"Black Friday"-г тохиолдуулан Албан ёсны дистрьбюторууд, Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, ОХУ, БНХАУ болон Өмнөд Солонгос улсаас оролцож буй байгууллагуудын
- Техник технологи
- Хүнс, Хүнсний бүтээгдэхүүн
- Гоо сайхан, гоёл чимэглэл
- Өвлийн бэлэн хувцаснууд
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зэрэг 100 гаруй компани оролцох хамгийн том үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо олон улсын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэхүү үзэсгэлэнгээр импортын үйл ажиллагаа эрхлэгч албан ёсны дистрьбютор байгууллагуудын онцлох бараа бүтээгдэхүүнүүд 10-50 хувь хүртэлх хямдралтай, урамшуулалтайгаар хэрэглэгчдэд худалдан борлуулагдана.
Олон улсаас оролцож буй байгууллагуудын хувьд Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна цаашид хамтрах ажиллах түнш байгууллагуудыг олох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг үзэсгэлэнгээр олгох тул бизнес эрхлэгч та бүхнийг хүрэлцэн ирж бизнес уулзалт хийхийг урьж байна.
Холбоотой мэдээ