Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг хийлээ. Хуулийн төслийг ирэх доло хоногт Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна. Улмаар УИХ-д өргөн мэдүүлнэ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанид реформ хийх зайлшгүй шаардлагатай болж хувирсан. Зарлага нь өндөр, зарлагаар захирал нь урамшуулал авдаг, төсвөөс гадуур хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компани дээр арга хэмжээ авах ёстой. Тийм учраас гурван агуулга дээр төвлөрч байна. Нэгд, санхүүгийн сахилга бат, хариуцлага. Хоёрт, ил тод нээлттэй засаглал. Гуравт, эдийн засаг дахь төрийн оролцоо буюу төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хангуулахын тулд эрх зүйн реформыг хийнэ гэж зорьж байна.
Төрийн өмчит компанид улс төрийн хамаарал байсаар байна, хяналтгүй төсөв байна. Нээлттэй бус байна. Үйлдвэрийн газрын эрх зүй засаглалын тодорхойгүй байдлыг шийдвэрлэх шаардлагатай болсон.
Монгол Улсын хэмжээнд нийтдээ Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлдэг 99 толгой компани байна. Үүн дээр охин болон хараат компанийг нийлүүлбэл 122 компани Төрийн өмчийн хороонд тайлан ирүүлдэг.
Орон нутгийн өмчит компанийг тоолж чадахгүй хэмжээнд очсон. Төр хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхдээ салбарын яамдуудын дэргэд хэдэн төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэг нь эндээс харагдаж байна. Олон улсын валютын сан жишиг шалгуур үзүүлэлт гаргадаг.
Өр төлбөр хөрөнгийн харьцаагаар төрийн өмчит компаниудыг үнэлэхэд 99 компаниас 44 нь өр төлбөр хөрөнгийн харьцаагаараа эрсдэлтэй байна гэж үнэлэгдсэн. Мөн хөрөнгийн өгөөжийн эрсдэлээрээ 23 хувь нь дунд эрсдэлтэй, 20 хувь нь өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон.
Улсын төсөвт 24.5 их наядын орлого бүрддэг. Төрийн өмчит компаниуд ногдол ашиг татвар хураамж хэлбэрээр төсөвт 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг.
Зарлага нь улсын төсөвтэй харьцуулахад 75 хувийн зарлага гаргадаг. Улсын төсвийн зарлага 25 хувь байдаг. Мөн төсвөөс 70 тэрбумын татаас авдаг. Төрийн өмчит компани дээр шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн.
Орлогын 73.5 хувийг таван компани л бүрдүүлдэг. Таван компани 4.75 их наядын ашигтай ажиллаж байгаа. 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн ашиг олдог, бусад 43 компани алдагдалтай ажилладаг. Нийтдээ 153 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэдэг аудитын дүгнэлт гарсан.
Мөн төрийн өмчит компаниуд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 158 арга хэмжээнд 318.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. Төлөвлөгдөөгүй зардал гаргасан гэсэн үг.
Мөн алдагдалтай ажилласан есөн төрийн өмчит компани 971.9 сая төгрөгийг үр дүнгийн урамшуулал нэрээр удирдлагадаа олгосон. Дүрэм журмаа барих дээр сул. Алдагдалтай ажиллаж байж, сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг буулгаж, орчин үеийн ариун цэврийн байгууламж барих төсөлд санхүүжилт олгодог.
“Эрдэнэс алт” бонд гаргаж, иргэний тэтгэвэр барьцаалсан 877 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн зэрэг тооцоолоогүй зардал гаргасан.
Тийм учраас хуулийн хүрээнд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэнэ. Дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлнэ. Төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулж, ашигт үйл ажиллагаатай холбоно. Компани ашигтай ажиллаж байвал гүйцэтгэлтэй нь, бүэтцтэй нь уялдуулна. Нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг компани ашигтай, ашиггүй ажиллаж байгаагаас нь хамаарч шийднэ. Алдагдалтай ажилладаг компани нийгмийн хариуцлагын ажлуудыг хийдэг, үр дүнгийн урамшуулал авдаг нь зохисгүй. Цаашдаа төр таван жилийн хугацаанд ямар бизнест оролцох, ямар бизнест орлцохгүй вэ гэдгээ хувийн хэвшилд танилцуулна.
Хувийн хэвшлийн ажиллах орчинг тодорхой болгоно. Ил тод нээлттэй засаглалыг бий болгох чиглэлээр 70 компанийг хамруулаад үзэхээр зургаахан хуулийн этгээд компанийн засаглалын кодыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. 316 хуулийн этгээдийг аваад үзэхэд мэдээллийг нээлттэй болгоогүй. Төсвийн хуулийн төслийг дагалдуулаад төрийн өмчит компанийн цалин хөлс урамшууллын тендерийн бүх мэдээллийг ил тод болгохыг үүрэг блгосон.
Мэдээллийг ил болгосны дараа их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах бололцоог бий болгоно.
Улсын төсөвт үйлдвэрийн газар, аж ахуйн тоцоот газар, орон нутгийн өмчит компанийн статус ойлгомжгүй явж ирсэн. Компанийн хуулиар зохицуулагддаг болох ёстой. Компанийн хуулиар зохицуулагдсанаар төрийн өмчит компанийн засаглал нь ил тод нээлттэй, Төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулж хувьцаа эзэмшигч нар бодлого үйл ажиллагаанд оролцдог байна.
Жишээ нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжсэнээр компани гэдэг статуст бүгд шилжвэл 34 хувийн ногдол ашиг Баялгийн санд хуримтлагддаг болно.
Зарим төрийн өмчит компани төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статустай учраас зарим нь ТУЗ -гүй ажиллагаа явуулдаг. ТУЗ байснаар дотоод аудиттай байна. Цаашдаа компани ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээр л үйл ажиллагааг нь хэмжье гэдэг зорилгоор төрийн өмчийн реформыг хийнэ.
Ил тод байдлыг хангуулахын тулд хүний нөөцийн бүрдүүлсэн сан дээр анализ хийгээд тухайн ажлын байран дээр хэн тохирох вэ гэдгийг хиймэл оюун ухаанаар сонгоно.
Төрийн өмчит компанид эрх зүйн реформ хийх гэж байгаа гол зорилго нь хувийн хэвшлийн оролцоог хангуулах гэж байгаа.
Нийт төрийн өмчит компанийн эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө 64.4 их наяд төгрөг болсон. Гэтэл энэ компаниуд 22.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй.
Эхний 10 компанийн өр төлбөр нь 17.7 их наяд. Төрийн өмчит компаниудад нийтдээ 58087 хүн ажиллаж байна.
Ийм учраас төрийн өмчит компани ашиггүй ажиллаж байгаа тоиолдолд татан буулгахаас аргагүй. Нэгтгэн нийлүүлэх шаардлагатай бол нийлүүлнэ.
Төр цаашлаад зарим чиг үүргээ аутсорсинг хэлбэрээр хувийн хэвшилд шилжүүлнэ. Жишээлбэл, төрийн өмчит компани болгон хуулийн хэлтэстэй байх албагүй. Төрийн өмчийн компани болгон маркетингийн хэлтэстэй байх албагүй. Бүтээмж гэдэг бол хамгийн бага зардалтайгаар ажиллахыг хэлнэ.
Хамгийн бага зардлаар ажиллахын тулд төрийн өмчит компаниудад хувийн хэвшлийн оролцоог хангуулах гурван чиглэл барьж ажиллана.
Энэ хууль батлагдсанааар стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн өмчит компани байгуулахыг хуульчилж өгнө. УИХ-ын тогтоолоор нэр бүхий салбарт төрийн өмчит компани байгуулагдана. Бусад салбарт байгуулахгүй.
Хувийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэх боломжгүй, эсвэл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт нийтийн зориулалттай үйлчилгээ дэд бүтцийн компани байгуулж болохыг тодорхой болгож өгнө. Орон нутагт копмани байгуулах салбарын жагсаалтыг заавал батлаад тооцоо судалгаагаар компани байгуулаххыг хуулиар хориглоно.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-11-13 202.126.90.236
төрийн байгууллага ашигтай ажиллана гэвэл үнээ нэмж иргэдийн нуруунд ачаалал л нэмнэ. Нийгэмд угаасаа алдагдалтай ажиллаж байх ёстой компани байх ёстой. Төр иргэдийнхээ төлөө ажиллаж байж бас дээр ашиг гаргана гэсэн мухар бодолтой байж болохгүй. Тэр алдагдлыг нь татвар төлж бид нөхдөг юм. систем ингэж л ажилладаг. Жишээ нь эрүүл мэндийн салбарын төрийн байгууллагуудыг ашигтай ажилла гэж болохгүй биздээ
Нэргүй 2024-11-13 202.126.90.236
Төрийн компанийн захирлуудыг алдагдалтай ажилласан гээд арга хэмжээ авч бгаа юм бна.
Төрийн компани заавал ашигтай ажиллах ёстой биш. Татаастай явдаг олон газар байгаа гэдгийг бүгд л мэдэж бгаа шт. Эрчим хүчний үнээ нэмэхгүй бол алдагдалтай бна гээд бгаа биздээ . Тэр төрийн байгууллагууд чинь тогтоосон тарифаар явж бгаа цагт угаасаа ашигтай байж чадахгүй. Тийм байгууллагын захирлууд мянга сайн ажиллаад ч ашиг гаргаж чадахгүй.
Зочин 2024-11-13 103.57.94.222
ЭЕШ босго оноог нэм хэн дуртай нь их сургуульд элсэж улмаар төр захиргааны байгууллагад ажиллаж завхрал, доголдол, хахууль, ялзрал хамаг муу муухайг бий болгож бна. Ухаан муутай дорой амьтас ажлыг ийм байдлаар хийнэ. Түрийний бөөс толгойд гарна гэж…
МУНХАГ 2024-11-13 202.126.89.248
МУУ бүхний Ёзоор үндэс нь МУНХАГ юм гэж нэг Ухаантай Хүн хэлжээ. Үнээн.Урд Цагт Монголыг Харийн Дайснууд нь Сүйрүүлнэ гэж айдаг байсан бол Одоо цагт Монголчууд Өөрсдөө Өөрсдийгөө, Улсаа Сүйрүүлэх шахаж бна даа хөөрхий…
Ай ГЭРЭЛ НЭМ ГЭРЭЛ НЭМ
Зочин 2024-11-13 76.220.74.140
Хамгийн гол нь энэ асуудал энэ чигээрээ л байгаад байх юм байх даа. 30 жил үргэлжилж байна шүү дээ Хувийн хэвшлийнхэн гэж хамаг байдгаараа ажиллаад хүндийг нуруундаа үүрээд ашиг орлого олигтой олсон юмгүй зүтгээд байдаг. Төрд ажиллаж байгаа хүмүүс нь амар хялбар амьдраад байдаг. Хэзээ өөрчлөгдөх юм бол…
Нэргүй 2024-11-13 66.181.191.77
Сангийн яамнаас томилогдсон ТУЗ-ийн гишүүн нь урамшуулал олгохоос татгалзах, олгосон тохиолдолд яамандаа мэдэгдэх үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр сангийн яам мэдээгүй биш мэдээд зөвшөөрсөн болохоор л урамшуулал олгогдсон байгаа шүү дээ. Иймд сангийн яас болон төрийн өмчит компаниуд хаа хаанаа хариуцлага хүлээж, авсан мөнгийг нь буцаан төлүүлэх, эс бөгөөс эд хөрөнгийг нь хураан авч улсыг алдагдалгүй болгох, мөн албан тушаалаас нь огцруулах зэрэг арга хэмжээнүүдийг авах ёстой.
Нэргүй 2024-11-13 66.181.178.168
Хэ хэ зүгээр л ёс төдий шалгасан юм бишүү яаж цэвэр гэж хэлэхүү ёс болгож хэдэн тоо хэлсэн юм бишүү нарийн зөв шалгавал аймшиг гамшиг болсон байгаа даа
Нэргүй 2024-11-13 202.126.88.196
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, өөрсдийн үр хүүхэддээ АНУ руу гарах эрх олж өгөх гээд байдаг.
Нэргүй 2024-11-13 203.91.115.39
тэгээд тэр хулгайч нараараа буцаж төлүүлээч арга хэмжээ аваач улс хохироод өнгөрөх үү үхсэн ацаараа тэд нар шагнал урамшуулал өөрсөддөө олгодог байнаа
зочин 2024-11-13 103.71.100.17
наад урамшуулалд зарцуулсан нэг тэрбум төгрөгийг нь буцааж төлүүлээ Ерөнхий сайдаа!
Нэргүй 2024-11-13 203.91.115.37
Тэгэхдээ энэ бол гол хулгай нь биш шүү дээ.
Нэргүй 2024-11-13 103.212.117.44
Төрийн өмч гэдэг бол яг үнэндээ эзэнгүй өмч шүү дээ!! Түүнийг "Ард түмний өмч" нтр гэж худал хуурамч зүйл!! Шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг нь. Ард түмний өмч гэж байдаггүй юм! Төрийн өмчтэй компаниудыг байлгаад байвал хэдхэн хүн идэж баяжаад л дуусна! Тиймээс хувьчлан, олон нийтийн компани болгох хэрэгтэй!! Тэгэхдээ хэн дуртайд нь өгөөд тавиад туучихаж болохгүй!! Стратегийн ач холбогдолтой компанийн хувьд Төр засаг "Алтан хувьцаа" эзэмших ёстой!!!!
Эрдэнэ 2024-11-13 66.181.189.25
яг ЖДҮ .шиг ккккк
Зочин 2024-11-13 103.212.118.187
Олон жил ярьж байна даа Ятэгээд хэрэгжуулээчээ
Иргэн 2024-11-13 66.181.189.248
За энэ ёстой маш зүйтэй шүү! Татвар төлөгчдийн мөнгийг жинхэнэ үрэн таран хийдэг, ямар ч үр ашиггүй ажилладаг хувалзнууд наана чинь бий шүү! Улсад ямар ч татвар төлдөггүй, тэгээд хувийн хэвшилтэй өрсөлдөж тэдний хийчих ажлыг булааж авдаг, зүгээр сууж байгаад цалин авдаг арчаагүй залхуучууд наана чинь бий шүү! Энэ улсыг хувийн хэвшил хөгжүүлэх болохоос төрийн өмчийн нэртэй хулгайчууд хөгжүүлэхгүй шүү! Хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтийн хяналтанд оруул! Огт хэрэггүйг нь татан буулгаа!
ИРГЭН 2024-11-13 66.181.185.212
МАХН – дампуу төрийн ажил шүү дээ!!! Төрийн өмчийн хувьчлал гэхээр МАХН хулгайчид маш их уурлана идэх юм үлдээсэнгүй гэж!!! МАХН 2016-оны сонгуулийн уриа нь төрийн өмчийн хувьчлал байлаа гэвч тэд Монголын ард түмнийг хуурсан байсан!!! Адгийн хулгайчид үр сад гэдгийг Энхтүвшин гишүүн үнэн хэлсэн шүү!!!
Нэргүй 2024-11-13 192.82.66.243
Урд цагт Манж, Хятадууд Монголыг ховс сорж сүйрүүллээ гэдэг байж Одоо цагт 126 Сангийн Яамд, Намзасаг нь ЭНэ улсыг СҮЙРҮҮЛЭХ ШАХАХ Юмдаа……..Ай Хорвоооо
Нэргүй 2024-11-13 192.82.66.243
Эрчим Хүчний хэдэн ТӨХК-үүд чинь одоо Үнээ Нэмүүлчихсэн, одоо ч бүр БАШИЙЛАААА……………ХАХАХАХА
Hehbxggf 2024-11-13 202.9.40.178
Хулгайч манж хужаагууд мууга мэдэхгүй саыд дрга блох их дуртй орн тоо бөглж хийж чдах хүнд нь гай бл2д. Ёооо ёоо хэлхгүй муу үг.
Нэргүй 2024-11-13 202.9.40.121
Тэтгэврийн зээлийг тэглэсэн "Эрдэнэс Алт"-ын бондын 877 тэрбум төгрөгийн төлбөрийг хэн төлнө гээч? Та, Би бүх татвар төлөгчид хамтдаа төлнө. Өөрөөр хэлбэл Аав ээжийн дансаар зээл авч, үрээд, идээд уучихсан залхуу хүмүүсийн мөнгийн бүх татвар төлөгчдөөр төлүүлэх муу ёрийн санааг Женко, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ гурав гаргаж билээ.
zochin 2024-11-13 203.91.119.147
хөтөл цемент, дархан төмөрлөг гэх мэт компаниудыг зарах хэрэгтэй ш д
Нэргүй 2024-11-13 66.181.188.143
тэд чинь хувьд очоод бүр дордсон,хамаг юмыг нь зараад идчихсэн,засвар үйлчилгээгээ ч хийгээгүй нураасан биз дээ??? Хувьд байгаа гурилын үйлдвэрүүд,цементийн үйлдвэрүүд ковидын үеэр бүр дураараа үнээ нэмж яаж шуллаа,төрийн өмчит үйлдвэрээ хатуу сахилга баттай,шуналтнуудаас ангид зөв удирдаад явах л асуудал шүү дээ