Үндэстнийг устгах буюу "Цэвэрлэх ажиллагаа"

Үндэстнийг устгах буюу "Цэвэрлэх ажиллагаа"

Үндэстнийг устгах буюу "Цэвэрлэх ажиллагаа"

Өнгөрсөн долоо хоногт Израилийн Батлан хамгаалах хүчний /IDF/ ахлах офицер Бриг Ген Итзик Коэн олон улсын хамтын нийгэмлэгийн удаан хугацааны турш хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй зүйлийг хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, Израиль Газын хойд хэсэг бүхэл бүтэн үндэстнийг устгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн Хамас бүлэглэлийг дарж, энгийн иргэдийг хохироохгүй гэх үгсээр дэлхий нийтийг хуурсан явдал юм.

Тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт Израилийн сэтгүүлчидтэй хаалттай хурал хийж, Газын зурвасын хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааны талаар мэдээлэл өгсөн байна.

Израилийн цэргүүд аравдугаар сарын эхэн үеэс эхлэн Жабалия, Бейт Ханун, Бейт Лахия хотуудыг бөмбөгдөж, үүнийгээ “Бүрэн нүүлгэж, цэвэрлэх ажиллагаа” гэж тодорхойлсон юм.

Бриг Ген Итзик Коэн уг ажиллагааг магтан сайшааж, “Оршин суугчдыг гэрт нь хариулах бодолгүй байна. Бид бүрэн цэвэрлэгдсэн орон зайг бий болгох тодорхой тушаал авсан” гэж хэлжээ. Армийн бусад удирдлагууд Бриг Ген Итзик Коэны үгийг үгүйсгэж буй. Учир нь түүний хэлсэн үг, ажиллагааны талаар тайлбарласан бүхэн дайны гэмт хэрэг шиг сонсогдож байсан тул “Бүрэн нүүлгэж, цэвэрлэх ажиллагаа” явуулаагүй гэж мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр Бриг Ген Итзик Коэны үг бүр үнэн болохыг олон улсын хүмүүнлэгийн нийгэмлэгүүд баталсан. Олон мянган хүн бөмбөгдөлтөөс дүрвэж орон гэрээ орхин, эмнэлэг, дүрвэгсдийн хуаранд толгой хорогдож байгаа ч өмсөх хувцас, идэх хоолгүйгээс шим тэжээлийн дутагдалд орж байна. Хэдэн арван мянган хүүхэд өнчирч, тахир дутуу болж, дайснаас тэднийг хамгаалах зүйлгүй хорвоог орхиж байна.

“Aljazeera” агентлаг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2024.11.07/ мэдээлснээр, 43,469 хүн Газын зурваст нас баржээ.

Амьд үлдэгсдийн хувьд бохир ус ууж, НҮБ-ын Хүмүүнлэгийн агентлагаас илгээх хүнсний тусламжийг нүдээ ширгэтэл хүлээж буй. Израилийн эрх баригчид энгийн иргэдэд очих ёстой тусламжийг ямар ч саадгүйгээр нэвтрүүлж байгаа гэж мэдэгдсэн ч өнгөрсөн сараас хойш нэг ч палестин хүн тусламж авч чадаагүй. Израилийн Батлан хамгаалах яам Газын зурваст явуулж буй ажиллагааны гол зорилго нь Хамасыг бүрэн устгах гэж удаа дараа мэдэгдэж, генералуудад бүгдийг цэвэрлэх/устгах тушаал өгөөгүй гэсэн.

Мөн Хамасын зарим цэргүүдтэй тулалдаж, хохирол амссан гэж мэдээлсэн боловч өөр нэгэн офицер орон нутгийн “Гаарец” сонинд хавсарсан устгах ажиллагаа явуулж байгаа гэдгээ нуусангүй.

Энэ мэтээр Батлан хамгаалах яам үндэстнийг устгах ажиллагааг үгүйсгэж байгаа ч Бриг Ген Итзик Коэн зэрэг хэсэг бүлэг албан тушаалтнууд үүнийг хүлээн зөвшөөрч, баталж буй. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдтайгаа муудсанаасаа болж ажлаасаа халагдсан Батлан хамгаалах сайд асан Ёав Галлант үндэстнийг устгах “бүрэн нүүлгэж, цэвэрлэх ажиллагаа”-г хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр сайдын үүргээ хүлээлгэж өгөхөөсөө хэдэн цагийн өмнө Хамаст барьцаалагдсан Израиль иргэдийн гэр бүлийнхэнтэй уулзаж байхдаа “Газад одоо юу ч байхгүй, юу ч үлдээгүй” гэсэн байна.

Мөн “Бид зорьсон зорилгодоо хүрч чадсан. Одоо тэнд хийх зүйл үлдээгүй ч зарим хүмүүс бүх зүйлийг дуусгах хүсэлдээ татагдаж, Газад ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, Газын хойд хэсгийг израильчууд бүхэлд нь цэвэрлэж, 2005 онд татан буугдсан еврей сууринг эргүүлэн босгохоор төлөвлөж байна. Хэдийгээр албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч Бриг Ген Итзик Коэн, Ёав Галлант болон Суурин, үндэсний төлөөлөгчийн газрын сайд Орит Струк, Галилейн хөгжлийн яамны сайд Ицжак Вассерлауф нарын яриа үүнийг баталж буй. Түүнчлэн, саяхан болсон сонгуулийн ялагч Дональд Трамп олон улсын хамтын нийгэмлэгүүдэд тийм ч таатай ханддаггүй. Мөн өмнөх бүрэн эрхийн хугацаандаа Израилийн эрх баригчидтай сайн харилцаатай байсан тул энэ удаа Дональд Ирамп тэдний зорилгыг бүрэн дэмжинэ гэж таамаглаж буй.

Үүний зэрэгцээ, Израилийн хэт барууны үзэлт сангийн сайд Безалел Смотрих ирэх онд Иордан голын баруун эрэгт бүрэн эрх байдлаа тунхаглах хэрэгтэй гэх саналыг дэвшүүлжээ. Дайны сүүдэр дор тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд боломжит бүх хувилбаруудыг парламентад танилцуулах бөгөөд АНУ-ын 47 дох ерөнхийлөгчийг ятгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Сүүлийн жил гаруйн хугацаанд олон улсын нийгэмлэг, шүүх, эрх зүйн бүлгүүд Израилийн түрэмгийллийг геноцид хэмээн буруутгаж, зогсоож чадах бүхий л аргаа хэрэглэсэн ч бүтэлгүйтсэн. Одоо, Дональд Трамп, түүний хэт барууны үзэлт нам засгийн эрхэнд гарсан сүрийг далимдуулж Израиль хүчирхийллээ үргэлжлүүлсэн хэвээр байна. Хамасыг ялах зорилго үндэстнийг устгаж, газар нутгийг нэгтгэх хэмжээнд хүрсэн тул дэлхийн бүхий л хүчирхэг орнууд хамтран харгислалыг зогсоох арга боловсруулах шаардлагатай байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-14 202.55.188.106

хэцүү л дэ, дайныг хамас хезболла гэх мэт терорист бүлэглэл орос ираны дэмжлэг зохион байгуулалттайгаар израйлд өнгөрсөн оны 10 сарын 7 нд халдан довтолж 1500 хүнийг алж, 350 хүнийг барьцаалж авч явсан бдг ! Израйлчууд алан хядагч нарын голомт үүрийг үүрд мөнх устгаж, амар тайван амьдрах гэж цэргийн ажиллагаа явуулж бн !

Avatar

Нэргүй 2024-11-14 202.9.46.36

'дайн, энгийн иргэд , эмэгтэйчүүд, хүүхдүүд үхэж байна, сүйд боллоо' гээд орилоод байдаг манай нөөваарууд өнөө салга саарал солиот Со гэх мэт нөхөд яагаад таг чиг байгаад бнаах.

Avatar

Нэргүй 2024-11-14 178.174.229.45

PALESTUNCHUUD BOL ER EMGUI HHUHED N HURTEL TERORISTUUD TIIM UCHRAAS BUGDIIG N ***h HTEI .HOOSON GAZAR DEER N ZULEG TARISAN N DEER

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.178.249

Айвал бүү хий
Хийвэл бүү ай гэж

Хамас айж үхэх гээд энгийн иргэдээ урдаа барьж байна, ийм арчаагүй байж Муурын сахлаар оролдсон хохь нь энгийн иргэд нь ч гэсэн ухаараг хэт даврагсдаа өөхшүүлсэн гай нь өөрсдийн толгой дээр нь бууж байна. Босоо хэвтээ уруугаа харсан хөх монгол гэх мэт пиздакуудыг өөхшүүлбэл бас л ийм болно

Израил хийвэл бүү бай нэгэнт эхэлсэн одоо дуустал нь л явах хэрэгтэй. Өөрсдийн өлгий нутгаа эргүүлэн ав. Дараа нь хэдэн хүнийг дайны гэмт хэрэгтэн гээд золиослоод л болоо.

Avatar

Нэргүй 2024-11-14 37.165.73.232

Үүнд хамас буруутай тэд л оросуудын хатгаасаар эхэлж хэрээ мэдэхгүй дайрч барьцаалж ард түмнээ тамд унагаасан. Израйль өөрсдийгөө хамгаалж бна.

Avatar

Del 2024-11-14 202.55.188.98

цусан өшөө үүрд дагалдах юм оросууд яагаад Израйльтай найрамдалд харилцаатай байдаг нь ийм учиртай юм адилхан түрэмгийлэгчид юм байна манай далчийсан хогнууд яагаад дуугарахгүй байна вэ

Avatar

Z 2024-11-14 202.126.91.225

Одоо Оросууд Изриалтай ямарчё хамааралгүй орон шүү.Монгол шиг..Изриаль АНУ ын бодлогыг дэмжиж АНУ ийн ивээл дор амьдардаг. Тэгвэл Орос АНУ тай байлдаж түүнииг эсэргүүцэж чаддаг улс шүү

Avatar

dalaihuu 2024-11-14 66.181.164.23

хаяяаа мнай дундаа улсын Хоньчи Бодон Гаваал Жили тун чэг сиан мишаан шээ бас манаа бух тэрэг бас сиан шээ

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.185.140

Манай новарын гятадын эрлийзүүд израйлын алан хядагчдыг уухайлан дэмждэг

Avatar

Victory 2024-11-14 202.55.188.90

Газад ямарч үндэстэн байхгүй. Газад т*******т арабууд л бгаа. т*******т арабуудаас зурвасыг цэвэрлэх ариун үйлс юм.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.70.43.34

Лалын ертөнц гэж балай хэцүү хүмүүсүүдийн хорвоо байнаааа

Avatar

Монгол 2024-11-14 202.9.46.236

Африкийн ардчилсан еврей улс бүхэл бүтэн үндэстнийг устгаж бга юм бна….нөгөө хүний эрх, эрх чөлөө, ардчилал хаачив???

Avatar

mgl 2024-11-14 103.9.90.130

энэ жүүдүүд хог шаарнууд алан хядагчид юм бн, Гитлерийн зөв байжээ

Avatar

иргэн 2024-11-14 59.153.113.85

Жүүдүүд хог шаар юм бол битгий компьютер гар утас хэрэглэ. Үндсэн технологи нь Израилаас гардаг юм.

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.178.249

чи бод хөгшөө бид Хүннүгийн үр сад гэтэл бидний эртний өвөг дээдсийн газар нутаг дээр хятадууд суурьшаад будаа тариад тэгснээ манай малчдыг хөөж туугаад Хамас гээд нэг бүлэг гарч ирээд хулгайлаад байна гэж төсөөл яг л ийм зүйл шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.179.57

бараг л

Avatar

Уншигч 2024-11-14 119.40.100.68

Гитлерийг бүр биширчихлээ. Еврей нар хогийн санаатай юм байна

Avatar

Иргэн 2024-11-14 66.181.185.96

бурхан гуйсан ч м**м газар бүү өг гдг ямар үнэн үг вэ

Avatar

Нэргүй 2024-11-14 202.126.92.98

Монголчууд бид ий аллага хийж байгаа ИЗРАЙЛийг өмөөрч байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-11-14 66.181.178.249

чи бод хөгшөө бид Хүннүгийн үр сад гэтэл бидний эртний өвөг дээдсийн газар нутаг дээр хятадууд суурьшаад будаа тариад тэгснээ манай малчдыг хөөж туугаад Хамас гээд нэг бүлэг гарч ирээд хулгайлаад байна гэж төсөөл яг л ийм зүйл шүү дээ.

Avatar

өвгөн 2024-11-14 192.82.65.103

угаасаа палистин гэж улс дэлхийн түүхэнд байгаагүй, одоогийн израйль, палистин, египтийн синайн хойг бол эртнээс еврейн ард түмний нутаг байсан. эдгээр нутагт еврейн ард түмэн 5000 жилийн тэртээгээс амьдарч ирсэн түүхийн баримттай. Харин палистины арабууд бол бүүр сүүлд исламын байлдан дагуулалтын дараа ирж суурьшсан булаан эзлэгчдийн үлдэгдэлүүд. палистины арабуудыг тэр египит, иордан сайдын араб гэх мэт арабын орнууд руу нь хөөн зайлуулж, ариун газрыг чөлөөлөх ёстой.

Avatar

Нэргүй 2024-11-14 59.153.115.45

НҮБээс 2000, 2019 онуудад гаргасан Үндэстний Худалдаа Хөгжлийн мэдээнд Газийн зурвасын эргийн далайн усан дор хийсэн хайгуулаар 1.4 тэрбум метр куб байгалийн хий мөн их хэмжээний газрын тосны нөөц илрүүлснийг дурджээ. Мөн Жэрусалемын хажууд усан дотор бас. Түүнийг олборлох эрхийг Палестиний засгийн газар ганцаараа эзэмшдэг. Израйльд ямарч газ, нэфть байхгүй бүгдийг гаднаас авдаг болохоор л, тэгээд л.., тэр..

Avatar

Нэргүй 2024-11-14 103.57.95.240

Ариун газар гэж байх ч байдаггүй пм. Ариун л байсан юм бол цус нулимс үзэхгүй байхгүй яасан юм. харин цөмийн бөмбаг хаяж насаараа өмөн үү өвчинд баригдаж байхдаа таарсан жүүдүүд

Avatar

Нэргүй 2024-11-14 202.9.40.121

2000 жилийн тэртээ бичигдсэн Библи дээр хүртэл Филистинчүүд гэж гардаг юмаа. Жаахан түүх, ном уншиж эрдэм мэдлэгээ тэл. Аль үндэстнийг устгана гэдэг буруу зүйл. Тэд ч гэсэн бид нартай адилхан хүмүүс. Харин хүчиндээ эрдсэн Израйл ийнхүү гэр орныг нь устгаж байгаад ирээдүйд ямар их өш хорсол тээсэн алан хядагч нарыг бүтээж байгаа мэдэхгүй юм.

Avatar

Нэргүй 2024-11-14 202.126.90.204

л*****н жүүдүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж