ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.11.13/ болж, 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны 08:30 цаг хүртэл хойшилжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхцсан талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, хурлыг хойшлуулсан байна.
Тэрбээр хэрэг шийдвэрлэтэл Монгол Улсын хилээр зорчих хоригтой байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Түүнийг 2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Харин АТГ-аас Д.Нямхүүг 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг шамшигдуулж, компьютер томографын аппарат ХӨСҮТ-д өндөр үнэтэй худалдсан гэх зэрэг мэдээллүүд гарч байсан юм.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бархүү, Д.Нямхүү нарт холбогдох хэргийг 2024 оны аравдугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, яллагдагч нарын өмгөөлөгчид болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу хянан хэлэлцэж, шүүх хурлыг өнөөдөр товлоод байсан юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт:
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.
Эрдэнэ 2024-11-13 66.181.189.25
их долдой этгээд шүү Ковидтой францыг сахиж хоноод л нэг балай сэтгүүлч авгай хүүхдээрээ захидал бичүүлж энэ тэр кккккк
irgen 2024-11-13 66.181.177.70
Бид олигтой удирдагч олж сонгож чадахгүй
байсаар 30 жил өнгөрч байна.
Яах вэ? дандаа шунахай хүмүүс таарах юм?!
Нэргүй 2024-11-13 103.212.119.110
Энэ муу Нямхүү л ид КОВИД-ын хурц үед гүрийтлээ зүтгэсэн хүн шүү дээ!! Хэрэг хийсэн юм бол тэгээд бушуухан шийдээд өгөхгүй шар махтай хатааж зовоож яах нь вэ?!
Нэргүй 2024-11-13 66.181.181.37
монгол хүний эрүүл энхийн манаанд зослоо , эрүүл мэндийн байгууллагыг ядаж гаднаас нь ч гэсэн өөдтэй харагдуулах гээд ажиллаж байсных нь төлөө шалдар бальдар алдааг нь ухаж гүтгэж уул овоо болгож хэлмэгдүүлж байгаа юм биш биз дээ ! ковдоор тэгсэн ингэсэн гэж их л цуурцгаах юм даа Энэ хүмүүсийн зүтгэл сэтгэлээр цар тахалын ард гайгүй гарч байсан биш бил үү
Зочин 2024-11-13 76.220.74.140
Харваас бүр нэг хулгайч царайтай нөхөр байна. Шүүр хэр шударга шүүдэг юм бол…
Zochin 2024-11-13 209.64.34.218
COVID-iin uyer asar ih mongo idsen hun dee. Teriig n ogt shuuhgui yum uu. iilj hulgailjj gadaad ruu zugtsan olon hun bas baigaa. Tedniig bas barij shuuhgui yum uu?
Нэргүй 2024-11-13 103.168.34.55
Eniig barag burhan shig zurj muraal baisan ene covidoos hulgai hiisen nohodin zahin jishee hentii zolbin danhan tolgoit ch ih hulgailsan da hurhii
Нэргүй 2024-11-13 66.181.178.168
хэ хэ ковидын үэд нэг хэсэг Зальтай нөхдүүд төрийн халхавчин доор төрөөр бамбайдаж ёстой нэг бурзайж түнтийсэн байхыг үгүйсгэж болохгүй
Нэргүй 2024-11-13 202.126.88.196
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, өөрсдийн үр хүүхэддээ АНУ руу гарах эрх олж өгөх гээд байдаг.
Нэргүй 2024-11-13 59.153.113.221
19 саяар ковид эмчилдэг гар даа
S 2024-11-13 103.212.119.237
ANUSDI8095587U
Буриад Зон 2024-11-13 122.201.31.17
Нямхүү эмчид ямар ч буруу байхгүй ш дээ Мөнхсайхан эмч хувийн харилцаанаас болж энэ хүнийг дөнгөж бгаа юм шүү
. 2024-11-13 14.1.81.186
Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухав гэгчээр идэж уусан нь тодорхой болоод л шүүх цагдаадаа тулж байгаа шд.
Их л зальхай, будилаантай нөхөр байсныг Монголын ард түмэн таньж авсан шүү дээ…
Нэргүй 2024-11-13 66.181.179.25
shuuhiin shiidver garaagui bhad l buruutai. ingesen, tegsen gd bh yumaa ene heden ** bachkanuud.
Нэргүй 2024-11-13 66.181.189.185
КОВИДООР МӨН ЧИХ ИДСЭН БАЙЛГҮЙ ДЭЭ
Нэргүй 2024-11-13 202.126.89.195
Одоогийн сайд гэх сагсуу, ойворгон, дээрэлхсэн новшийн захиалгаар хийж байгаа ажил.