Б.Дэлгэрсайхан сайд дэмжлэг хүсэв

Б.Дэлгэрсайхан сайд дэмжлэг хүсэв

Б.Дэлгэрсайхан сайд дэмжлэг хүсэв

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2024.11.13/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын хуралдаан дээр Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар хэлэлцлээ. Одоо энэ талаар УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж,  УИХ-аараа оруулна. Энэ бүтээн байгуулалтад тулгамдаж буй ямар нэгэн асуудал байхгүй. Хоёр тал ойлголцсон. Ганцхан биднээс л шалтгаална. Сэтгүүлч та бүхнээс шалтгаална. Та хэд буруу зөрүү мэдээлж, сэвээд байна. Олон нийтэд зөв мэдээлэл өгч, ойлгуулах хэрэгтэй байна.

Дэлхий нийтээрээ энэ холболтыг хийхгүй бол хөгжихгүй гэдгийг харууллаа шүү дээ. Бид 10 хэдэн жил маргалдаж, хэрэлдлээ.

Одоо хэвлэл мэдээлэл, УИХ-ын гишүүдтэй нийлэн нэг тал болж, Хятадын болзлуудаа татан авч, зөвшөөрсөн дээр нь замаа холбох бодолтой байна. Та нар дэмжээд өгөөч. Урд хөршөөс ямар ч болзол тавихаа больсон. Ер нь нөгөө талаас жилд 20-иос доошгүй сая тонн нүүрс худалдан авъя гэж байгаа. Бид аль болох удаан хугацаанд их хэмжээний нүүрсээ худалдах нь Монголд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа" гэсэн юм.

Мөн тэрбээр "Ний нуугүй хэлэхэд намайг Түгжрэлийн сайд байхад л туннель, гүүрний асуудал яригдаж эхэлсэн. Нэгэнт би анхнаасаа энэ асуудлыг хариуцсан учраас ажлаа гүйцээгээд хий гэдэг чиглэлийг өгсөн. Би богино хугацаанд Түгжрэлийн сайдаар ажиллаж, хэр чадлаараа хэдэн саарал автобус оруулж ирсэн. Түгжрэл буураагүй. Ер нь зам дээр машин нь багтахаа байсан шүү дээ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Jagi. 3 цагийн өмнө 59.153.87.7

Энэ нөхөр бас маш их төмөр урагш гаргадаг. Жилд 8 сая маш сайн 60% -иас дээш төмөр агуулсан хүдэр гаргадаг. Цэвэр төмрөөр тооцвол 8 000 000 х 0.60 ==4 800 000 буюу 4сая 800 мянган тн болно. Энэ маш их төмөр шүү..
Дэлхийн 2-р дайнд оросууд 56 000 танк үйлдвэрлэсэн гэдэг. Энэ танкнуудын төмөр нь нэг танк 32 тн гэвэл 56 000х32тн == 1 792 000тн буюу 1сая 792 мянган тн болж байна. 2 сая тн хүрдэггүй юм билээ.
Гэтэл энэ нөхөр жил бүр 8.сая тн хүдэр гаргасаар бараг 20 жил боллоо.

Avatar

Jagi 4 цагийн өмнө 59.153.87.7

Энэ Дэлгэрсайхан гэгч нөхрийг хазаарлах юмсандаа, монголчуудаа!!! Оюу Толгойн С.Баярцогтод өгсөн 42 сая долларын авилгыг дамжуулсан гол хүн нь энэ нөхөр байх гээд байдаг. Энэ 2 нэг удаа зурагтаар ярьдаг. Нэг нь Швейцарийн банкинд 8 сая доллараа хийгээд мартчихсан гэдэг. Хаанаас авсан гэхээр найзаасаа зээлсэн гэдэг. Тэр найз хэн бэ гэхээр Дэлгэрсайхан гэдэг.
Энэ асуудалыг хэвлэлийнхэн нэг юм үнхээд дугай болчихлоо. Ард олон ч мартах гээд байх юм.

Avatar

Нэргүй 2024-11-13 204.191.211.108

Энэ л***р луйварчин төрөөс нэг мөр зайлах хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2024-11-13 202.126.89.210

төмөр замгүй 30-40 саяыг зөөж бсан. 20 сая гэж юу вэ?

Avatar

Нэргүй 2024-11-13 202.179.11.230

Setguulchdees boloogui uls turchduus bolood ajil yavdaggui.

Avatar

ЗОЧИН 2024-11-13 202.70.44.46

САйншандад сүүлийн жилүүдэд зун болохоо байсан, нар салхины станцууд барихаар хамаг агаарыг эь хуурайшуулаад ган болоод байгаа ш дээ, Эдгээр нар салхины станцуудаар маш их мод тариулж арчлуулах хэрэгтэй байна, юу ч хийхгүй байгаа шүү, Энэ станцууд ямарч дардалгүйгээр маш их ашиг олдог нийгмийн хариуцлагын хүрээнд мад тарих , арчлах ёстой юундаа айгаад хийхгүй байна,

Avatar

ЗОЧИН 2024-11-13 202.70.44.46

Сайншанд, Замын Үүдэд мод бут сайн тарих арга хэмжээ аваачээ, улаан халцгай газар байх юм, зэргэлдээ Өмнөговийг хардаа га га-аар нь Сэлэнгэ болон бусад газраас мэргэжилтнүүд авчраад тариулаад, арчлуулаад баййна. Дандаа идэж ууухаа л бодох юм яасан ханаж цаддаггүй улс вэ,

Avatar

Нэргүй 2024-11-13 202.131.234.123

дэмээд яах ч юм билээ. энэ малыг дэмжээд л ийм тэнэг байдалд оруулсан байна шүү дээ. өямарч ажил хийх чадал ухаан энэ хүнд алга.

Avatar

Нэргүй 2024-11-13 139.5.216.77

Замын үүдэд мод бут тарихаа бод л доо . Элсэндээ дарагдаж усгүй хатаж байхад . Ингэж буян болбол таньд хүмүүс насан туршдаа талархаж явах болно шүү

Avatar

Нэргүй 2024-11-13 202.9.40.5

АН-ынхан бол дэмжихгүй. төрийн ажил унаж л байвал тэдэнд ашигтай. МАН-д уураа гаргаж АН-ыг хүмүүс дэмжинэ гэж бодоцгодог. Сурвалжлагч сэтгүүчид чинь олигархиудын атганд байдаг юм чинь эздийнхээ үгээр л явна. Тэд нараас дэмжлэг гуйгаад нэмэргүй. Монголчууд чинь үеийн үед хоорондоо алалцаж ирсэн түүхтэй.Нэгдэж нягтрах гэдэг зүйлийг огт мэдэхгүй. Одоогийн эрх барьж байгаа хоёр намын тэмцэл дунд улс орон ард түмэн туйлдаж гүйцлээ

Avatar

Нэргүй 2024-11-13 188.162.254.2

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!

Avatar

ЗОЧИН 2024-11-13 139.5.217.180

2022оны 9 САРД ХҮРЭЛСҮХ ЖИЛД 60сая тн НҮҮРС ХЯТАДРУУ ТЭЭХ ТЗ АШИГЛАЛТАНД ОРЛОО гэж СҮРТЭЙ НЭЭСЭН ЗАМААР НЭГ Ч ВАГОНТОЙ НҮҮРС ХИЛ ГАРСАНГҮЙ.ЧИНГЭЛЭГЭЭР ХЭДЭН ВАГОНТОЙ НҮҮРС ГАНЦМОД БООМТ АВААЧИЖ БУУЛГАЖ МАШИНД ШИЛЖҮҮЛЭН АЧИЖ ХИЛ ГАРГАЖ БУЙ АЖ.ТТ-ГС ТЗ-ыг НАРИЙН ЦАРИГААР БАРЬЖ ХИЛ ДЭЭР ЯМАРЧ БУУЛГАЛТ,ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙ ШУУД ХИЛ ГАРГАЖ ХЯТАДЫН ТЗ-ын ДОТООДЫН СҮЛЖЭЭНД НЬ ХОЛБОХ 2014оны УИХ-ын 64-Р ТОГТООЛЫГ 2019онд 57-р ТОГТООЛООР Х.БАТТУЛГА,ОЮУКА НАР ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ МОНГОЛЫГ ХОЛРЛОСНЫ ГАЙ ЭНЭ

Avatar

иргэн 2024-11-13 103.168.34.75

хулгайч нар засаглахаасаа ичихгүй юм аа

Avatar

Нэргүй 2024-11-13 180.149.80.74

Илэн далангүй ингээд хэлчих нь зөв дөө, өмнө бас "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль"-ийн хэлэлцүүлэг яригдаж байхад Монгол улс хөгжмөөр байна шдээ гэж хэлж байсныг санаж байна.

Avatar

Нэргүй 2024-11-13 139.5.216.77

Мөнгөөр зодоод ИХ д гардаг эдгээр хүмүүсийг яах вэ ? Энэ хүн Дорноговийг Замын үүдтэй нь хамт өмчилчихөөд одоо юу хүсээд байгаам бол доо ? яасан ханаж цадахаа мэддэгүЙ хүн бэ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж