Амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй таргалалт, өвчлөл дэлхий дахинд асуудал болсон. Хятадад ч ялгаагүй. Тиймээс тус улсын эрдэмтэд иргэдийг бүс нутгийнхаа онцлогт тохирсон хоолны дэглэм баримтлахыг зөвлөж байна.
Хятад улс таргалалтын оношлогоо, эмчилгээг стандартчилах анхны удирдамжаа өнгөрсөн сард нийтэлсэн. Статистик дүн харвал Хятадын насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь илүүдэл жинтэй байгаа аж. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Таргалалтаас урьдчилсан сэргийлэх, эмчлэхэд эрүүл хооллолт чухал ач холбогдолтой гэж тус улсын засгийн газар мэдэгджээ.
Гуандун мужийн Сун Ятсений их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд долоо хоногийн өдөр өдөрт тааруулан зохиосон эрүүл хоолны дэглэмтэй байхыг уриалж байна. Мөн сүүн бүтээгдэхүүн, улаан махны хэрэглээг багасгахыг дэмжиж байна.
Бүс нутгаар нь авч үзвэл Хятадын хойд нутгийн ард иргэд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч хүнсний ногоо бага хэрэглэдэг аж. Тиймээс тус бүс нутгаар жимс, үр тарианы хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж эрдэмтэд зөвлөжээ. Харин баруун өмнөд бүс нутгаар хатуу ширүүн уур амьсгалтай, усны хомсдолтой бөгөөд иргэд нь улаан махыг ихээр хэрэглэдэг. Энэ бүс нутагт буурцагт ургамал, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэв. Тэгвэл тус улсын зүүн хэсгийн ард иргэд үр тариа, далайн хоол, хүнсний ногоог түлхүү хэрэглэх хэрэгтэй байна.
Нэргүй 2024-11-13 202.179.27.32
зүүн өмнөд азийн хүмүүст сүүний сахар буюу лактозыг шингээж задладаг уураг бүрэлддэггүй. Тийм болохоор сүү уугаад яагаад ч хоол болж шингэдэггүй гэсэн үг, Монголчууд ч ялгаагүй 90% сүү шингээж чаддаггүй. Уламжлалт аргаар тараг цөцгий ааруул болгож байж шингээдэг. Хүүхэд 10 хүртлээ сүү шингээж байгаад тэрнээс хойш сүүний лактозыг задалдаг уураг аажмаар багасдаг. Тийм болохоор ШУны үндэслэлтэй хоол хүнсээ л идэх нь зөв
Нэргүй 2024-11-13 202.179.26.203
Яг яг. Тийм шүү. Хойд нутгаар халуун ногоотой хоол өдөр бүр цохиод байж болохгүй л байхдаа. Хэт ислэгтэй хоол бас дэмий л байхаа даа. Төрөөс нь бас барууныг дуурайгаад хүүхэд бүрт сүү уулгаад байдаг. Сайхан харагдаж байгаа ч агуулга нь үнэн утгагүй. Хятад эхчүүл манайхан шиг бүтэн жил хүүхдээ хөхөөрөө хооллох үнэн дургүй, шууд хуурай сүүнд оруулаад, маш эрт өөр хоолонд оруулдаг. Тэгээд өссөн хүүхдүүдийг солиотой юм шиг эргээд гэнэт сургууль цэцэрлэг дээр нь сүү шахаж уулгаад байхаар үнэн утгагүй