"Төрийн өмчит компаниудаа багасгаж, олон нийтийн болгох хэрэгтэй"

"Төрийн өмчит компаниудаа багасгаж, олон нийтийн болгох хэрэгтэй"

"Төрийн өмчит компаниудаа багасгаж, олон нийтийн болгох хэрэгтэй"

 Эдийн засагч Д.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн Баасан гаригт ирэх 2025 оны төсвийг УИХ-аар баталлаа. Нийт 35.8 их наяд төгрөгийн урсгал зардал бүхий өндөр тэлэлттэй төсөв боллоо гэж ярьж байна шүү дээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Улс орны эдийн засаг хөгжиж томрохын хэрээр түүнд оруулж байгаа хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал нэмэгддэг. Эдийн засаг ДНБ-ий 30 орчим хувьтай байхад тухайн улс орон хэвийн өргөжих боломжтой. Нөгөө талаасаа урсгал зардал их байгаа асуудлын дийлэнх нь төрийн ажилтнуудын цалинг нэмэхээс өөр аргагүй байдлаас үүссэн. Мөн тэтгэврийн санг нэмэгдүүлэх асуудал бий. Тэтгэврийн сан үнэндээ урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэдэг шиг байгаа. Тэгэхээр тэтгэврийн сан өөрөө бие даасан болоод, хөрөнгө оруулалт хийгээд явахгүй бол ийм маягаар урсгал зардал дээр хамгийн их хүндрэл үүсгэж байна. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй.

-Төсөвт төрийн оролцоо их байна гэсэн шүүмжлэл байгаа. Одоо батлагдсан төсөв дээр төр урсгал зардал болон хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээс өөр сонголтгүй гэж харж байна уу?

-Дээр хэлсэнчлэн урсгал зардал дотроо багш, эмч нарын цалин, тэтгэврийн сан гэх мэт субъектүүдэд хуваарилахаас өөр аргагүй. Гагцхүү ТӨХК-уудын тухай ярих хэрэгтэй. ТӨХК-ууд алдагдалтай байсан ч гэсэн дампуурдаггүй. Муу юм хийсэн ч дарга нар нь солигдоод явдаг. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Төр оролцох зүйлдээ л оролц. Төрийн өмчит компаниудаа багасгаж, олон нийтийн болгох хэрэгтэй. УБТЗ, МИАТ гэх мэт компаниудаа бүгдийг нь олон нийтийн болгож, хяналтаа тусад нь хийдэг байвал энэ ажил хэрэг болно. Түүнээс биш урсгал зардал бууруулах нэрийн дор багш нарынхаа цалинг хасаж болохгүй.

-Засгийн газар ирэх онд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Дотоодоосоо 100 хувь хангах боломжгүй учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр сонголтгүй. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой эсэх дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Бид нар 35.8 их наяд төгрөг их байна гэж ярьж байна. Гэхдээ 14 мега төсөл чинь наад зах нь 30 их наяд төгрөг. Энэ мөнгө Монголд байхгүй. Тиймээс бид гадаадын мөнгөөр л хийнэ. Гадаадад мөнгө нь дуусахгүй, Монголд мөнгө нь байхгүй. Тийм учраас хөрөнгө оруулалт татаад олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дүрэм журмын дагуу ажиллах хэрэгтэй. Хүний мөнгөөр төслүүдээ хэрэгжүүлээд, эргээд ашгийг нь өгдөг зарчмаар ухаан нь хүрвэл явмаар байна. Ухаан нь хүрэхгүй бол ингээд хоорондоо хэрэлдээд суухаас өөр арга алга.

-Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчныг харвал гадаадын хөрөнгө оруулалт татах боломж хэр байна вэ?

-Тун тааруухан байна. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцдэг газар 100 гаруй гомдол ирсэн байна. Үүний 75 хувь нь одоо болтол шийдэгдээгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж байна. Газар хөрөнгийг нь хурааж байна. Өндөр албан тушаалтай хүмүүс үүнийг хийгээд эргээд баатар хүн шиг нийгэмд явж байна. Тийм учраас шударга ёсыг тогтоох, түүний дотор итгэлийг бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хууль эргэж үйлчилдэг байдлыг засахгүй бол яах гэж Монголд хөрөнгө оруулах юм бэ. Гадаадын хөрөнгө оруулалт яагаад ордог вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт хоёр бол зарчмын том ялгаатай.

Гадаадын хөрөнгө оруулалт бол саван дотор гаднаас орж байгаа гурван юмыг хэлдэг.

Нэгдүгээрт хөрөнгө, хоёрдугаарт технологи, гуравдугаарт зах зээлийн хүртээмж буюу Монголд орж ирэхдээ 3.5 сая хүнд хөрөнгө оруулалт хийе гэж орж ирдэггүй. Монголоор дамжаад дэлхий рүү гарья гэдэг том зэх зээлийн экспортын хаалга нээгддэг хүч чадал орж ирж байгаа. Ийм хүч чадал Монголын компаниудад байхгүй. Тиймээс томыг нь сонгож аваад, дэлхийн томчуудыг оруулах цаг болсон. Үгүй бол бид нар хоёр улсынхаа хооронд хэрэлдээд суух үлдлээ.

-Өнөөдөр Засгийн газраар гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой асуудал орж ирлээ. Өнгөрсөн парламентаар шинэчлэн батлахаар яригдсан ч чадаагүй. Энэ удаа юун дээр анхаарч, сайжруулах хэрэгтэй вэ?

-Хөрөнгө оруулалтын хууль гэдэг зарчмын хууль байх ёстой. Өөрчлөгддөггүй, ил тод, хамгаална, дэмжинэ гэсэн агуулгатай байх ёстой. Өнгөрсөн парламент дээр хөрөнгө оруулалтынх нь хэмжээ, газар, татвартай холбоотой асуудал байсан. Тэрийг өөрсдийнх нь хуулиар зохицуулахгүй бол хөрөнгө оруулалтын хууль гэдэг ганцаараа бие даасан, бүхнийг хамарсан хууль биш. Энэ удаа бид дээр, дооргүй бүгдээрээ зөв ойлгож хиймээр байна. Үүн дээр бас нэг зүйлийг хэлмээр байна. Уул уурхайгаа ашигласны татвар гэж байдаг. Хүн төрөлхтний бодож олсон ганц татвар нь энэ. Тэр татварыг яг орон нутгийн хүмүүст нь өгөх хэсгийг нь өгөхгүй өдий болтол явж ирсэн. Тийм учраас бэлчээр нь тахалцан байдаг. Энэ асуултад төр хариулах шаардлагатай байна. Нөгөө хүмүүс нь учрыг нь ойлгохгүй босоод ирэх юм. Тэрийг нь ашиглаж мөнгө хийе, алдартай больё, улстөрч больё гэсэн хүмүүс нь дүүрээд гаднаас нь харахад инээдтэй, өрөвдөлтэй ийм нөхцөл байдалд хүрч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дорж 2024-11-13 202.131.251.130

Жаргалсайхан гэх энэ гэгээнтэн амаараа бол жижигхэн Монголыг жилийн дотор Америк шиг болгох хүн дээ.Даанч ам ажил хоёрын хооронд алд дэлэм зай байдаг нь их гай болох юм даа. Гэхдээ яах вэ их мэдэгч царайлсан ийм нэгэн нөхдүүд байж байх хэрэгтэй.муугаар бодоход энэ хүн талхныхаа мөнгийг олох хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2024-11-13 76.220.74.140

Эдийн засагчийн хувьд зөв зүйтэй зүйл ярьж байна. Үнэхээр Монгол улс зах зээлийн зарчмаар яваад байгаа юм уу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар яваад байна уу гэдэг нь харагдаж байна. Хамгийн хүндийг үүрч байгаа нь үйл ажиллагааны хувьд дундаж аж ахуйн нэгжүүд. Эдийн засаг сайжраад байгаа мэтээр ярьдаг боловч яг үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд дээр аваад үзэхэд ковидын үeийн хямралаас салаагүй явж байна

Avatar

зочин 2024-11-13 66.181.186.147

АН төрд гараад хувьчлал эхлүүлсэн,Спиртийн үйлдвэр ,АПУ гээд л хамгийн ашиг илүү үйлдвэр аж ахуйн газруудыг эхний ээлжинд хувьчлах зэргээр нийгмийн өмч идэж хэсэг хүмүүс цүдийж эхлэсэн, Эднээс л манай толгой баячууд тодорч гарсан, Гэтэл үүнээс хойш 30 гаруй жил боллоо Ядуурал хэвээр,,Төсөв бага иргэдийн амьдрал хүнд байхад,аж ахуйн нэгжүүдээ хавчиж хяхлаа гэж хэрэлдсэн хэвээр, Боломж байгаа дээр нь мөнгө олж төсвөө тэлэхийг бодох нь зөв,Болж өгвөл хэт улс төржиж чухал ажлыг бүү гацаа,

Avatar

зочин 2024-11-13 66.181.186.147

Хувьчлалын дараа улс оронд чухал шаардлагатай гэвч тогтвортой ажиллуулахын тулд төрөөс анхаарахаас өөр аргагүй,аж ахуйн нэгжүүд л улсын нуруун дээр үлдсэн, Гэтэл одоо төрийн өмчит аж ауйн нэгжүүд л алдагдалтай ажилладаг,нийгмийн өмч идэж уудах нөхцөл үүсэгдэг гэж ирээд л хэт туйлширч ад үзэх боллоо,Хувьд шилжүүлж үр ашигтай ажиллах боломжтойг хувьчлах нь мэдээж зөв Гэхдээ үүнийг сайн судалж улс оронд хохиролгүй ,чухал ажил нураахгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй биз

Avatar

Нэргүй 2024-11-13 202.126.88.196

Энийг насаараа эхнэрийнхээ хүчээр амьдарсан гэдэг юм билээ.

Avatar

Зочин 2024-11-13 202.126.94.99

Мэдлэг, ухаан л хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.189.248

Улсын хөгжлийг гажуудуулж байгаа бас хулгай хийдэг бүтэц чинь энэ олон Төрийн өмчийн нэртэй компаниуд. Тэнд хулгай луйвар авлига хээл хахууль бузар булай бүх юм бий! Хэрэгтэйг нь Хөрөнгийн бирж дээр гарга, хэрэггүйг нь татан буулга! Нэгдэх нийлүүлэх байдлаар авч үлдвэл хулгайн бүтцийг авч үлдэж байгаа хэлбэр, нөгөө ТӨК чинь улам л томроно гэсэн үг! Энэ реформыг хийж чадахгүй бол Засгийн газар огцор!

Avatar

зочин 2024-11-13 66.181.186.147

Одоогийн засгийн газар огцорвол ,ардчилагч гэх,нийгмийг хуурч бусдыг гүтгэсэн бүлэг хулгайчууд л төрд гарах дардан зам нээгдэнэ, Төрийн эрх жинхэнэ луйварчдад шилжинэ, Эдийн засаг бүр сүйрнэ,Амьдрал хүндрэнэ,Ийм замыг бид цөөнгүй туулсан,

Avatar

Иорххон 2024-11-13 202.9.40.178

Монголыг дэлхий адаг болтол хулгай зэлгий хийсн манж х***а хог шааруудыг далдар2л.

Avatar

Нэргүй 2024-11-13 103.212.117.44

Монголд барууны хөрөнгө оруулалтыг хэрхэвч оруулж болохгүй шүү гэдэг оросуудын өгсөн хатуу чанд даалгаврыг биелүүлэхийн тулд Женко Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг жадлан эсэргүүцэж, Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй нь холбож мушгиад унагаж чадсан!!! Хүрэлбаатар нь ч гэж таарсан өлбөгөр амьтан!!

Avatar

з 2024-11-13 202.126.89.225

ийм юманд хулгайчуудын ухаан арай л хүрэхгүй байх.

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.188.143

гадаадын хөрөнгө оруулалт гэж их хуцнаа,тэд хөрөнгө оруулдаггүй,авилга өгч өөртөө ашигтай гэрээ хийж баялгийг нь сордог гэдгийг мэдэхгүй л байв гэж,бас л барууныг долоосон гөлөг,Оюу толгойгоо хар,юу авч гарч хэдэн ₮ борлуулалт хийж байгааг хэн мэдэж байна вэ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж