Автомашины хотын дугаарыг энэ сарын 8-наас олгохгүй. Энэ нь автомашин борлуулдаг ченжүүдийн хувьд маш муу мэдээ болж байна. Өнөөдөр зах, худалдааны төвүүдэд автомашины борлуулалт хараахан муудаагүй гэнэ. Учир нь арваннэгдүгээр сарын 8-наас автомашинд хотын дугаар олгохгүй гэсэн шийдвэрийг эртнээс урьдчилж мэдсэн учраас импортоор оруулж ирсэн бүх автомашиндаа дугаар авчихсан. Түүнийгээ автомашинтайгаа зарж, одоохондоо борлуулалт муудах асуудал үүсээгүй байна. Харин цаашдаа хотын дугаарыг хязгаартай олгоод эхэлбэл автомашины борлуулалт эрс муудна гэдгийг автомашины ченжүүд хэлж байгаа юм.
Гэхдээ зөвхөн ченжүүдийн автомашины борлуулалт муу байгаагаас шалтгаалж нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан түгжрэлийн асуудлыг хөсөр хаях уу гэдэг жинхэнэ асуудал юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод хүн амынхаа талаас илүү хувьтай нь тэнцэх тээврийн хэрэгсэл байдаг. Үүнийг хотын нэг өрхөд 1-2 автомашин ногдож байна гэж үзэж болох юм. Энэ тоон дээр нэмээд 2024 оны зөвхөн эхний арван сарын байдлаар нийслэлд 129 мянга орчим тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байгаа юм. Импортоор орж ирэх автомашины тоо жил бүр өсдөг ч ямар нэг хэмжээ хязгаарлалт тогтоодоггүй. Бүр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн талаас илүү хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байсан ч асуудлыг тоолгүй өнгөрөөсөөр ирсэн.
Тэгвэл энэ жилээс л автомашины тоог хязгаарлах, олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зөвхөн байвал зохих шалгууруудаа хангасан бол автомашинд улсын бүртгэлийн дугаарыг олгох зэрэг асуудлыг ярьж, ажлууд хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын тээврийн хэрэгслүүд нэгдсэн стандарттай болно. Импортоор хэмжээ хязгааргүй ямар нь мэдэгдэхгүй тээврийн хэрэгсэл орж ирэхгүй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагуудын судалгаагаар хөгжил буурай эсвэл хөгжиж буй орнуудад осол аваарт өртсөн тээврийн хэрэгслүүдийн гадаад үзэмжийг өөрчилж, зарж борлуулдаг гэдэг нь тогтоогдсон байдаг. Энэ байдал Монголд үүсэхгүй болно.
Цаашлаад тээврийн хэрэгслийн даатгалд хамрагддаг, зөрчлийн торгуулиа төлдөг, төлөх төлбөр нь өндөр бол зөрчил гаргадаггүй хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх асуудал. Улс орны иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай ч хэмжээ хязгааргүй тээврийн хэрэгслийг цэгцлэх асуудал холбогдох юм. Мэдээж өдөрт хамгийн багадаа 1 цагийг, үүнээс илүү 2-4 цагийг ч түгжрэлд хий дэмий үрж байгаа иргэдээ бодох цаг нь нэгэнт болсон биз ээ. Суусан тэнэгээс явсан цэцэн дээр гэж үг байдаг. Түгжрэлийн эсрэг ямар ч ажил хийхгүй байснаас боломжит ажлуудыг судалгаатай хэрэгжүүлж, хөрсөн дээр бууж байгаа эсэхийг мэдэхээс нааш түгжрэл буурахгүй нь лавтай.
Б.ЗАЯА
Мммм 2024-11-13 122.201.31.113
зөв зөв өөр яалтай билээ замаа өргөсгөж уулзвараа томсгож чадахгүйгээс хойш
Иргэн 2024-11-13 103.57.93.16
Аль эрт авах байсан шийдвэр олон жил хугацаа алдсанаас болж иргэд маш их хохирч автомашины Ченжүүд тэрбумтан болцгоосон!!! Энэ зөв зүйтэй шийдвэрийн утга санааг маш муухай гуйвуулах, иргэдийг турхирах гээд олон муу арга хэрэглэж бн!!! Монгол улсын төрийн шийдвэр хэрэгжих үү ченжүүдийн ашиг сонирхол гүйцэлдэхүү гэдгийг л харах үлдлээ!!!
Иргэн 2024-11-13 59.153.113.50
УБ дугаар олгохоо болихоор, япон машин орж ирэхгүй болохоор, хятад машин орж ирэхээр түгжирэл алга болох юм уу хэзээч үгүй шүү дээ.
Нэргүй 2024-11-13 59.153.112.97
Засс тэнэгт тэмээ гэхээр ямаа гээд байдаг ухна вэ
Нэргүй 2024-11-13 103.212.163.239
Суусан цэцэнээс, явсан тэнэг гэдэг
Импорт! 2024-11-13 66.181.188.247
хөдөөнийхөнд зарж болно л доо. Дахин импортлохдоо анхаарах !
УНШИГЧ 2024-11-13 43.242.242.141
дэмжиж байна
Uitumen 2024-11-13 61.197.153.14
bodlogo shiidver gargaj bolno bolno ghdee uyaldaa holbootoi uridchilsan tuluvlusun shiidveruud gargaj bmaar bn aa, mashinii buynaar olon hun hul zalgaj, olon ail honogiin hooloo ch zalgadag bga, importiin mashind dugaar geh met zuileer horij bgaa n hunee bodoogui l shiidver gej minii huvid harj bna.
Зочин 2024-11-13 103.140.10.212
машин оруулж ирж зардаг нөхдүүд бол чэнж биш, машины наймаачид юм. иргэд тэднээс үнэ тохирч худалдаж авдаг. харин улсын дугаарыг төрийн албаныхан өндөр үнэ хүргэж зардаг луйварчид. МАНгасын үед хулгайч луйварчдын нар манддаг.
Нэргүй 2024-11-13 202.126.89.183
Маш зөв шийдвэр. Даварсан чeнжүүд. Дамлаж зарсан мөнгөнөөсөө орлогын татвараа төлдөг болоод гоншигоноорой.
Нэргүй 2024-11-13 103.212.117.145
бүх ченж бүх ченж шүү маны ивээлд байдаг. тэд ч шулсан мөнгөнөөсөө өгдөг
И 2024-11-13 122.201.31.73
энэ арга хэмжээг эрт авах байсан. хожимдсон машины тоо 50 % хэтэрчихсэн. цаашид импортын татварыг нэмэх насжилтаар бүрэн хориглох зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.. 2023 оноос л хязгаарлалтын талаар хууль ч гарсан. дамчид олон юм ярихаа болих хэрэгтэй, засаг ч тоох хэрэггүй.
Нэргүй 2024-11-13 202.131.238.26
ИРГЭДИЙГ ШУЛАХ АРГАГҮЙ БОЛСОН ЧЕНЖҮҮД Л ОЛОН ЮМ ДОНГОСЧ БАЙГАА ЮМ.
Зочин 2024-11-13 66.181.178.132
авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжиж байна жагсаж цуглаад байгаа энэ нөхдүүд дандаа ченж нар байна шүү дээ Японд хогон дээр хаясан хуучин онтой Приус оруулж ирж хэд дахин нугалж ашиг олдог хүмүүсийн ашиг нь буураад ирэхээр амь тавьж байна шүү дээ тэр ченж нар ард иргэдийг төлөөлөхгүй
Нэргүй 2024-11-13 202.21.110.35
Африк тивд л манайх шиг хуучин машин дүүрэн дээ гэхдээ ядаж зөв рультай
зочин 2024-11-13 202.9.40.17
иргэдрүү чиглэлсэн бодлогоо сайн хараа ч ээ_ Нямбаатарын бодлого буруу ______________________
Бат 2024-11-13 202.9.40.217
Энэ сэтгүүлч маш муу бичвэр оруулжээ.түгжирэлийн гол асуудалыг мэддэггүй хүн юм.
Хуцаа 2024-11-13 202.9.46.47
хар х***а хогоо Монголд шахах бодлого х***а хогонд Монгол живэх vv?????????????
Нэргүй 2024-11-13 202.55.188.46
аль эрт л ингэх ёстой бсан юм хүн дайрч алж бгаа улсуу ихэнх нь хөдөөнөөс орж ирсэн цус ойртолтой орон зайн зай хэмжээн мэдрэмгүй улсууд жолооч болж олон хүн дайрч алж бна үхүүлээд зогсохгүй хэргийн шазараам зугтаж бна Олон жилийн настжилттай машинаас жилийн татварыг үнийн дүнгийн 50% ыг татвар авч бай хүн болгон машин унах адбгүй
Нэргүй 2024-11-13 103.212.119.149
энийгээ зогсоо хүн болгон граж авч чадахгүй
Нэргүй 2024-11-13 172.225.55.52
Алх барьсан хүнд юм бүхэн хадаас болж харагддаг гэж эрх мэдэлтэй хүмүүст юм бүхнийг хуулийн хүчээр хорьчих бодол орж байна. Юмыг хүчээр хорьж зогсоож амжилтанд хүрсэн жишээ Хойд солонгос оос өөр улсад байдаг юм болов уу. Энэ буруу шийдвэр баахан номерний ченжүүд, авилгал, хулгайн дугаар худалдаа болж хувираад жирийн хөл дүүжлэх унаатай болох гэсэн хүмүүс хохироод өнгөрөх байх. Мөнгөтэйчүүд шинэ машин, дугаараа үнэ цохиод авчих байх
Нэргүй 2024-11-13 59.153.114.179
Ченжүүд болон банк бусууд хамтраад хаанаас ямар эх үүсвэрээс мөнгө угаагаад байгааг олж тогтоо!Их дээрээс сэжимтэй дээ
Нэргүй 2024-11-13 66.181.187.17
дээр нь газрыг замбараагүй олгож цементэн ширэнгэ босгуулсан эрх мэдэлтэнгүүд гэх өлөн хулгайч нар багтах ёстой бус уу
Нэргүй 2024-11-13 66.181.188.93
Зөв. Махны машини ченж нэртэй бусдын хөдөлмөр сорогчид
Иргэн 2024-11-13 202.126.91.130
10 20 50 100 сая хүнтэй улс шиг л бодлого дүрэм журам гаргаад байна даа ккк 3.5 хан сая хүнтэй байж бүх юмыг хаана боон торгоно татвар гээд л барууны ноходын бодлогыг энэ цөөхөн ард түмэнд хэрэглээд л байна уу даа хол явахгүй шүү цөөврүүдээ 1.5 хан сая хүнтэй хот кккккк 2сая машин асуудалгүй зорчих систем боломж бий шүү техник технологи хөгжсөн энэ эринд
Зочин 2024-11-13 172.56.107.245
Түгжрэл юунаас үүсдэг вэ ? гэвэл их олон юм ярих байх. Түгжрэл гол нь гэрэл дохиотой нэг түвшиний уулзвар дээр л үүсч байна. Хотод гол зам гэж алга.Гол судас гэдэг шиг. За тэгээд зогсоол гэж алга. Ийм юмаа л бүх нийтээрээ яримаар. Түгжрэлгүй бол машины тоо сонин биш болоод ирнэ
Ихха 2024-11-13 202.9.40.178
Нам төриын толгойд гарсн өлөн түрүүний бөөс манж х***а хог шааруудыг гяндла адгийн хулгайч хог шаарууд. Өлөнгийн өлөн л******д
Нэргүй 2024-11-13 66.181.179.171
Дураараа дургисан 30 жилийн самуурлаа ингээд зогсоож байгаа нь яамай даа!!
Нэргүй 2024-11-13 103.168.34.102
mongoliin huuli 3 honog
зочин 2024-11-13 66.181.160.12
Жирийн иргэн би шинэ жилээс өмнө амжаад нэг унаатай болох санаатай байсан чинь боломжгүй л болчих шиг боллоо …Ченжийн ашгийг хязгаарлах гээд жирийн иргэдийн эрх ашгийг хязгаарлах нь зөв үү ??..