Суурь АМНАТ-ийг 9 хувьд хүргэвэл ураны төсөл зогсоно

Суурь АМНАТ-ийг 9 хувьд хүргэвэл ураны төсөл зогсоно

Суурь АМНАТ-ийг 9 хувьд хүргэвэл ураны төсөл зогсоно

Франц улсын “Орана Майнинг" компани Монгол Улсад уран олборлохын тулд Засгийн газартай хэлэлцээр хийж буй.

УИХ мөн энэ өдрүүдэд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хууль эрх зүйн орчныг өөрчлөөгүй тохиолдолд хоёр тал хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ажиллахаар тохиролцоонд хүрсэн нөхцөлд Монголын талын авах Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн хувь хэмжээ багаар тогтох эрсдэл байгаа тул нэмэгдүүлэхээр энэхүү төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.

Тодруулбал, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын орлогын 5 хувь байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын  зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-9 хувь байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан УИХ тогтоох нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн суурь АМНАТ-ийн хувь хэмжээг есөн хувьд хүргэх шаардлага тавьж, санал гаргаж дэмжигдсэн нь ураны төсөл зогсох эрсдэл дагуулж байгааг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан анхааруулав.

Энэ тухай тэрбээр “Суурь АМНАТ 9 хувь болсон нөхцөлд төсөл зогсоно, хөрөнгө оруулалтын гэрээ цааш явах боломжгүй болно. Учир нь,  хөрөнгө оруулагч дээрх төрлийн төлбөр хийхээс гадна АМНАТ үнэ өссөн нөхцөлд 19 хувь, ААНОАТ 6 тэрбумаас дээш гарвал 25 хувийн татвар төлнө. Дээр нь газар ашигласны , ус ашигласны, хөрөнгө оруулалтын гэрээнд заасанчлан хөрөнгө оруулагч нь орон нутагт жил бүр мөнгө олгох зэрэг маш олон төрлийн хураамжуудыг хөнгөлөлтгүйгээр хураалгана” гэж мэдэгдээд байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн дээрх санал Байгын хорооноос дэмжлэг авсанд Ерөнхий сайд асан С.Баяр  бухимдаж, “Эх орноосоо урваж болохгүй гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Энэ Ц.Даваасүрэн өөрөө санал оруулан, дэлхийн ураны парктикт байхгүй 9 хувийн АМНАТ гэдгийг дэмжүүлээд авлаа. Уран гэх нөөцөө, тэрнийг тойрсон хэлэлцээр энэ тэрээ одоо март, монголчууд аа!Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Сүүлд энэ Ц.Даваасүрэн “Би эх орноосоо урваагүй. Ард түмэндээ л илүү юм авч үлдэх гэсэн юм гэх биз. Оюутолгой хэлэлцэх үед Ба аварга/УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ/ яг ийм байсан. Сүүлд нь юу гээд байлаа, санаж байна уу. монголчууд аа?” гэж нүүр номын хуудсандаа жиргэсэн юм.

Харин дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “19 хувийн АМНАТ аваад, 6 тэрбумаас дээш 25 хувийн орлогын татвар, 10 хувийн давуу эрхийн хувьцааг Монгол Улс эзэмшинэ гэж тооцоход зөвхөн энэ гуравхан үзүүлэлтээр 54 хувийг давж байгаа. Дээрээс нь НДШ зэрэг маш олон татвар төлдөг. Дахиад 19 хувийн АМНАТ ороод ирж байгаа. Хэтэрхий өндөр АМНАТ тавиулж байна гэдэг зөвхөн “Орана Майнинг“ өөрөө л энэ төсөл рүү оръё. Өөр хөрөнгө оруулагч оруулж ирэхийг хүсэхгүй байна. Монголд 6-7 ураны орд бий. Тэгэхээр энэ төслөөр дамжуулж өндөр татвар тавиулж байгаад бусад хөрөнгө оруулагчийг оруулахгүй байж байгаад Монголын бүх уран дээр сууна гэсэн алсын бодол агуулж байна” гэж ч хардаж үзэв.

“Мон-Атом” компанийн захирал Д.Далайжаргалын тайлбараар дэлхий дээр ураны нөөцтэй 13 улс байна. Тэднээс тав нь дэлхийн ураны нөөцийн 80 хувийг эзэмшдэг. Татварын орчныг нь судалбал Казахстан улс АМНАТ 6 хувь, Канад улс 5 хувь,  Нигери 5 хувь, Австрали улс 5 хувь, Узбек улс 8 хувийн АМНАТ авдаг аж.

Дэлхийн зах зээлд цөмийн түлш, ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж буй 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж буй 344 реактор гэх судалгаа гарчээ.

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA)-аас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргажээ.

Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

Мөн хуулийн төслийг хэлэлцэх шатанд татвараас гадна анхаарах асуудал бол аюулгүй ажиллагаа гэдгийг ч тодотгох гишүүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Зөөвч-Овоо төсөл хэрэгжсэн нөхцөлд үйлдвэр жилдээ 215 тонн хүхрийн хүчил ашиглана. Энэ нь 15 вагон хүхрийн хүчил хөрс лүү шахна гэсэн үг гэж жишээ авч тайлбарласан нь мөн л төслийг яаж ийгээд гацаах сонирхол өвөрлөв үү гэлтэй.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зүгээс  “Зөөвч-Овоогийн ордын нөхцөл байдал нь хоёр талаараа шаварлаг хөрсөөр бүрхэгдсэн битүү орчин байгаа. Ураныг олборлохдоо газрын доод талын хязгаарлагдмал нөхцөлд хүхрийн хүчлийн шингэрүүлсэн сул уусмалыг шахаж, уранаа барьж авах технологийг ашиглана. Дэлхий дээр уран ашиглаж байгаа үйлдвэрүүдийн 60 хувь нь энэхүү технологийг ашиглаж байна” гэдэг хариулт өгөөд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-14 103.57.92.32

За тэгвэл Путины хүсэл биелэгдэх нь. Француудыг хөөж явуулаад оросууд орж ирж яг тэр ажлыг гэхдээ Монголд ямар ч ашиггүй хийх нь.

Avatar

Нэргүй 2024-11-14 158.59.146.30

busdiin, gadniihnii husseneer shiidveree gargaad baival ene uls chin yu boloh ve? MONGOL TUR uuriin ornii eri ashgiig 1rt taviz shiidveree garaj bhgui bol gadnii businessuud ta nariig hurungu oruulalt nertei urhiaraa udirddag bolood udlaa shuu, deer ni ta nariin chadamjgui, uls turbin zoriggui baidal ene orniig gadnii heden businessmen nertei luivarchdiin hussenee heldeg, hussens hiideg gazra bolla

Avatar

ИРГЭН 2024-11-14 202.126.90.182

Энэ харалган сэтгэлгүй хулгайч луйварчин гадны гар хөлүүд цугласан УИХ, ЗГ-тай үед уранаар оролдох хэрэггүй гэж үзэх үндэслэл байгаа. Татвар төлбөрөө тултал тавих хэрэгтэй заавал ухуулах албагүй! Урвагч нөхдүүд их юм ярих нээ! Урьд хийсэн гэрээ 34 жил ухуулсан баялагаа улсаа хар өрөнд баригдсан ард түмэн нь ядуу ийм болгочихоод уран гэж хуцах хэрэггүй л байх шүү хулгайчууд аа!

Avatar

Нэр 2024-11-14 66.181.181.115

болж, ураны төсөл монголчуудад хэрэггүй

Avatar

Нэргүй 2024-11-14 202.126.89.226

Женко Баттулга,10%-ийн Даваасүрэн, "босоо" Ганбаа мэти йн Орос,Хятадын суурин тавиулуудыг бурхан тэнгэр бут ни ргээсэй !!! Юм болгон дээр ингэж Монгол эх орны хөгжли йн эсрэг ханддаг тангарагийн бугуудыг ард түмэн үзэн ядаж бнаа !!!

Avatar

Монгол хүн 2024-11-14 66.181.179.147

Зогссон ч яадгийн Өмнө нь байгуулсан ашиггүй гэрэан дээрээсээ яагаад суралцдгүйн бэ? Түрүүчийнх нь ашиггүй гэрээ хийчхээд гараад зугтчихсан. Одоо уран дээр дахиадл ашиггүй юм хийж, хүн мал, байгалиа сүйтгүүлээд эцэст нь Африк шиг л болж үлдэнэшдээ тэнэгүүдээ. Монголд ашиггүй бол хойч үeдээ үлдээ.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.179.27.124

Ц.Даваасүрэн gej PZDA bainaa

Avatar

Монгол 2024-11-14 66.181.184.174

Улаанбаатарын нүүрсний
Утааг ч бууруулахгүй мөртлөө
Ураны хор уршиг гүй
Удам дамжин нүүрлэдгийг
Учирлаж хэлээд ч нэмэргүй
Улайм цайм мэлзэн зүтгүүлэх нь
Устгах далд бодлого уу

Avatar

иргэн 2024-11-14 66.181.184.174

Улс орноо боддоггүй
Ууж идэхээс цаашгүй сайд дарга нэртэн
Уранаар тоглох нь барахгүй дээ
Улсаа мөхөөх хорыг
Улайхгүй мөнгөний төлөө зүтгүүлж байна

Avatar

Нэргүй 2024-11-14 178.249.212.17

Ер нь бол гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бол аюулгүй байдлын баталгаа юм. Гуравдагч хөрш биш бол урд хөрш л орж ирнэ. Тэгэхлээр бидний хувьд гуравдагч хөршийн хөрөнгө орцулалтыг нэмэгдүүлэх эь зоосны нүхээр бус стратегийн нүдээр чухал хөрөнгө оруулагч гэж харах учиртай юм.

Avatar

dalaihuu 2024-11-14 66.181.164.23

хаяяаа мнай дундаа улсын Хоньчи Бодон Гаваал Жили тун чэг сиан мишаан шээ бас манаа бух тэрэг бас сиан шээ

Avatar

шар 2024-11-14 66.181.164.23

Улаа шагайсан хэдэн хүүхэд
Улс болж тоглож байна.
Хараад, нүд минь өвдөх шиг
Харамсаад элэг зүрх минь өвдөх ч шиг…

Avatar

Зочин 2024-11-14 202.21.126.30

Наад зард гарсан авилгачин 10 хувийн Даваасүрэн чинь Жанхуутай бас Оростой нийлж наад төслийг чинь унтраах үүрэг хүлээсэн нохойн хоол байсан байна шдээ. Эх орноосоо урвагчийг уг нь шууд цаазалдаг түүхэн уламжлалтай л даа.

Avatar

Нэргүй 2024-11-14 192.82.92.204

10%Даваасүрэн, босоо Ганбаа нар эсэргүүцэх нь гарцаагүй, тэд бол энэ улсын эдийн засаг өсөх бий гэхээс яс хавтайтал айдаг гадны тавиул, эдийн засгийг боомилогчид. Тэд Оюутолгойн гэрээг мөлжиж амьдарч байсан одоо Ураны том төслийг мөлжих юм байнал даа. 10%Даваасүрэн Сангийн сайд Жавхланг шантаажилж "Дарханы үйлдвэр парк"т ноднин 400тэрбум тавиулж цавчсан, өнөөдөр Хөвсгөлийн сум бүрт Бяслагны үйлдвэр нэрээр хэдэн тэрбумаар хусаж байгаа, эрээ цээргүй монгол хүний шинжгүй нөхөр. Тэдний амьдрах арга.

Avatar

Иргэн 2024-11-14 103.212.119.42

Уран олборлосны үлдэгдэл хор хөнөөл хэдэн зуу, хэдэн мянган жил арилахгүй.Тэр хавийн газар тэгээд л ашиглах ямарч боломжгүй болж хаягдаж байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.126.89.226

Битгий х** !!!

Avatar

зочин 2024-11-14 202.131.226.197

УУЛ УУРХАЙ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ БАЙВАЛ ТАТВАРАА ӨНДӨР АВЧИХВАЛ АШИГЛУУЛЖ БОЛНО

Avatar

Зочин 2024-11-14 202.126.88.206

Монгол хөгжчих вий гэхээс үхтэлээ айдаг Женко, босоо мэт нь их л олон юм ярьж гох дэгээ тавих байх даа, уг том төслүүд хөдөлж л байвал, яваандаа аль аль талдаа туршлагажиж, учраа олох л байлгүй

Avatar

ЗОЧИН 2024-11-14 202.131.226.197

ТЙИМЭЭС ГЭРЭЭ БАЙГУУЛАХДАА НУУЦЛАХ БИШ АРД ТҮМЭН ЭРДЭМТЭН УЛС ТӨРЧИД ЭДИЙН ЗАСАГЧДИЙН БАГ БАЙГУУЛЖ ГЭРЭЭ ХИЙЖ БАЙХ НЬ ЧУХАЛ БАЙНА

Avatar

зочин 2024-11-14 202.131.226.197

САЙХАН ЮМ ЯРЬЖ БАЙГААД ЕРХӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ ЭСВЭЛ ХЭН НЭГЭН САЙД НЬ АВИЛГАЛ АВААД НӨГӨӨ ТАЛДАА АШИГТАЙ ИОНГОЛ УЛСАД АШИГ БАРАГ БАЙХГҮЙ ГЭРЭЭ ХЙИДЭГ ЖИШИГ ТОГТСОН ЖИШЭЭ НЬ ОЮУ-ТОЛГОЙ САЙХАНБИЛЭГ ДОРНОД НЕФТЬ ОРД ГЭХ МЭТ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭС ХАРЖ БОЛНО КАЗАК УЛС АМНАТ МАШ ӨНДӨР ГЭЖ СОНССОН БАРАГ 50 ХУВЬ ХҮРДЭГ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖӨӨГҮЙ Ч УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДХҮҮНИЙ ТАТВАРААР ӨНЛӨР ОРЛОГО АВДАГ ГЭЖ КАЗАКСТАНААС ИРСЭН ХҮН ЯРЬЖ БАЙСАН УЛСЫН ВАЛЮТЫН НӨӨЦ 100 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙДАГ ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН

Avatar

Нэргүй 2024-11-14 202.131.248.178

Мангараа унш судал 5-6 хувь байдаг юм, дэлхий дээр Узбек хамгийн өндөр 8 хувь

Avatar

ЗОЧИН 2024-11-14 202.70.44.46

АМНАТ-аа олигтойхон тавих хэрэгтэй ш дээ, 30-40 хувь, төслөө зогсоовол зогсоог, ашиггүй газар сэндийчэд юугаа хийх вэ. Францууд Африкийг бүрэн сүйрүүлсэн туршлатай тэр туршлагаараа … ажиллана ш дээ

Avatar

зочин 2024-11-14 192.82.64.167

АМНАТ олборлолтын нөхцөл, гарах зардал, олох орлого г м олон юмнаас хамаарна

Avatar

Нэргүй 2024-11-14 43.242.242.59

Уранаа олборлож атомын цахилгаан станцаа хурдан барих нь Монголын хувьд амин чухал асуудал юм. ураны дэлхий дахины хэрэгцээ их дээр нь үнэ гайгүй байгаа үед нь олборлож дунд оворын атомын цахилгаан станц барих нь бидний гол зорилго юм. үүнд дайснууд саад болох учир туйлбартай байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-11-14 202.21.110.35

Герман улсыг л хар, цөмийн цахилгаан станцуудаа нураасаар өнөөдөр эрчим хүч экспортлогч биш импортлогч орон болж Оросын гарт үрэгдэх шахаад эдийн засаг нь хямраад байж байна. Эрчим хүчний тусгаар байдал улсын гол шаардлага шүү. Дэлхийн улсууд Оросын дайнаас суралцаж байгаа том сургамж нь эрчим хүчний тусгаар байдал. Хар л даа Орос Украйны эрчим хүчний дэд бүтцүүдийг л бөмбөгдөөд байгаа биз дээ? Манайх бол зүгээр залгаараа салгахад нь л өөрсдөө сүйрнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж