Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Засгийн газрын өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр /2024.11.13/ Монгол Улсын Кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер зөрчилтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэр гарлаа. Улсын хэмжээний онц чухал мэдээлэлтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.
Монгол Улс НҮБ-ын Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т орж байгаа.
Таван үндсэн зүйлээр Монгол Улсын зэрэглэлийг гаргадаг. Техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагаагаар Монгол Улс хамгийн муу үзүүлэлт авч байгаа. Монгол Улс олон улсын байгууллагатай хамтраад кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг Оксфордын их сургуультай хамтраад эхлүүлсэн. Онц чухал мэдээлэл хадгалж байдаг, онц чухал мэдээлэлтэй дэд бүтэцтэй байгууллага нь кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Улсын төсвийг төлөвлөхдөө мэдээлэл технологийн зардал гэдэг ерөнхий зүйл ангиар биш кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай зүйл ангитай болж, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглаж байгаа технологи, шинэчлэн хэрэглэж байгаа технологи нь албан ёсны лицензтэй байх шийдвэрийг гаргалаа.
Интермед эмнэлгийн асуудлыг өнөөдөр бүгдээрээ ярьж байна. Энэ төв дээр нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн ажиллаж, барьцаалагдсан есөн серверийг нөхөн сэргээх, нээх ажлыг хийж байна.
Есөн серверийг барьцаалсан баг Европын олон эмнэлгийн мэдээллийг барьцаалж байсан юм билээ. Арваннэгдүгээр сарын 13-нд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэнд, боловсрол, хувийн эмзэг мэдээллийг хадгалдаг дамжуулдаг бүх байгуллагад сургалт зохион байгуулсан. 2022 оны Засгийн газрын 207 дугаар тогтоолд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт гаргахдаа 200 гаруй байгууллагыг гаргасан. Энэ жагсаалтыг илүү нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан.
Кибер халдлагыг давтуулахгүйн тулд маш олон байгууллага ажиллаж байна. Мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлага нь кибер халдлагыг Монголоос хол зүйл гэж боддог нь алдаанд хүргэж байна. IT чиглэлийн хүн бус кибер аюулгүй байдлын мэргэжилтэн ажиллуулах шаардлага тулгарч байна. Мөн мэдээлэл хариуцагч байгууллага дээрх тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Кибер аюулгүй байдлын ажилтныг зайлшгүй авч ажиллуулах шаардлага тулгарч байна. Кибер залилан гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж байгаа учраас бид нар илүү сайн ажиллах шаардлага байна. Үүний тулд байгууллага бүр кибер аюулгүй байдлаас хамгаалах эрсдэлийн үнэлгээг жил бүр хийлгэж байх шаардлагатай. Энэ чиглэлээр ажилладаг 33 байгууллага Монголд байна.
-Интермед эмнэлэгтэй холбоотой асуудал юу болж байна вэ. Халдлагын баг 50 мянган ам.доллар нэхсэн асуудал яригдаж байгаа?
-Интермед эмнэлгийн есөн серверийн файл барьцаалагдсан, файл сэргээгдээд эхэлсэн. Одоохондоо ийм хүмүүсийн мэдээлэл алдагдсан байна гэдэг дүгнэлт хийх болоогүй байна. Ирэх долоо хоногт дүгнэлт эцэслэн гарна. Яагаад гэвэл энэ бол хувь хүний эмзэг мэдээлэл. Үйл ажиллагаа хэвийн болсон. Халдлагын баг 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгаж байна. Би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.
Нэргүй 2024-11-13 103.168.34.55
Eruul mendeer business MSC gologuud neg ingej baihad neeh gaihah umguie eruul mend busines bish buh uls oron eruul mended humuustee anhraall halamj tavidag bdal ene msc shunaltai l******d business bolgoold hohinee
Нэргүй 2024-11-13 103.212.117.44
Оросын "Space bears" гэдэг хакерын групп нь ОХУ-ын ФСБ-ийн ивээл дор гадаад улсуудын чухал объектуудын серверт халдлага үйлддэг туршлагатай гэмт хэрэгтнүүд!!!
Нэргүй 2024-11-13 203.217.139.240
Лицензгүй, крэк хийсэн программуудаас л эхний ээлжинд салах хэрэгтэй. Тийм программыг ашиглаад нэвтэрдэг.
Нэргүй 2024-11-13 66.181.176.14
sav l hiivel munguu tulsun yy geed hetsyy gazar shyy,.mungu ulaan nyd tsagaan gegch l bh
зочин 2024-11-13 202.21.103.139
Интермед мэдээлэл алдсан уу, төр мэдээлэл алдсан юм уу. Үнэ тариф нь хэтийдсэн хүний зовлонгоор зоолж байгаа газар ш дээ. Яагаад үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдчихдаг юм бэ, хууль бус ч гэсэн нэхсэн мөнгийг нь төлөөд үйлчлүүлэгч нарын мэдээллийг эрсдэлд орохоос хамгаалахгүй байгаа юм бэ. Одоо бүр файлыг сэргээсэн ч гэх шиг, 48 цагийн дотр мөнгө өгөхгүй бол бүгдийг ил тавиад зарна л гэсэн байна ш дээ, гэтэл төр баян компанийн өмнүүр орж гүйгээд байх юм, гайхмаар бас харамсалтай
Боль 2024-11-13 66.181.188.247
Монгол эмнэлэг үнэтэй чанартай байхаар нь хараагаад л …гадаадад бол мөргөөд л гөлөглөөд л байдаг ш дээ …
лутаа 2024-11-13 66.181.164.23
Дараагийн бай нь Монгол банк байвал алнаа, өглөө сэрсэн мөнгө бааахгүү
Нэргүй 2024-11-13 202.9.40.121
Шөнө хүүхэд ханиалгаад байхаар нь очиж үзүүлтэл 800,000 төгрөгийн төлбөр гарч билээ. Яахав, төлсөн. Гэхдээ маш их гайхсан, 300,000 бол ойлгоно, гэхдээ 800,000 бол арай шүү. Ийм төлбөртэй мөртлөө яагаад цахим хамгаалалт нь ийм сул, нөөц сервер байхгүй байгаа юм? 2 дахь сервертээ бүх мэдээллээ хуулж, нөөцөлж, гамшгийн үед нөөц серверээсээ бүх мэдээллээ сэргээн, үйл ажиллагаа явуулдаг. Би хувьдаа ахин хэзээ ч ИнтерМедийг зорихгүй байхаар шийдсэн.
Төрөөс том эмнэлэг 2024-11-13 202.9.40.121
Алдаа гаргаж хамаг мэдээллээ гадагш алдсан Интермед уучлалт гуйгаагүй байхад Төрийн гарууд өмнөөс нь уучлалт гуйх гээд байгаа юм уу, хаашаа юм. Ойлгосонгүй. Төрөөсөө том эмнэлэг үү?
Нэргүй 2024-11-13 185.220.101.12
Ороzууд Монголчуудыг болох бүх л аргаар дээрэмдэж, дарамталж, хакердаж байна даа. Аймхай, тэнэг Монголчууд хохинь. МАН аа сонгоод ороzуудад зодуулаад байжээ.
Нэргүй 2024-11-13 202.126.90.195
эмч нарын харилцаа хачин гичиинүүд сүрдүүлэх санаатай
иргэн 2024-11-13 59.153.84.210
өндөр үнэтэй хувийн эмнэлэгт сайд дарга нар /Энх-Амгалан, Цогтбаатар нарын эмнэлэг болохоор аргагүй биз/ үзүүлдэг тэд өөрсдийн хувийн мэдээллээ алдахаас айгаад улсын асуудал болгож оруулж ирэхээсээ ичээсэй, тэгвэл бусад жижиг хувийн эмнэлгүүдээ ч бас анхаараарай , үнэтэй том эмнэлэг энэ кибер аюулгүй байдлаа албан ёсны биш крак лицензээр хамгаалалт муу авч бсан гэхээр бусад нь ч бүүр хэцүүдсэн юм бна л даа,