Пентагоны нууцыг задруулсан хэргээр 15 жилийн хорих ял авчээ

Пентагоны нууцыг задруулсан хэргээр 15 жилийн хорих ял авчээ

Пентагоны нууцыг задруулсан хэргээр 15 жилийн хорих ял авчээ

Массачусетс мужийн Үндэсний гвардийн гишүүн Жек Тейшейра Украины дайны талаарх болон цэргийн бусад нууцыг задруулсан хэргээр 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. АНУ-ын Бостон хотын холбооны шүүхээс түүнийг тагнуулын тухай хуулийн дагуух үндэсний батлан ​​хамгаалахын мэдээллийг санаатайгаар хадгалж, дамжуулсан гэсэн зургаан зүйл ангиар буруутгасан юм. Прокурорын зүгээс Тейшейраг "АНУ-ын түүхэнд байгаагүйгээр Тагнуулын тухай хуулийг зөрчсөн" гэж буруутгаж, 17 жилийн хорих ялаар шийтгэх хэрэгтэй гэжээ. Мөн "Шүүгдэгч АНУ-ыг хамгаалах, АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон гадаадад үйлчилж буй америкчуудын бие махбодын аюулгүй байдалд чухал ач холбогдолтой нууцыг хамгаалах тангараг өргөсөн. Гэсэн хэдий ч Тейшейра жил гаруйн турш, бараг өдөр бүр өргөсөн тангаргаа зөрчсөн" гэжээ. Уг хэрэг нь тус улсын нууц баримт, бичгүүд аюулгүй хадгалагддаг эсэхэд эргэлзэхэд хүргэсэн гэж ажиглагчид үзэж буй.

Массачусетс мужийн Норт Дайтон хотоос гаралтай Тейшейра нь Кейп Код дахь Отис Агаарын Үндэсний харуулын баазын 102-р тагнуулын жигүүрт ажилдаг байсан. Тэрбээр кибер тээврийн системийн мэргэжилтэн буюу цэргийн холбооны сүлжээг хариуцсан мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байжээ. Эрх баригчид түүнийг "Discord" мессежний аппликейшн дээр нууц баримтуудыг задруулж, хуулбарласан гэж мэдэгдсэн юм. Мөн зургийг нь авч, "Нууц","Маш нууц" гэсэн хоёр төрлийн файл үүсгэсэн байсан гэв.

Нууц баримт бичигт Украины холбоотон, дайсагнагч талуудын цэргийн мэдээлэл, хаана цэргийн үйл ажиллагаа явагдаж байгаа болон Израилийн Моссад тагнуулын агентлагийн талаарх маш нууц мэдээлэл байсан аж.

Тейшейра мөн хилийн чанадад алба хааж буй АНУ-ын хүчинд дайсны тал хохирол учруулах бол хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг задруулсан байна. Түүний өмгөөлөгчид холбооны шүүхээс ялын хэмжээг багасгаж,11 жил болгохыг хүсчээ. Тодруулбал, Тейшейраг улс төрийн зорилгогүй, гадаадын засгийн газрын тагнуулаар ажиллаагүй гэж үзэхийг хүссэн байна. Мөн найз нөхдөдөө дэлхийн үйл явдлуудын талаар мэдлэг олгох, тэднийг буруу мэдээлэлд төөрөгдүүлэхгүй байлгахын тулд эдгээр нууц баримт, бичгүүдийг задруулсан гэж тайлбарлав. Тейшейра өмнө нь хэзээ ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд хөнгөн, дунд хэлбэрийн аутизмтай юм. Үүнийг харгалзан үзэж хөнгөн дэглэмтэй хорих ангид ялын хугацааг дуусгах боломж олгохыг өмгөөлөгчид хүссэн. Гэвч прокурорын зүгээс Тейшейраг зөв бурууг ялгах чадвартай учир харилцааны эмгэгээр түрий барьж ялаас амархан мултарч болохгүй гэж шүүмжилсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

S 2024-11-13 103.212.119.237

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2024-11-13 122.201.23.83

Харин манай тагнуулийнхан баян.

Avatar

Нэргүй 2024-11-13 103.212.117.44

Ийм нусан бурантагт төрийн онц чухал нууцыг хариуцуулж л байдаг АНУ-ын тухайн албаны удирдлагуудын мунхаг тэнэгийн үр дүн байхгүй юу?!! Ер нь АНУ нүсэр том гүрэн гэдэгтээ бардаад бага сага жижиг асуудлыг тоохгүй хэнэггүй ханддаг зантай гэж АНУ-д олон жил амьдарч байгаа АНУ дахь ЗХУ-ын тагнуул асан Юрий Швец ярьдаг!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж