Хойд Солонгос бүтэн 7 хоног чимээгүй байлаа

Хойд Солонгос бүтэн 7 хоног чимээгүй байлаа

Хойд Солонгос бүтэн 7 хоног чимээгүй байлаа

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялаад долоо хоног өнгөрч байна. Дэлхийн улс орны удирдагчид түүнд баяр хүргэсээр байгаа ч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун одоог хүртэл чимээгүй байна. Угтаа бол Дональд Трамп улиран сонгогдсон нь Ким Жон Ун ба түүний дэглэмийн хувьд нэн чухал үйл явдал юм.

Лхагва гаригийн байдлаар Хойд Солонгосын нэг ч хэвлэл мэдээллээр Трампийн ялалттай холбоотой нийтлэл, нэвтрүүлэг, тайлбар гараагүй байна. Гэхдээ Хойд Солонгосын хувьд энэ нь цоо шинэ зүйл биш юм. 2016 онд Трамп ялахад ч бас Хойд Солонгос яаран мэдэгдэл хийгээгүй. Тухайн үед Пёньян Өмнөдийг шүүмжлэнгээ сонгуулийн ялалтыг дурдсан нийтлэл гаргахад 10 хоног зарцуулжээ. Харин Жо Байденыг ялалт байгуулахад Хойд Солонгос хоёр сар гаруй хугацаанд чимээ аниргүй байсан. Байден албан ёсоор тангаргаа өргөсний дараа л тус улсын суртал ухуулгын хэвлэлээр мэдээ гарчээ.

Хойд Солонгос яагаад ийм арга барил сонгодогийг ажиглагчид янз бүрээр хэлэлцэн шүүмжилдэг. Өнөөгийн нөхцөлд Хойд Солонгос ийнхүү байр сууриа хойшлуулж буй нь Трампийн шинэ томилгоотой холбоотой байж магадгүй юм. Учир нь Трамп АНУ-ын конгрессын гишүүн Майк Вальцыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр, сенатор Марко Рубиог Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Вальц, Рубио нар хоёулаа Хойд Солонгосын талаар хатуу байр суурьтай байдаг.

Тухайлбал, Марко Рубио нэгэнтээ Ким Жон Уныг галзуу амьтан гэж тодорхойлж байв. Мөн Умардыг цөмийн зэвсэгтэй болохын эсрэг АНУ чадах бүхнээ хийх ёстой гэж тэр үздэг. Харин Вальц Хойд Солонгосыг дэмждэг Хятад, Оросын эрчим хүчний компаниудад хатуу хориг арга хэмжээ авахыг уриалдаг.

Трампийн шинэ баг албан ёсоор ажлаа хүлээж аваагүй. Тэднийг ажлаа хүлээж авч, Хойд Солонгосын талаар баримтлах бодлогоо ил тод зарлах хүртэл Ким Жон Ун хүлээж байж мэдэх юм. 2018, 2019 онд хийсэн цөмийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэн, Хойд Солонгос, Оросын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрсэн зэргээс улбаалаад Ким Жон Ун энэ удаад Трамптай найрсаг гэхээс илүү дайсагнасан өнгө аясаар харилцаж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-13 103.212.163.239

Их бацаан шүү

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.160.118

Тэр хооронд бацаан таргалаад ард түмэн нь тартагтаа тул нь

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.176.243

манай ш**** дарга нар ч дутахгүй байгаа.

Avatar

Зочин 2024-11-13 202.126.88.201

хойд солонгос вакуумд байх дуртай юм.
хоцрогдол.хожих зүйл байгаа бол уу.?

Avatar

Нэргүй 2024-11-13 103.212.163.239

Хожил нь их, баталгаа нь Орос, Хятадтай харилцаагаа шинэ шатанд гаргалаа

Avatar

Нэргүй 2024-11-13 142.126.123.189

Өөрийн бодолтой өөрийн зэвсэгтэй улс өөр юм аа, дагаж намираxгүй.

Avatar

Нэргүй 2024-11-13 103.212.163.239

Тийм шүү

Avatar

Нэргүй 2024-11-13 202.131.242.131

Чамд л тэгэж харагдаж байгаа. Тэнд амьдарч байгаа хүмүүсийг нь өрөвдөх юмдаа. 2 удаа очсон хүний хувьд хэлэхэд үнэхээр аймар нийгэм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж