаадаас валютаар авдаг улсынхаа хэрэгцээг хангаж байгаа чухал салбарын эзэн хүн шиг ярьжээ. Сошшиалаар элдэв утга учиргүй эсэргүүцдэг хар маасс манай ажилд ихээхэн саад болж байна. Үүний цаад эздийг олж эв нэгдэлтэй зөв асуудалыг тууштай дэмжиж байж хөгжил хүрнэ.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.179.27.114

. НААДАХЫГ ЧИНЬ УХАХААР УЛС ОРОН ХӨГЖИХ ГЭЭД БАЙНА УУ. УХАХГҮЙ БОЛ СӨНӨХ ГЭЭД БАЙНА УУ 30 ЖИЛ ТАРХИ УГААЖ УХЛАА. ОДОО БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ.

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.181.37

гарчиг нь маш үнэн болжээ Үнэхээр нэг нэгнээ жадлан эсэргүүцэж түүнийг нь сэтгүүлчид учир дүрсгүй галдан өрдөж түмэн олныг талцуулан химлэлдсээр суутал чоно борооноор гэгчээр хоёр хөлтэй боохойнууд чавчан цусалсаар эдийн засаг маань ч тэлэх тэнхэлгүй олон түмэн маань ч сэтгэх чадваргүй тулга тойрсон хэрүүлчид боллоо Яаж хөгжихөв дээ ! дэлхийн хөгжил дараагийн шатандаа гараад хурдалж явааг хэлсэн энэ хүний бурууг олж харахгүй байна харин хэлсэн үгийг нь ухаарахгүй хэмлэлдэж эхлэхийг харав !!!!

Avatar

Нэргүй 2024-11-14 139.5.217.50

Сошиал орчинд ингэж их хагаралдуулж байгаа маш том бүлэг байна. Сүүлийг нь тайраад нэмэргүй юм биш үү

Avatar

Нэргүй 2024-11-14 139.5.217.69

Явдаг жорлон

Avatar

Нэргүй 2024-11-14 59.153.114.128

женко тролл …

Avatar

Нэргүй 2024-11-14 43.242.242.59

Монголчууд 30 жил хэрэлдээд юу ч хожсонгүй. Хооронд нь хэрэлдүүлэх сонирхол ОХУ болон БНХАУ-ын тусгай албадад байдаг. Эвлэлдэн нэгдээд хамтдаа нэг зүгт хараад явбал Монгол хөгжөөд өөрсөд нь мөлжүүлэхгүй гэдгийг тэд мэдэж байна. Эдний бодлыг гүйцэлдүүлдэг тэнэг монголчууд бас мөн ч олон байна. Яана даа эх орон минь. Бусад орон шиг эрчтэй хөгжиж юмсан.Даан ч улс төржлдөг тэнэг монгол иргэдээс болоод урагш явж чадахгүй байна. Хоорондын хэрүүлээс жаахан мөнгө олж иддэг ахархан бодолтой хүмүүсийг гай

Avatar

Зочин 2024-11-14 202.55.188.104

ЭНЭ ТУВААНЫГ ХАРАХААР ТОМ ЭРХ ХҮЗҮҮНДЭЭ ЗҮҮЖ ХОНХ ДАМАР ХАНГИЛУУЛАН ГЭНЭН ЦАЙЛГАН ОЛОН ХУЛГАНД БУРХАНЫ НОМ УНШИЖ БГАА МЭТ ДҮР ЭСГЭСЭН МУУР БАГШИЙН ҮЛГЭР ӨӨРИЙН ЭРХГҮЙ САНААНД ОРДОГ ЮМ. ДАА. НААНАА ОЛОН ТҮМНИЙ ТӨЛӨӨ САНАА ТАВЬЖ БГАА МЭТ ХАРАГДАВЧ ЦААНАА ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ, ӨӨРИЙН ЭЛССЭН БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ СҮНСЭЭ ХУДАЛДАХААС Ч БУЦАХГҮЙ ЁОЛСОН, ЗАСАРШГҮЙ НЭГЭН ГЭСЭН ҮГ Л ДЭЭ!, К КК

Avatar

Нэргүй 2024-11-14 202.55.188.114

та нар ясаа булаалдаж байгаа ноход. хэн том яс идчих үү л гэж байгаа

Avatar

dalaihuu 2024-11-14 66.181.164.23

хаяяаа мнай дундаа улсын Хоньчи Бодон Гаваал Жили тун чэг сиан мишаан шээ бас манаа бух тэрэг бас сиан шээ

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.189.185

Үнэн л дээ. Монголын дотоодын хэрүүлийг бүр дэлхий хараад л…

Avatar

лутаа 2024-11-14 66.181.164.23

Ухсан ч ухаагүй ч адил бүгд та нарын кармаанд орохоос ард түмэнд наалдах юм байхгүй. Бүтнээрэ байжисан дээр улаан нүдэлсэн тиип минь

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.185.140

За мянгуужин минь больж үз газар усаа сэндийчээд хэд нь хөлжөв нийт ард иргэд чинь ямар бна бүлт үсрэхээ боль

Avatar

soliorol 2024-11-14 153.248.77.132

Dotoodiin niit buteegdhuuniig 2 usgunu gedeg ni teneglel. uursduu undesnii jijig,dund,urkhiin uildverlelee hugjuulj baga bagaar hugjih ni zuv. uhaj tunhuj genet mungutei boloh ni gedsend haltai. ard olon chini ulam l belenchleh, halamjind naidah setgelgee ni bur arkhagshina

Avatar

зочин 2024-11-14 66.181.180.11

Молиг үмхүүлж ил далд идэж уухад мэрэгшсэн шуналын тулам Нөхрөөс хувь хүртэж иргэдийн амьдрал сайжрах горьдсоны гарз Уул уурхай ухаж баялаг зөөж гаднынхан хэсэг бүлэг хүмүүс хөлжиж баяжаад Улс нь өрөнд орж ард түмний амьдрал улам дордож газар шороо хурайшиж цөлжөөд ,,,,

Avatar

Нэргүй 2024-11-14 202.9.40.121

Эдийн засгаа дэмжиж ажиллах нь зөв.

Avatar

Иргэн 2024-11-14 103.212.119.42

Ард иргэдийн амьдралд хүрдэггүй ДНБ -ий өсөлт огт хэрэггүй байгалийг л сүйрүүлэхээс өөр ашиг гаргахгүй.

Avatar

Zochin 2024-11-14 59.153.114.126

Бэлэн нүдэнд харагдах мөнгө рүү шунаж ажил хийх юм аа

Avatar

Нэргүй 2024-11-14 59.153.115.45

30 жил ухуулаад ард түмэн өр бөөснөөс өөр юу олов, Туваан бууны нохойгоос өөр хэн баяжив!? Ямар идэж ханадаггүй агуу их шунал вэээ? Идээд л байдаг идээд л байдаг цаднаа гэж байдаггүй ямар гээчийн бузар дорп тивийн бирд вээ? Монголоос өргүй айл ганцыг олоод ир! Бүгдийг нв хөөж гарга! Туваан Монголыг хөгжүүлэх гэж энэ местэн дээр лав очоогүй шүү! Цаддаггүй ханадаггүй хувалз өөрөөсөө өөр хэнийг ч бодохгүй!!

Avatar

Нэргүй 2024-11-14 202.70.43.34

МУУ бүхний ёзоор үндэс нь МУНХАГ -н гай гэж нэг Ухаантай Хүн хэлжээ…

Avatar

Нэргүй 2024-11-14 202.131.234.123

мангуу ИХ гишүүд СААДуудгүй бол дэлхийн хөгжил энэ тэрээс нэг их хамаарахгүй өөрсдөө дотооддоо болгоод л амар сайхан жаргаж болмоор байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж